| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0475/И |
| Дугаар | 131/ШШ2016/00471 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 131/ШШ2016/00471
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 18-р бааз гудамжны 10 тоотод оршин суух, эрэгтэй, ВЮ85121511 регистрийн дугаартай, Рашааныхан овогт Бямбаагийн Сэргэлэнтогтох
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 10-р гудамжны 06 тоотод оршин суух, эмэгтэй, ВЮ62061267 регистрийн дугаартай, Гэрэл овогт Гочоосүрэнгийн Нармандах нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн 1797979 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Бямбаа овогтой Сэргэлэнтогтох, Гочоосүрэн овогтой Нармандах нар нь 2013 оны 11-р сарын 07-ны өдөр 2661/0010 тоот барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/ байгуулан 6000000 /зургаан сая / төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, 21,6 хувийн хүүтэй авсан. 2016 оны 07-р сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлээс 4518574.12 /дөрвөн сая таван зуун арван найман мянга таван зуун далан дөрөв арван хоёр мөнгө/ төлсөн байна.
Тус зээлийн барьцаанд Баянхонгор аймаг Баянхонгор сум 1-р баг Номгон 18-р бааз гудамж 10 тоот хаягт байрлалтай гэрийн тавилга эд хогшил барьцаалсан бөгөөд гэрээг удаа дараалан зөрчсөн, ажлаасаа халагдаж цалингийн орлогогүй болсон улмаар зээлээ төлөхөөс зайлсхийдэг зэргээс шалтгаалан зээл нь хугацаа хэтэрсэн байна. 2016 оны 07 сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1529113 /нэг сая таван зуун хорин есөн мянга нэг зуун арван гурван төгрөг/, зээлийн хүүний өр 244383 /хоёр зуун дөчин дөрвөн мянга гурван зуун наян гурван төгрөг/, торгуулийн хүүний өр 25483 /хорин таван мянга дөрвөн зуун наян гурван төгрөг/ нийтдээ 1797979 /Нэг сая долоон зуун эрэн долоон мянга есөн зуун далан есөн төгрөг/ төлөөгүй байна. Иймд банк, зээлдэгч нарын хооронд 2013 оны 04-р сарын 12-ны өдөр байгуулсан Дугаар 4010/85 тоот барьцаат зээлийн гэрээ гэрээний 5.1 дэхь заалтыг тус тус үндэслэн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү. Төлөгдөөгүй байгаа 1797979 төгрөгийн зээл, зээлийн хүү, торгуулийн хүүний өр төлбөрийг иргэн Б.Сэргэлэнтогтох , Г.Нармандах нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Сэргэлэнтогтох, Г.Нармандах нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.Сэргэлэнтогтох, Г.Нармандах бид нар Төрийн банкнаас зээл авч төлөлтөө хийлгүйгээр хугацаа хэтрүүлсэн нь үнэн. Хугацаа хэтэрсэн 591000 төгрөгийг 2016 оны 07-р сарын 18-ны өдөр төлнө. Зээлийн гэрээний үлдэгдэл 1206979 төгрөгийг тогтсон хугацаандаа буюу сар бүрийн 02-ны өдөр төлсөөр 2016 оны 11-р сарын 02-ны өдөр гэхэд бүх зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Б.Сэргэлэнтогтох, Г.Нармандах нар нь зээлийн гэрээний үүргийн 591000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр, үлдэгдэл 1206979 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны дотор Төрийн Банк ХХК-д төлөхийг зөвшөөрсөн талаар шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагч Б.Сэргэлэнтогтох, Г.Нармандах нарын зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Сэргэлэнтогтох, Г.Нармандах нар нь зээлийн гэрээний үүргийн 591000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр, үлдэгдэл 1206979 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны дотор Төрийн Банк ХХК-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Сэргэлэнтогтох, Г.Нармандах нараас 21859 төгрөг, төрийн сангийн данснаас 21859 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Төрийн Банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Б.Сэргэлэнтогтох, Г.Нармандах нар нь захирамжийг тохирсон хугацаандаа сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ