| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0409/И |
| Дугаар | 461 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 461
Эвлэрлийн гэрээг баталгаажуулж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баян-Оюоо сумын 3 дугаар багт оршин суух, ВЖ82112904 регистрийн дугаартай, Боржигон овогт Очирпүрэвийн Ганзулын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багт оршин суух, ВГ84052018 регистрийн дугаартай, Буурал овогт Доржийн Амаржаргалд холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ганзул эвлэрүүлэн зуучлалд гаргасан тайлбартаа:
Би Д.Амаржаргалтай 2011 онд танилцаж, гэр бүл болж амьдарсан. 2012 оны 12-р сарын 25 ны өдөр хүү А.Хосбаярыг төрүүлсэн. Манай нөхөр архи ууж, надад агсам согтуу тавьж надтай хэрэлддэг юм. Энэ асуудлаас болж гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нөхөр Д.Амаржаргал буруугаа ойлгож, дахин архи уухгүй гэсэн тул эвлэрч, амьдралаа үргэлжүүлэхээр болсон гэжээ.
Хариуцагч Д.Амаржаргал эвлэрүүлэн зуучлалд гаргасан тайлбартаа:
Би эхнэр О.Ганзултай 2011 онд танилцаж, гэр бүл болж амьдарсан. 2012 оны 12-р сарын 25-ны өдөр хүү А.Хосбаяр төрсөн Би хааяа архи ууж эхнэр хүүхдээ зовоодог нь үнэн. Одоо би ерөөсөө архи дарс хэрэглэхгүй байгаа цаашид ч архи уухгүй байж эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдарна гэж бодож байгаа. Би өөрийнхөө буруугаа ойлгосон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Ганзул нь Д.Амаржаргалаас гэрлэлтээ цуцлуулахгүйгээр амьдралаа үргэлжлүүлэх, хариуцагч Д.Амаржаргал архи уухгүй, янз бүрийн зан авир гаргахгүй, өөрт байгаа дутагдлуудаа засаж, эхнэр, үр хүүхэдтэйгээ амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрсэн болох нь нэхэмжлэгч О.Ганзул, хариуцагч Д.Амаржаргал нарын тайлбар, эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул энэхүү эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн27 дугаар зүйлийн 27.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Ганзул нь Д.Амаржаргалаас гэрлэлтээ цуцлуулахгүйгээр амьдралаа үргэлжлүүлэх, хариуцагч Д.Амаржаргал архи уухгүй, янз бүрийн зан авир гаргахгүй, өөрт байгаа дутагдлуудаа засаж, эхнэр, үр хүүхэдтэйгээ амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Амаржаргалаас 35100 төгрөг, төрийн сангийн данснаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч О.Ганзулд олгосугай.
3. Хэргийг эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй ба урьд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг шинэ нэхэмжлэлд цаг хугацаа, үйл баримт, шалтгаан зэргийн хувьд дахин зааж тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргавал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ