| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0380/И |
| Дугаар | 463 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 463
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-65-3 тоотод оршин суух, эрэгтэй, ВК55030819 регистрийн дугаартай, Цагаан адуут овогт Анандын Рэгзэний ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Рэгзэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Рэгзэн шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
Би бага дунд сургуульд суралцаад өөрийн хүсэлтээр 1971, 1972, 1973 онд Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1973 оны 7 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдаж, ардын армийн 167-р ангид алба хааж байгаад 1975 оны 7 сард ар гэрийн гачигдлын учир халагдаж ирээд Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 4 дүгээр бригадад 1976-1978 онуудад нярав, 1979-1980 онуудад тоо бүртгэгч, 1981-1985 онуудад бригадын дарга, 1986-1987 онуудад Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн орлогч, 1988-1991 онуудад Галуут сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар тус тус ажиллаж байсан. Аймгийн архивын тасагт хүсэлт гаргаж ажилласан жилийн цалин нотлох баримт шүүлгэх захиалга өгсөнөөр архивын лавлагааг хавсаргав.
Миний нийт ажилласан 17 жил 5 сар байхаас архивын лавлагаагаар 1972 оны 1-3, 9-12 сарууд 1973 оны 1-2 сар, 1985 оны 7-12 саруудад архивын баримт байхгүй байгаа нь тухайн байгууллагын ажил хариуцсан хүмүүс ня-бо нар материал өгөөгүйтэй холбоотой болов уу. Нийт 1 жил 3 сар нь байхгүй байгаа нь миний хувьд хохиролтой байна. 1985 оны хувьд аймгийн депутат, хүн амын орон сууцны 1989 оны тооллогын актыг зохион байгуулах комиссын гишүүн, сумын анчдын нийгэмлэгийн сонгуульт ажлыг хийж гүйцэтгэж байлаа. Өөрийн хариуцсан ажлаа нэр төртэй хийж байсан он бол 1985 он байсан юм. Иймд зарим нотлох баримт баярын бичиг зэргийг хавсаргав. 1973 оны 8-12 сарууд бол цэргийн алба хааж байсан сарууд болно. Иймээс архивын лавлагааг үндэслэн ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү. Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 7-д заасныг үндэслэн аймгийн төрийн албаны зөвлөлд төрийн албанд ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гарган материалуудыг үндэслэн 2015 оны 02 сарын 16-ны өдрийн байдлаар 28 жил ажилласан тодорхойлолт албан бичгээр авсан болно. Баянхонгор аймгийн Галуут сумын АДХГЗахиргааны орлогч даргаар 1988-1990 онуудад ажиллаж байсан 4 жил. Төрийн байгууллагад 32 жил ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар А.Рэгзэний иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2014/03, 85 тоот албан бичгүүдээр ирүүлсэн архивын лавлагаанууд, А.Рэгзэнг 4 дүгээр бригадын нярваар ажилд томилсон Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1976 оны 03-р сарын 01-ний өдрийн 04 тоот тушаал, 4 дүгээр бригадын нярвын ажлаас чөлөөлж, 2 дугаар бригадын тоо бүртгэгчээр ажилд томилсон нэгдлийн даргын 1979 оны 08-р сарын 30-ны өдрийн 05 тоот тушаал, 2 дугаар бригадын тоо бүртгэгчийн ажлаас чөлөөлж 4 дүгээр бригадын даргаар ажилд томилсон нэгдлийн даргын 1980 оны 07-р сарын 01-ний өдрийн 18 тоот тушаал, нэгдлийн орлогч дарга А.Рэгзэнд даалгасан “Арга хэмжээ авах тухай” нэгдлийн даргын 1985 оны 08-р сарын 30-ны өдрийн 30 тоот тушаал, “Комисс томилох тухай” Галуут сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 10-р сарын 20-ны өдрийн захирамж, Галуут сумын АХШХ-ны гишүүдийн 1989 оны 10-р сарын 02-ны өдрийн хурлын протокол, Галуут сумын Ардын депутатуудын хурлыг сонгох Арван тав дахь удаагийн сонгуулийн есдүгээр чуулганы дараалал, Галуут сумын ардын хурлын 1991 оны 01-р сарын 21-ний өдрийн 2/10 тоот тогтоол, Галуут сумын 4-р багийн иргэдийн хурлын 1994 оны 01-р сарын 04-ний өдрийн протокол, Галуут сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1995 оны 12-р сарын 29-ний өдрийн дөрөвдүгээр хуралдааны протокол, үйлдвэрчний эвлэлийн гишүүний 466520 таат бат илэрхийлэхийг эх болон хуулбар байдлаар , ажилдаа амжилт гаргаж 1982, 1986, 1988, 1989 онуудад шагнагдаж байсан баярын бичгүүд, гэрч О.Дондовын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
А.Рэгзэн нь 1972-1973 онуудад ажиллаж байсан байдлаа байдлаа тогтоолгохоор шаардлагаа ихэсгэсэн байна.
А.Рэгзэн нь 1972 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар, 1976 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал мөн нэгдэлд нярваар тус тус ажиллаж байсан болох нь 1972-1973, 1976-1979 онуудад авч байсан цалинг нь төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014/03 тоот албан бичиг ,”ажлаас халж, чөлөөлөх ба томилох тухай”Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1976 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот тушаал,”ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай мөн нэгдлийн даргын 1979 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот тушаал зэргээр
1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал мөн нэгдлийн 2,4 дүгээр бригадад тоо бүртгэгч,бригадын даргаар ажиллаж байсан болох нь 1979-1985 онуудад авч байсан цалинг нь төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014/03 тоот албан бичиг,”ажлаас чөлөөлөх ба томилох тухай” Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 18 тоот тушаал зэргээр
1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн орлогч даргаар ажиллаж байсан болох нь “ арга хэмжээ авах тухай” ”Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1985 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 30 тоот тушаалын “4”-д нэгдлийн орлогч дарга /А.Рэгзэн/ гэж тэмдэглэгдсэн байдал,1985- 1987 онуудад авч байсан цалинг нь төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014/03 тоот албан бичиг зэргээр
1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын АДХГЗ-ны орлогч даргаар ажиллаж байсан болох нь ...А.Рэгзэн/ захиргааны орлогч дарга/ гэж бичигдсэн нь “комисс томилох тухай” Баянхонгор аймгийн Галуут сумын АДХГЗ-ны 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 29 тоот захирамж, ...АХШХ-ны гишүүн А.Рэгзэн гэж бичигдсэн Галуут сумын АХШХ-ны гишүүдийн хурлын 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн протокол,...Сумын нийгэм эдийн засгийн соёлыг хөгжүүлэх 1989 оны төлөвлөгөө төсвийн гүйцэтгэл, 1990 оны зорилтын тухай А.Рэгзэн гэж бичигдсэн Галуут сумын АДХ-ыг сонгох арван тав дахь удаагийн сонгуулийн тав дахь удаагийн сонгуулийн 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн есдүгээр чуулганы дараалал, “...комиссын дарга А.Рэгзэн...” гэж бичигдсэн “комисс томилох тухай” Галуут сумын Ардын хурлын 1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2/10 тоот тогтоол, 1987-1991 онуудад авч байсан цалинг нь төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014/03 тоот албан бичиг зэргээр
1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан болох нь ”...хурлын тэргүүлэгчээр А.Рэгзэн...” гэж бичигдсэн Галуут сумын 4 дүгээр багийн иргэдийн хурлын 1994 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн протокол,”...Тэргүүлэгчдийн дарга А.Рэгзэн...” гэж бичигдсэн Баянхонгор аймгийн Галуут сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдааны 1995 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн протокол,”...Анандын Рэгзэн. 1992-1995 онд Баянхонгор аймгийн Галуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга” гэж бичсэн “Галуут-90 жил” түүхт номын хуулбар зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Мөн А.Рэгзэнгийн 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан албан тушаалын сарын цалингаас татвар төлж байсаныг тэмдэглэж баталгаажуулсан МҮЭ-ийн гишүүний 466520 тоот бат илэрхийлэх, ажиллаж байхдаа ажлын хамт олноороо амжилт гаргасныг даргад нь олгож байсан 1984,1989 оны баярын бичиг , А.Рэгзэний ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч С.Дондовын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цагаан адуут овогт Анандын Рэгзэний 1972 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар, 1976 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал мөн нэгдэлд нярваар, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал мөн нэгдлийн 2,4 дүгээр бригадад тоо бүртгэгч, бригадын даргаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд нэгдлийн орлогч даргаар, 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын АДХГЗ-д захиргааны орлогч даргаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан А.Рэгзэний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ