| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0462/И |
| Дугаар | 462 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 462
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВЮ65092263 регистрийн дугаартай, Сумъяабазар овогт Дэжидийн Мягмарын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Мягмар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Мягмар шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1983 онд Баянхонгор аймгийн ТМС-ийг төгсч, Улсын барилгын хорооны харъяа Баянхонгор техник туслалцааны барилгын 3-р трестэд Халтар гэх хүний бригадад хуваарилагдаж 1983 оны 07-р сарын 04-ний өдөр нормчноор ажилд ороод 1990 оны 09-р сарын 27-ны өдөр хүртэл ажилласан. Иймд Улсын барилгын хорооны харъяа Баянхонгор техник туслалцааны барилгын 3-р трестэд 1983 оны 07-р сарын 04-ний өдөр нормчноор ажилд ороод 1990 оны 09-р сарын 27-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Д.Мягмарын иргэний үнэмлэхийг хуулбар, Д.Мягмарыг ажилд томилсон “Ажилд авч тэтгэмж, ээлжийн амралт олгох тухай” Баянхонгорын техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1983 оны 07-р сарын 08-ны өдрийн 134-р тушаал, ажлаас чөлөөлсөн Барилгын 3-р трестийн даргын 1990 оны 09-р сарын 27-ны өдрийн 193 тоот тушаал, хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Д.Мягмарын төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний эх болон байдлаар, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Р.Халтарын мэдүүлэг, Д.Мягмарын овгийн талаар мэдүүлсэн гэрч Я.Дагисийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Мягмар нь 1983 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал Улсын барилгын хорооны харъяа Баянхонгор техник туслалцааны барилгын 3-р трестэд өрөгчөөр ажиллаж байсан болох нь түүнийг өрөгчөөр ажилд томилсон “Ажилд авч тэтгэмж, ээлжийн амралт олгох тухай” Баянхонгорын техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1983 оны 07-р сарын 08-ны өдрийн 134-р тушаал, өөрийн нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн Барилгын 3-р трестийн даргын 1990 оны 09-р сарын 27-ны өдрийн 193 тоот тушаал, Д.Мягмарын ажлын тухай байдлыг бичиж тэмдэглэсэн 029232 тоот хөдөлмөрийн дэвтэр, Д.Мягмарын ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Р.Халтарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул дээрхи хугацаагаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож шийдвэрлэв
Д.Мягмарыг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалд Д.Мягмарын овгийг Сумъяабазарын Мягмар гэж бичсэн байх боловч Сумъяабазар нь Д.Мягмарын өвөө болох нь 00/001031 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Я.Дагис нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сумъяабазар овогт Дэжидийн Мягмарын 1983 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал Улсын барилгын хорооны харъяа Баянхонгор техник туслалцааны барилгын 3-р трестэд өрөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.Мягмарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан шүүх хуралдааны авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ