Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 207/ма2024/00062

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2024/00062

 

 

Д.Э нэхэмжлэлтэй, хариуцагч

Б.Ц холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.О, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2023/00**99 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ц холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамждаа авах, Орхон аймгийн ********* сум **-р баг **-р хороолол ** дугаар байр ** тоот орон сууцнаас өөрт ногдох хэсэг болох 46.719.**** төгрөг гаргуулах, **0-**0 ОРБ улсын дугаартай Тоёото Прус 40 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд үлдээх, гэрийн доторх тавилгаас өөрт ногдох 1.76**.100 төгрөг гаргуулах, орон сууцны ипотекийн үлдэгдэл 77.4**.**19 төгрөгийн **0 хувь буюу 3**.706.409 төгрөг гаргуулах, орон сууцны зээлд төлсөн 21.**93.096 төгрөгийн **.946.**4** төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хүүхдээ асрамждаа авч, тэтгэлэг тогтоолгох, Орхон аймгийн ************ сум **-р баг **-р хороолол ** дугаар байр ** тоот орон сууц, **0-**0 ОРБ улсын дугаартай Тоёото Прус 40 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлдөө үлдээх, өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг өөрийн нэр дээр гаргуулах, Д.Э өмчлөх эрхийн гэрчилгээнүүдээс хасуулах, гэр бүлийн хадгаламжаас ногдох 37.**60.000 төгрөг гаргуулах, хүүхдийн эмчилгээ, сургалтын төлбөрийн нэмэлт зардал **40.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 0** дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т, Э.О /цахим/, нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Э миний бие 2009 онд Б.Ц-тэй танилцаж, бид 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн ************ сумын Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 01**6**47 дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин Э.М 2010 оны 11 сарын 27-ны өдөр, хүү Э.Ц 201** оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн. Сүүлийн саруудад бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Шалтгаан нь Б.Ц нь хий хоосон хардаж гэрийн эд хогшил эвдэн сүйтгэж, элдвээр доромжилж, дээлийг чинь нөмрүүлнэ, өөр хүнтэй болбол амь насыг чинь хөнөөнө гэх зэргээр дарамталж, ажил хийлгэхгүй байнга утасдаж хэрүүл хийх зэргээр байнга дарамттай амьдрах боллоо. Сүүлд 2023 оны 02 дугаар сарын 2**-ны өдөр миний хувцсыг хайчилж, телевизор хага цохиж, ширээ цоолон миний гарт хутга байна шүү гэж айлган сүрдүүлсэн нь хэрээс хэтэрсэн үйлдэл тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Хариуцагч Б.Ц нь сэтгэл зүйн тогтворгүй байдлаас үүдэн зан харилцааны болон ёс суртахууны доголдлыг үүсгэж, хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлсээр байна. Энэ нь хүүхдүүдийн минь боловсрол, хүмүүжил, зан суртахууны байдалд нь сөргөөр нөлөөлж болзошгүй учир хүүхдүүдээ асрамждаа авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ. Мөн Орхон аймаг ************ сум **-р баг Бүрэнбүст **-р хороолол ** байр ** тоот 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсэг болох **0 сая төгрөгийг хариуцагч Б.Ц-гаас гаргуулах, **0-**0 ОРБ улсын дугаартай Тоёото Прус 40 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд үлдээх, гэрийн доторхи тавилга том өрөөний тавилга: Стенк-201** онд 2.400.000 төгрөгөөр ширээний хамт худалдан авсан, 2021 онд LG маркийн телевизор 1.700.000 төгрөг, кресло-201** онд 1.700.000 төгрөгөөр худалдан авсан, гал тогооны тавилга: гал тогооны ком тавилга - 2021 онд 3.600.000 төгрөгөөр хийлгэж байсан, ширээ сандлын хамт - 2021 онд 1.**00.000 төгрөгөөр авсан, обжур хөргөгч 2013 онд **00.000 төгрөгөөр, будаа агшаагч 2021 онд 300.000 төгрөгөөр авсан, плитка 700.000 төгрөгөөр авсан, унтлагын өрөө: шкаф, ор, толь комоор -201** онд 2.200.000 төгрөгөөр авсан, жижиг өрөө: хүүхдийн ор, шкаф, хичээлийн ширээ ком 201** онд 2.200.000 төгрөгөөр авсан, гурвалжин өрөө: кино театр /проектор, дэлгэц/ 2022 онд 1.000.000 төгрөгөөр авсан, хувцасны шкаф 2ш 2021 онд хийлгэсэн 900.000 төгрөг, бүх өрөөний обжурууд 1.000.000 төгрөг, комьпютер -2019 онд 400.000 төгрөгөөр, ваны өрөө: угаалгын машин LG 2021 онд 1.000.000 төгрөгөөр тус тус худалдан авсан ба эдгээр эд хогшлоос өөрт ногдох **.3**0.000 төгрөгийг хариуцагч Б.Ц-гаас гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг багасган өөрчилж, шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Орхон аймаг ************ сум **-р баг Бүрэнбүст **-р хороолол ** байр ** тоот 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсэг болох **0.000.000 төгрөг нэхэмжилснийг 46 719.**** төгрөг болгосон, гэрийн доторх тавилгануудаас өөрт ногдох **.300 000 төгрөгийг нэхэмжилснийг 1.76**.100 төгрөг болгож хариуцагч Б.Ц-гаас гаргуулахаар тус тус багасгаж байна. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай, **0-**0 ОРБ улсын дугаартай Тоёото Прус 40 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд үлдээх, /үнэлгээтэй холбогуулан/, Орхон аймаг ************ сум **-р баг Бүрэнбүст **-р хороолол ** байр ** тоот 3 өрөө орон сууцыг "Хаан банк-ны орон сууцны зээлийн үлдэгдэл 77.4**.**19 төгрөгийн **0% буюу 3**.706.409 төгрөгийг гаргуулах, миний Хаан банк"-аас орон сууцны зориулалтаар 2021 оны 3 дугаар сарын **-ны өдөр авсан ****.000.000 төгрөгийн зээлийг өнөөдрийг хүртэл нийт 21.**93.096 төгрөгийг би дангаараа төлсөөр ирсэн бөгөөд үүний **0%-ийг буюу **.946.**4** төгрөгийг Б.Ц-гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлж байна. 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 сарын 10 өдөр хүртэл 2 жил 10 сар төлөлт хийсэн байна. Иймд дээрх шаардлагыг маань хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлд дурдсан шиг өөрийн нөхөр Д.Э дарамталж, хүчирхийлсэн зүйл болоогүй. Харин гэр бүл бүхэнд байдаг зарим тохиолдолд үл ойлголцол, хэрүүл маргаан бидний амьдралд гардаг боловч үл ойлголцол, маргааныг аль болох тайван уужуу байж, эв зүйгээр шийдвэрлэхийг хичээдэг. Өмнө нь ч гэр бүл цуцлах асуудал үүсч байсан бөгөөд миний бие нөхөр Д.Э уучилж, боломж олгон гэр бүлийн харилцаагаа хадгалсаар өнөөдрийг хүрсэн. Манай гэр бүлд шүүхийн оролцоогүйгээр шийдвэрлэж болохооргүй, ноцтой асуудал үүссэн гэж үзэхгүй байгаа бөгөөд энэ талаарх байр сууриа нөхөр Д.Эт хэлж, үл ойлголцох, маргаанаа ярилцаж, эв зүйгээр шийдвэрлэн эвлэрэх хүсэлтээ илэрхийлсэн. Мөн тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах төвд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад өгсөн тайлбартаа ч энэ талаараа тодорхой тайлбар өгсөн. Нөхөр Д.Э өөрөө гэрээсээ явсан, одоогоор өөрийн ээжийнд амьдарч байгаа. Манай гэр бүл нөхөр бид хоёр,** настай охин Э.М, 4 настай хүү Э.Цын хамт цаашдаа хамтран амьдрахад ямар ч саад бэрхшээл байхгүй. Миний хувьд хүүхдүүдийнхээ ирээдүйн хүмүүжил төлөвшил, гэр бүлийн уур амьсгалыг бодож эвлэрэх хугацаа авах хүсэлтэй байна. Гэрлэлт цуцлуулах өргөдлийг Д.Э өгсөн. Намайг олон удаа доромжилж, миний ажил дээр удаа дараа ирж доромжилж байхад хүртэл эвлэрэх хүсэлтэй байсан. Тэр зургийг харсан өдөр ч гэсэн нөхрөөсөө эвлэрье гэж гуйсан. Энэ хугацаанд Д.Э нь надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Хүүхдийн тэтгэмж гаргуулахаар шийдвэрлэсэн өдөр хүртэл намайг дарамталж байсан. Тиймээс энэ хүнтэй хамт байж, хүүхдүүдээ өсгөх боломжгүй юм байна гэдгийг ухаарсан. Аав нь амьд байгаа юм байна даа гэж өөрийгөө тайвшруулдаг. Хүүхдүүддээ ч гэсэн аав нь хамт амьдрахгүй ч гэсэн үүргээ гүйцэтгэнэ. Та хоёр аав, ээжтэй хүүхдүүд шүү гэж хэлдэг. Өнгөрсөн хугацаанд Д.Э нь нэг ч удаа хүүхдүүдтэйгээ хамт унтъя гэж гуйгаагүй. Би л хоёр хүүхдээ аавтайгаа хамт унт гэж хэлээд явуулж байсан. Өнөөдрийн энэ байдалд Д.Э хүргэсэн. Гэртээ байгаа байдал, өөртөө анхаарч байгаа байдал нь хүртэл өөр болсон. Түүнээс өмнө би нөхөртөө амьдралаа даатгасан байсан. Энэ хүн хөргөгч нээж үзээд хоосон юм уу гэж хэлж бах таваа хангачихаад л гараад явж байсан. Гараад хоёр хүүхэддээ талх бариад орж ирж болох л байсан. Намайг сөгдөж гуйж байхад намайг ойлгож болох байсан. Намайг шүүхэд очиж тайлбараа өг гэж шахаж байсан. Тэр зургийг надад ирэхээс өмнө бүх зүйлд намайг буруутай болгох гэж хичээж байсан. Намайг хүчирхийлэгч мэтээр буруутгаж салах гэж байгаа нь үнэхээр хүн чанаргүй санагдаж байна. Тэр зургийг харахаас өмнө манай гэрийнхэн намайг буруутгаж байсан. Үүнийг Д.Э ойлгоогүй. Тэр зураг ирснээр бүх асуудлын учир тайлагдсан. Эвлэрүүлэн зуучлахад байхдаа Д.Э тайлбарыг уншилгүйгээр нөхөртэйгөө хамт амьдрах учир уншмааргүй байна гээд уншаагүй. Надруу нэг л удаа мессежээр намайг уучлаарай гэж бичсэн байсан. Үүнийг нь би ойлгоогүй. Энэ хүн тэр эмэгтэйтэйгээ хамт ирээд тэр эмэгтэйд хандаж чи нөхрөөсөө салбал надтай гэрлээрэй гэж миний хажууд хэлж байсан. Би үнэхээр ичиж, зугтмаар санагдаж байсан. Найз нөхөр, гэр бүлийнхэн нь Эркаг сүр сүлдгүй болсон байна, эрч хүчгүй болсон байна гэж хэлж байгаа. Чингүүнээ хувцас авсан ч аавдаа үзүүлэх гэж гэрээсээ гардаг. Манай хүүхэд хэл засалд явж байгаа нь үнэн. Манай нөхөр эхний төлбөрийг төлсөн нь үнэн. Үүнээс хойш төлбөр төлөөгүй. Багш нь өдөрт 2 цаг гэр бүлээрээ хүүхэдтэйгээ ярьж байх хэрэгтэй гэж хэлж байсан. Бүх хөрөнгийг Д.Э ганцаараа бий болгосон гэж хэлж байна. Би энэ талаарх бүхий л тооцооллыг хийсэн байгаа. Энэ хүн хүүхдээ хооллож үзээгүй, баасыг нь цэвэрлэж үзээгүй. Д.Э ойлгож байгаа гэдгийг мэдэж байна. Аав чинь сайн хүн гэж хүүхдүүддээ хэлсээр байгаа. Би нөхрийнхөө хэдэн төгрөгийн цалин авдаг гэдгийг ч мэдэхгүйгээр бүх зүйлээ чамд даатгадаг байсан. Нэг ч удаа гар утсанд нь хүрч байгаагүй. Надад үнэхээр их гомдол байна. Нөхрийнхөө бодлыг өөрчлөх гэж эгч, ээж, найзтай нь хүртэл ярилцаж үзсэн гэжээ.

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие хүү, охин хоёроо өөрийн асрамжид үлдээж, нөхөр Д.Э-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бид гэрлэлтээ бүртгүүлснээс хойш 2013 онд Орхон аймаг ************ сум Бүрэнбүст баг **-23-4** тоот 2 өрөө, 201** онд **-11-7** тоот 4 өрөө сууцыг банкны зээлээр авч байсан. Уг орон сууцыг худалдсан мөнгөнөөсөө урьдчилгаа төлбөрийг төлж одоо бид хамт амьдарч буй улсын бүртгэлийн Ү-210100**171 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг ************ сум **-р баг Бүрэнбүст ** хороолол ** байр ** тоот хаягт байрлах орон сууцыг 117.000.000 төгрөгөөр нөхөр Д.Э нэр дээр худалдан авсан. Уг орон сууцыг худалдан авахдаа 2021 оны 03 дугаар сарын **-ны өдөр Хаан банктай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, ****.000.000 төгрөгийг 1**0 сарын хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэйгээр зээл авч худалдан авсан бөгөөд үндсэн зээлдэгчээр нөхөр Д.Э, хамтран зээлдэгчээр Б.Ц миний бие гэрээнд оролцож гарын үсгээ зурсан. Харин үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь зөвхөн Д.Э нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Иргэний хуулийн **6 дугаар зүйлийн **6.1 дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, **6.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөд хамаарна гэж заасны дагуу орон сууцнаас өөрт болон 13 настай охин Э.М, 4 настай хүү Э.Ц нарт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Ингэхдээ улсын бүртгэлийн Ү-210100**171 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг ************ сум **-р баг Бүрэнбүст ** хороолол ** байр ** тоот хаягт байрлах орон сууцыг Б.Ц миний бие болон охин Э.М, хүү Э.Ц нар бид өөртөө үлдээх хүсэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **7.1.-д Гэрлэлт цуцлах үед эхнэр буюу нөхөр нь хүнд өвчтэй, хөдөлмөрийн чадваргүй, эдийн засгийн хувьд зайлшгүй туслалцаа шаардлагатайгаас тэтгэвэр гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах, насанд хүрээгүй хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар гарсан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно" гэж заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд улсын бүртгэлийн Ү-210100**171 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг ************ сум **-р баг Бүрэнбүст ** хороолол ** байр ** тоот хаягт байрлах орон сууцнаас өөрт болон Э.М, хүү Э.Ц нарт ногдох хэсгийг гаргуулж, охин Э.М, хүү Э.Ц нарыг миний асрамжид үлдээж, Д.Э-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. ...Бид гэр бүлийн орлогоор 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2013 онд үйлдвэрлэгдэж 2019 онд Монгол улсад орж ирсэн **0-**0 ОРБ улсын дугаартай Тоёота Приус 40 маркийн автомашиныг 1**.000.000 төгрөгөөр худалдан авсан. Уг хөрөнгө нь мөн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах тул уг хөрөнгөөс өөрт болон охин Э.М, хүү Э.Ц нарт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн бид гэр бүлийн орлогоос хуримтлал үүсгэх зорилгоор орон сууц зарсан мөнгөнөөс **0.000.000 төгрөгийг анх 2019 онд Д.Э нэрээр Хаан банкинд хадгаламжийн данс нээж хадгалж байсан бөгөөд 2020 онд Капитрон банкинд хүү Э.Цын нэр дээр 30**40069**6 тоот данс, охин Э.М нарын нэр дээр 30**40069**** тоот данс нээж мөнгөн хадгаламж үүсгэсэн. 2021 оны 04 сарын 06-ны өдөр Д.Э Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоотой Мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, 40.000.000 төгрөг хадгалуулсан боловч уг хадгаламжийг Д.Э нууцаар захиран зарцуулж, Төмөрсүх гэх хүнд 20.000.000 төгрөг өгч, үлдсэн 20.000.000 төгрөгөөр койн худалдан авсан гэх тайлбартай ба одоо уг мөнгийг Д.Э тухайн шилжүүлсэн хувь хүн болон байгууллагуудаас нэхэмжлэн авах эрх нь нээлттэй бөгөөд уг мөнгөнөөс өөрт болон охин Э.М, хүү Э.Ц нарт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд **0-**0 ОРБ улсын дугаартай Тоёота Приус 40 маркийн авто машинаас Б.Ц надад болон охин Э.М, хүү Э.Ц нарт ногдох хэсэг болох 13.**00.000 төгрөг, гэр бүлийн мөнгөн хадгаламж 40.000.000 төгрөгөөс Б.Ц надад болон охин Э.М, хүү Э.Ц нарт ногдох хэсэг болох 30.000.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ц сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Б.Ц миний бие Д.Э нэхэмжлэлтэй надад холбогдох гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт охин Э.М, хүү Э.Ц нарыг өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-210100**171 дугаартай Орхон аймаг ************ сум **-р баг Бүрэнбүст ** дугаар хороолол ** дугаар байр ** тоот хаягт байрлах орон сууцыг 117.000.000 төгрөгөөр үнэлэн өөрт болон охин Э.М, хүү Э.Ц нарт ногдох хэсгийг гаргуулах, **0-**0 ОРБ улсын дугаартай Тоёота Приус Алфа ЭксВИ 40 маркийн автомашинаас өөрт болон охин Э.М, хүү Э.Ц нарт ногдох хэсэг болох 13.**00.000 төгрөг, гэр бүлийн мөнгөн хадгаламж 40.000.000 төгрөгөөс өөрт болон Э.М, хүү Э.Ц нарт ногдох хэсэг болох 30.000.000 төгрөгийг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж, өөрчилж байна. Нэмэгдүүлэн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага: 1. Хүүхдийн асрамж тэтгэлэг: Насанд хүрээгүй охин Э.М, хүү Э.Ц нарыг өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах, 2. Дундын эд хөрөнгө, Орон сууц: Улсын бүртгэлийн Ү-210100**171 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг ************ сум **-р баг Бүрэнбүст ** дугаар хороолол ** дугаар байр ** тоот хаягт байрлах орон сууц, Автомашин: **0-**0 ОРБ улсын дугаартай Тоёота Приус Алфа ЭксВИ 40 маркийн автомашин. Дээрх орон сууц болон автомашиныг би өөрийн болон охин Э.М, хүү Э.Ц нарын хамт эзэмшил, өмчлөлдөө авч, өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг Б.Ц би өөрийн нэр дээр гаргуулах, Д.Э нэрийг өмчлөх эрхийн гэрчилгээнүүдээс хасуулах, Хадгаламж: 2019 оноос хойш хадгалсан хадгаламжнаас 37.**60.000 төгрөг Д.Э-аас гаргуулах, 3. Хүүхдүүдийн эмчилгээ, сургалтын төлбөрийн нэмэлт заодал: **40,000 төгрөг Д.Э-аас гаргуулах гэж тус тус нэхэмжпэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн үндэслэл: Хүүхдүүдийнхээ асрамжийг би өөртөө авах талаар өмнөх нэхэмжлэл болон шүүх хуралдаанууд дээр үндэслэл шалтгаанаа бүгдийг үнэн зөвөөр бичиж, тайлбарласан. Мөн хүүхдүүдийн эцэг Д.Э нь гэрээсээ явсан цагаасаа хүүхдүүддээ анхаарал халамж тавихаа больсон, тэтгэлгийн мөнгөө ч төлөхгүй гэж шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байсан. Мөн бидний гэр бүлийн автомашинаар өөрийн хүүхдүүдээ биш гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн эмэгтэй болон түүний хүүхдийг сургууль, ажилд нь хүргэж байгаа талаар таньдаг мэддэг хүн бүр хэлж байна. Би ч өөрөө тэгээд явж байхтай нь таарсан. Ийм хүнд би хүүхдүүдээ өгч чадахгүй. Харин эцгийн үүргээ биелүүлж хүүхдүүддээ хааяа ч болов анхаарал тавьж, уулзаж /ганцаараа/ байгаарай гэж хүсмээр байна. Эд хөрөнгийн тухайд гэвэл Улсын бүртгэлийн Ү-210100**171 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг ************ сум **-р баг Бүрэнбүст ** дугаар хороолол ** байр ** тоот хаягт байрлах орон сууц 117.000.000 төгрөгийн үнэтэй боловч банкны зээл нь **0.000.000 төгрөг үлдэгдэлтэй байгаа. Д.Э нь гэр бүлээс гадуурх харилцаатай болж тэр хүнтэйгээ амьдрахаар шийдэж гэрээсээ сайн дураараа өөрөө явсан. Одоо орон сууцандаа охин Э.М, хүү Э.Ц бид 3 амьдарч байгаа бөгөөд хүүхдүүдийг миний бие өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа. Орон сууцыг бид өмчлөлдөө авч үлдсэнээр хүүхдүүдийн амьдрах орчин солигдохгүй байх нь тэдний маань сэтгэл санаа, сурлага, хүмүүжил, эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. **0-**0 ОРБ улсын дугаартай Тоёота Приус Алфа Эксви 40 маркийн автомашиныг 1**.000.000 төгрөгөөр худалдан авсан. Бидний гэр бүлийн автомашиныг Д.Э нь өөрийн төрсөн хүүхдүүдийн хэрэгцээнд ашиглахгүй ээжид нь мөнгө төлсөн таксидаад яв гэсэн хандлагатай ч гэр бүлээс гадуурх харилцаатай эмэгтэй болон түүний хүүхдийн хэрэгцээнд автомашин ашиглаж байгаад сэтгэл дундуур байна. Нэгэнт төрсөн хүү охиныхоо аюулгүй байдалд анхаарч аав нь автомашинаар туслахгүй байгаа тул би автомашиныг өөрийн өмчлөлдөө авах нь хүү, охин бид 3-н амьдрах хэрэгцээнд тустай гэж үзэж байна. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д.Э нэр дээр Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоотой Мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, 40.000.000 төгрөгийг жилийн 16,** хувийн хүүтэй хадгалуулсан боловч 2022 оны 04 дүгээр сараас 06-аас хойш гэр бүлдээ тухайн мөнгөний хүүг зарцуулаагүй учраас үндсэн 40.000.000 төгрөг дээр 1** сарын хүү 10.0**0.000 /**60.000*1**=10.0**0.000 төгрөг/ төгрөг нэмэгдээд нийт **0.0**0.000 төгрөгийн мөнгөн хадгаламж нь манай гэр бүлийн гишүүдэд хуваагдах хөрөнгө юм. Иймээс орон сууц, автомашинаа би өөрийн болон охин Э.М, хүү Э.Ц нарын хамт эзэмшил, өмчлөлдөө авч, өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг Б.Ц би өөрийн нэр дээр гаргуулах, Д.Э нэрийг өмчлөх эрхийн гэрчилгээнүүдээс хасуулах, мөн гэр бүлийн хадгаламжаас ногдох 37.**60.000 төгрөгийг Д.Э-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Нэмэлт зардлын хувьд Д.Э гэрээсээ явснаас хойш охин Э.М шүд эрүүний гажиг заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Очир талст шүдний эмнэлэгт 1.200.000 төгрөгөөр шүд эрүүний гажиг засах аппарат зүүсэн. Уг аппаратыг сар бүр 40.000 төгрөгөөр чангалгаа хийлгэдэг бөгөөд 7, **, 9-р сард нийт **0.000 төгрөгөөр чангалгаа хийлгэсэн. Уг эмчилгээнд нийт 1.320.000 төгрөгийг одоогоор зарцуулаад байна. Төлбөрийг би бүрэн төлсөн учраас **0 хувь буюу 660.000 төгрөгийг Д.Э-аас гаргуулах хүсэлтэй байна. Охин гар бөмбөгийн дунд шатны сургалтын төвд 10 сарын 01-ний өдрөөс эхлэн Орхон аймгийн ************ сумын спорт зааланд хичээллэдэг. 1 сарын 70.000 төгрөгийн төлбөртэй хамрагдаж байгаа бөгөөд төлбөрийг миний бие төлсөн. Д.Э **0 хувь буюу 1 сарын 3**.000 төгрөгийг төлөх ёстой. Хүү Э.Ц 4 настай боловч сайн ярьж чадахгүй байсан тул 2023 оны 04 дүгээр сараас 2023 оны 0** дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Пондолдой хэл заслын сургалтын төвд сургалтад хамрагдаж нийт төлбөр 790.000 төгрөг болсон бөгөөд 2**0.000 төгрөгийг Д Эрдэнэбаяр төлсөн үлдэгдэл **40.000 төгрөгийг Б.Ц миний бие төлсөн. Энэхүү төлбөрөөс Д.Э төлбөл зохих хэмжээ нь 39**.000 төгрөг бөгөөд 2**0.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 14**.000 төгрөгийг төлөөгүй. Гэр бүлийн тухай хуулийн 4** дугаар зүйлийн 4**.1-д зааснаар хүүхдүүдийн эмчилгээний төлбөрт **40.000 /660.000+3**.000+14**.000=**40.000/ төгрөгийг Д.Э-аас тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг багасган өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

2024 оны 03 дугаар сарын 04-нд тус шүүхэд гаргасан Д.Э нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нэг. Орон сууцыг үнэлгээчний үнэлсэн үнэлгээнээс тооцож өөрт ногдох хэсэг 46,719.**** төгрөг гаргуулна, автомашинаа өөртөө авч үлдэнэ гэжээ. Энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцыг хүү охин бид 3 өмчлөлдөө авч үлдэх нэхэмжлэл гаргасан. Иймээс зээлийн үлдэгдэл төлбөрийг би төлнө. Ингэхдээ зээлийн үлдэгдэл төлбөрийн **0 хувийг, хүүний төлбөрийн хамт Д.Эт ногдох хэсгээс хасаж тооцуулна. Орон сууцны үнэлгээ: 1**6.**76.000,00 /4 = 46.719.000,00 /нэг хүнд ногдох/ Орон сууны зээлийн үлдэгдэл: 77.4**.**19,77 /2 = 3**.706.409,**9 /зээлийг Д.Э хариуцах/ орон сууцнаас Д.Эт ногдох хэмжээ: 46.719.000,00-3**.706.409,**9 зөвхөн үндсэн зээл/ = **.0**.**90.11 төгрөг юм. Автомашины хөрөнгийн үнэлгээ: 20.******.**00 төгрөг Автомашинаас Д.Эт ногдох хэмжээ: 20,******,**00/4 = **.13**,9**0 төгрөг гэж гарч байна. Орон сууц болон, автомашинаас Д.Эт ногдох хэсэг нь 3.0**,**90.11+**,13**.9**0.00 = 13.1**1.640,11 төгрөг болох хэдий ч гэр бүлийн хадгаламжаас хүү, охин бид гуравт ногдох хэсэг болох 37.**60.000 төгрөгийг Д.Э өөрөө зарцуулж, нуун дарагдуулсан учраас хасаж тооцохоор бид гурав Д.Э-аас зөрүү авахаар байна. Мөн банкны ипотекийн зээлийн хүүг тооцохоор энэ орон сууцнаас Д.Эт ногдох хэсэг байхгүй. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ Д.Э өөрөө авчихсан. Гэрийн тавилгын хөрөнгийн үнэлгээ: 7.072.400, Гэрийн дотор тавилгаас дараах эд хогшлыг биетээр нь Д.Эт өгнө. Кино театр /проектор дэлгэц/ - хөрөнгийн үнэлгээ **33.333,33, Тольтой комод, унтлагын ор -хөрөнгийн үнэлгээ 600.000, Компьютер -хөрөнгийн үнэлгээ 1**0.000 нийт 1.****3.333,33 төгрөгийн үнэлгээтэй. Хоёр. Орон сууцны зээлийн эргэн төлөлтийн тухайд: **0907**49** тоот ****.000.000 төгрөгийн ажилтны байрны зээл-н дансны хуулгын эргэн төлөлтийг харахад: 2021.04.**-2021.07.2** хооронд 4 сарын эргэн төлөлт **.0**0.****,77 төлөгдсөн. Үүнээс гэр бүлийн дундын хадгаламжийн орлогоос 4.000.000,00 төлөлт хийгдсэн буюу **093099902 тоот Д.Э данснаас хийгдсэн байна. Мөн энэ хугацаанд Б.Ц миний бие хүүхэд асрах урт хугацааны амралттай байсан. **2172**4104 тоот **1.900.000 төгрөгийн ОР/СУУЦ МИК ЗЭЭЛ-н дансны хуулгын эргэн төлөлтийг харахад: 2021.07.2**-2022.**.31 хооронд МИК-н зээлийн эргэн төлөлт хойшуулсан тул 17 сарын хугацаанд зээлийн төлөлт огт хийгдээгүй. 2023.01.01-2024.02.** хооронд 14 сарын эргэн төлөлт 9.****.660,**9 хийгдсэн байна. Зээлийн эргэн төлөлтийг бид 40.000.000 төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлогоор төлөх зорилготой сар бүр хүү авдаг хадгаламжийн бүтээгдэхүүний нөхцөлийг сонгон хадгалуулсан. Гялс төгрөг ХЗХоршооны хадгаламжийн хуулга болон гэрээнд заагдсан Д.Э **093099902 тоот дансаар хадгаламжийн сар бүрийн хүүний орлого орж байгаа нь нотлогдож байгаа. Хадгаламжийн хүүний орлого: 6.719.999,99 төгрөг орсон байна. 2021 оны 4 сард Гялс төгрөг ХЗХ-ны хадгаламжийн хугацаа дуусах байсан ч нөхөр гэрийн тавилгаа өөрийн нэр дээрх тус сангийн хадгаламжаа цуцлаад ав гэсэн шаардлага надад тавьж байсан. Тухайн үед хадгаламжийн үлдэгдэл буурах тусам бидний сард авах байсан хүүгийн хэмжээ буурах мөн нөхөр эрс эсэргүүцэж байсан болохоор надад харамсалтай байсан ч банкны өгөөжийн хувь хэмжээ миний Голомт банкинд ажилласан жил нэмэгдэх тусам үр өгөөж нэмэгдэх нөхцөлтэй 2011 оны 09 сараас хойш цалингийн орлого болон Голомт банкны хувь тэнцүүлсэн өгөөжийн хадгаламжаа ** сар ажиллаад хэрвээ авсан бол **0% өгөөж хүртэх байсан хадгаламжийг наана нь 60 хувиар цуцлан 2021.03.16-нд /20 хоногийн өмнө/ 9.**40.649,1** төгрөгийг өөрийн гэр бүлийн хэрэгцээнд 100% зарцуулсан байдаг. Эндээс харахад бид хадгаламжаа захиран зарцуулах бодолгүй байсныг харж болохоор, мөн би нөхөртөө 100% итгэж амьдарч ирсэн байна. Гурав. Д.Э нэмэгдүүлсэн шаардлага дээрх: /Д.Э миний бие нь ХААН банк -аас орон сууцны зориулалтаар 2021.03.** ны өдөр авсан. ****.000.000 төгрөгийн зээлийг өнөөдрийг хүртэл нийт -21.**93.096 төгрөгийг би дангаараа төлсөөр ирсэн бөгөөд үүний **0%-ийг буюу **.946.**4** төгрөгийг Б.Ц-гаас гаргуулах ... 2021 оны 04 сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 сарын 10-ны өдөр хүртэл 2 жил 10 сар төлөлт хийсэн байна/ гэх нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, зээлийн хуулганаас зөрүүтэй байна. Д.Э өөрөөс 16 насаар дүү үе мултарсан ажилд ороод нэг сар болоогүй гэр бүлтэй үр хүүхэдтэй эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаанд орж төрсөн 2 хүүхдээ хаяж явчихаад өнөөдөр ичих нүүргүй, үр хүүхэдтэйгээ хөрөнгөө булаацалдаж зах зээлийн хөөсөрсөн өндөр үнээр бодит биш үнэлгээ хийлгэж, маргаж байгаад сэтгэл дундуур байна. Мөн Б.Ц намайг шүүхийг хууран мэхэлж өөрт байгаа хадгаламжаа нуун дарагдуулж байна гэж гүтгэж Голомт банкны миний нэр дээрх бүх дансны хуулгыг 2019 оноос хойш авах тухай хүсэлт гаргаж, би энэ хугацаанд бүх зээлээ төлж байна гэх мэт хохирогчийн дүрд орж намайг дахин дахин харлуулах үйлдэл хийсээр байна. Үнэхээр бид 2 тусдаа хадгаламжтай байсан бол Д.Э нь өөрийн зүгээс банкны дансны хуулга, лавлагаа авч нотлох баримт бүрдүүлж болохоор байхад ямар ч үндэслэлгүй надруу дайрч байгаад сэтгэл дундуур байна. Д.Э шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаас харахад: **0903****372 цалингийн данс: Энэ дансны хуулгаас харахад Д.Э нь сар бүр 600.000.00-900.000 төгрөгийн цалингаас гадна бусад орлоготой боловч хүүхдийн тэтгэмж төлөхгүй гэж уг орлогоо нууж шүүхэд худал гомдол гаргаж явсан байна. **093099902 тоот хугацаагүй хадгаламж: Энэ дансаар Гялс төгрөг ХЗХ-ны хүүний орлого болон бусад нууц гүйлгээ хийгдээд байдаг юм байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2023/00**99 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ш овогт Д Э /РД:ФМ**3**317**/, Боржигон овогт Б Ц /РД:ЗЙ****040604/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2010 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Ш овогт Э.М /РД:ФД103**723/, 201** оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Ш овогт Э Э.Ц /РД:ФА1**3**774/ нарыг эх Б.Цгийн асрамжинд байлгаж, нэхэмжлэгч Д.Э охин Э.М, хүү Э.Ц нарыг өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан Шарнууд овогт Эрдэнэбаярын Э.Ц /РД:ФА1**3**774/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн **0 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 1** нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшиний хэмжээгээр, Ш овогт Э.М /РД:ФД103**723/-ийг 16 нас /суралцаж байгаа бол 1** нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшиний хэмжээгээр эцэг Д.Э сар бүр тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.**-д заасныг баримтлан Б.Цгийн хүүхдийн нэмэлт зардал **40.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Д.Э хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн **9 дүгээр зүйлийн **9.1.1, **9.2.-т заасныг баримтлан Орхон аймаг ************ сум **-р баг Бүрэнбүст ** хороолол ** байр ** тоот хаягт байрлах орон сууцыг, мөн гэрийн доторх тавилга стенк, LG маркийн телевизор, кресло, гал тогооны ком тавилга, ширээ сандлын хамт, обжур, хөргөгч, будаа агшаагч, плитка, унтлагын өрөөний шкаф, ор, толь комоор, жижиг өрөөний хүүхдийн ор, шкаф, хичээлийн ширээ ком, кино театр /проектор, дэлгэц/, хувцасны шкаф 2 ширхэг, бүх өрөөний обжурууд, комьпютер, угаалгын машин LG-г тус тус Б.Ц, охин Э.М, хүү Э.Ц нарын өмчлөлд үлдээж, **0-**0 ОРБ улсын дугаартай Тоёота Приус 40 маркийн тээврийн хэрэгслийг Д.Э өмчлөлд үлдээж, Д.Э-аас 3**.470.103 төгрөг гаргуулан Б.Ц болон охин Э.М, хүү Э.Ц нарт олгож, Б.Ц-аас орон сууцны зээлд төлсөн **.946.**4** төгрөг гаргуулах Д.Э нэхэмжлэлийг, Д.Э-аас хадгаламжийн хүү 7 **60.000 төгрөг гаргуулах Б.Цгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хаан банкны Орон сууцны Ипотекийн зээлийг Б.Ц хариуцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах арга хэмжээ, охин Э.М, хүү Э.Ц нарыг тэжээн тэтгүүлэхээр урьдчилсан арга хэмжээ авсан нь мөн хуулийн **0.1.2.-т заасан хугацаанд хэвээр байхыг зааж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Цэнгэлмаад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **7 дугаар зүйлийн **7.1, 63 дугаар зүйлийн 63.1.**., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөг, хариуцагч Б.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамжаар 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгож, Д.Э-аас 1**.772 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Э миний бие нь шүүгчийг уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрж байгаа тухайгаа илэрхийлэхэд шүүгч зөвлөлдөх тасалгаанд орж хэлэлцээд шүүх хурлыг үргэлжлүүлэн хийхээр шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д зааснаар эргэлзээ төрсөн талаараа илэрхийлсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй шууд хурлыг үргэлжлүүлэн хийсэн. Учир нь шүүх хурал эхлэхээс өмнө шинээр гаргах нотлох баримт болон хүсэлт байгаа эсэх талаар шүүгч тодруулж асуусан бөгөөд нэхэмжлэгч миний өмнө нь гаргасан хүсэлтийн биелэлт хангалтгүй байна, хариуцагч Б.Цгийн дансны хуулга хангалттай ирээгүй байгаа талаар хэлэхэд нотлох баримт ирсэн шүүх хурлыг хойшлуулахгүй гэсэн үндэслэлээр хурлыг үргэлжлүүлсэн. Би хүсэлтээ дэмжиж оролцоход надад хууль сануулж дахин ийм асуудал яривал шүүхийг хүндэтгээгүй гэсэн уггаар тайлбарлаж хурлаас албадан гаргах, хариуцлага тооцох боломжтой талаар хэлсэн. Тиймээс надад шүүгч тус хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн учраас татгалзаж байгаа тухай хүсэлтээ гаргасан юм. Иргэний хэрэг шүүхзд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.**-д шүүгчийг татгалзан гаргах асуудлыг үндэслэлтэй эсэхийг түүнийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүний бусад шүүгчид шийдвэрлэнэ гэсэн байхад үргэлжлүүлэн хийх болсон нь шүүгч энэ хэргийг заавал шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа, ямар ашиг сонирхолтой байгаа эсэхэд эргэлзээ төрөхөөс өөр аргагүй байсан болно. Энэ үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16** дугаар зүйлийн 16**.1.3-д заасан хэргийн болон шүүх хуралд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй байх ба нэхэмжлэлийн шаардлага болох ...Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б.Ц-гаас гэрлэлтээ цуцлуулах, Орхон аймаг ************ сум **-р баг Бүрэнбүст **-р хороолол ** байр ** тоот 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсэг болох 46.719.**** төгрөг, гэрийн доторхи тавилгануудаас өөрт ногдох 1.76**.100 төгрөг гаргуулах, Орхон аймаг ************ сум **-р баг Бүрэнбүсг **-р хороолол ** байр ** тоот 3 өрөө орон сууцыг Хаан банк-ны орон сууцны зээлийн үлдэгдэл одоогоор 77.4**.**19 төгрөг байгаа ба үүний **0%-буюу 3**.706.409 төгрөгийг Б.Ц-гаас гаргуулах, Д.Э миний бие нь Хаан банк-наас орон сууцны зориулалтаар 2021 оны 3 дугаар сарын **-ны өдөр авсан ****.000.000 төгрөгийн зээлийг өнөөдрийг хуртэл нийт 21.**93.096 төгрөгийг би дангаараа төлсөөр ирсэн бөгөөд үүний **0%-ийг буюу **.946.**4** төгрөгийг Б.Ц-гаас гаргуулахаар тус тус шаардлага гаргасан болно. /2021 оны 04 дүгээр сарын 10 өдрөөс 2024 оны 02 сарын 10-ны өдөр хүртэл 2 жил 10 cap төлөлт хийсэн байна/. Мөн **0-**0 ОРБ улсын дугаартай Тоёото Приус 40 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд үлдээх шаардлагуудыг гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч миний дээрх шаардлагуудаас орон сууцны үлдэгдэл төлбөр болох 3**.**40.47** төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хангахгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурьдаагүй, нэхэмжлээгүй тус орон сууцны үлдэгдлийн **0% болох 3**.**40.47** төгрөгийг надаас гаргуулж тооцсон нь хариуцагчид илтэд ашигтай шийдвэрлэж буй нь энэ хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээтэй байсныг илэрхийлж байна гэж үзэж байна. Учир нь миний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн бол шүүгчийг татгалзаж байсан нь илт миний буруу байсан байна гэж үзэх байлаа. Би орон сууцнаас ногдох хэсэг 46.719.**** төгрөг, эд хогшлоос ногдох хэсэг-1.76**.100 төгрөг, орон сууцны зээлийн үлдэгдэл-3**.**40.47** төгрөг нийт **7.027.703 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс хариуцагч Б.Ц болон хүүхдүүдэд тээврийн хэрэгслээс ногдох хэсэг 1**.416.****0 төгрөг, хадгаламжийн 30.000.000 төгрөгийг хасаж тооцоход 3.070.37** төгрөгийг Б.Ц-гаас надад олгохоор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байхад, хариуцагч Б.Цгийн сөрөг нэхэмжлэлд дурьдаагүй байсан орон сууцны зээлийн үлдэгдлийн **0% болох 3**.**40.47** төгрөгийг надаас гаргуулснаар хариуцагчид илтэд ашигтай шийдвэрлэж буй нь энэ хэргийг хариуцагчид ашигтай шийдвэрлэх хүсэл зорилготой байсан болох нь харагдаж байна. Мөн Д.Э миний бие нь Хаан банк-наас орон сууцны зориулалтаар 2021 оны 3 дугаар сарын **-ны өдөр авсан ****.000.000 төгрөгийн зээлийг өнөөдрийг хүртэл нийт 21.**93.096 төгрөгийг би дангаараа төлсөөр ирсэн бөгөөд үүний **0%-ийг буюу **.946.**4** төгрөгийг Б.Ц-гаас гаргуулах шаардлагыг минь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. /2021 оны 04 сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2 жил 10 cap төлөлт хийсэн байна/. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 00**99 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.**, 16**.3-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцоно, Зарыг мэдэгдэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-д заасан шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б.Ц-гаас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах, Орхон аймаг ************ сум **-р баг Бүрэнбүст **-р хороолол **-р байр ** тоот 3 өрөө байрнаас өөрт ногдох **0.000.000 төгрөгийг Б.Ц-гаас гаргуулах, Тоёота Приус 40 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд авах, гэрийн эд хогшлоос өөрт оногдох **.3**0.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2 хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж эцэг Д.Э-аас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаарджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зохигчид 2009 онд танилцаж 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэдний дундаас 2010 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин Э.М, 201** оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүү Э.Ц нар төрсөн. Сүүлийн саруудад зан харьцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдрах болсон, 2023 оны 2 дугаар сараас тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Д.Э нь шүүх хуралдаан дээр хариуцагч Б.Цгийн дансны хуулга дутуу ирсэн гэсэн хүсэлтийг хүлээн аваагүй гэж шүүгчээс татгалзсан.

Нэхэмжлэгч Д.Э нь шүүх хуралдаан дээр хариуцагч Б.Цгийн дансны хуулга дутуу ирсэн, хуримтлалын дансны хуулгыг гаргаж өгөөгүй байна гэсэн хүсэлт гаргасан байх ба шүүх Голомт банкнаас баримт дутуу ирсэн гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хэт нэг талыг бариад байгаа учраас шүүгчээс татгалзаж байна гэсэн хүсэлт гаргасныг шүүх 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2296 дугаар захирамжаар шүүгчээс татгалзсан татгалзал нь хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж хүсэлт гаргаагүйд тооцож, шүүгч өөрөө шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6.-д заасныг ноцтой зөрчсөн байна. ...хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, ...татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана гэж зохицуулсан байхад шүүгч өөрөө шийдвэрлэж захирамж гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул хэргийн шийдвэрлэлтэнд дүгнэлт хийх боломжгүй ба шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.**. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2024/00**99 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **9 дүгээр зүйлийн **9.3.-т зааснаар хариуцагч Д.Э давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39**.3**** төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.**., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Т

 

ШҮҮГЧИД Б.О

 

С.У