| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00019/Э |
| Дугаар | 00021 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 00021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.ГанТг
Хохирогч Г.Гб
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Гэрч Б.Бт
Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.ГанТгас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Гт холбогдох 1832001290163 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суудаг, урьд нь 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн №87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дугаар зүйлийн 621-1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар насанд хүрээгүй А.Гт 2 жил 6 сар 5 хоногийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшуулж, А.Гийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эх Б.Стд хариуцуулж шийдвэрлэсэн.
2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн №65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 20000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 10 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялд нь багтаан бүгд 10 жил 01 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан А.Гт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т оногдуулсан 10 жил 01 хоногийн хорих ял дээр 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн №87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаас зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 10 жил 06 сар 01 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Анхтуяагийн Г.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг “Хар чулуут” гэх газар иргэн Г.Гбтай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь гар болон хөлөөрөө цохисоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт О.Хбын “Samsung Galaxy S5” загварын гар утсыг утсаар ярьчихаад өгье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гар утсыг нь авч зугтаасны улмаас 250000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Хар чулуут гэдэг газарт Зүүнхараагаас дөрвүүлээ гарсан. Бм, Тг, Мж бид дөрөв модонд явсан. Галсанбулаг гэдэг газар хохирогч Гбтай тааралдсан юм. Гб, Бт, замын постонд ажилладаг нэг ах хамт явж байсан. Энэ гурав бид нарыг хоол хийж байхад ирсэн юм. Бид дөрвийн зил 131 машин эвдэрээд явж болохгүй байсан. Тэгээд бид нар энэ гурван хүнийг ирэхэд нь уулзаад байж байгаад бүгдээрээ Монгол архи хувааж ууцгаасан. Энэ гурван хүн бас тэр архинаас уусан, өөрсдөө ч нилээн согтуу ирсэн. Өөрсдөө бас машиныхаа бензинээ зараад архи авч уусан. Бид Хар чулуут гэдэг газарлуу явахдаа хэдэн литр архи авч явсан. Хар чулуут гэдэг газар очоод архиа уугаад хоноод маргааш орой нь ахиад бензин зарж архи авч уугаад нилээн согтчихсон байсан. Орой бороо орж байсан болохоор замын постны байшинд орж архиа ууж байхад хохирогч Гб согтоод уйлаад байхаар нь би “битий уйл” гэхэд хохирогч Гб “чамд ямар хамаатай юм пизда минь” гэж хэлсэн тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад постны байшингаас хөөгдөөд гарсан. Гадаа гараад бид хоёр бие биенээ ганц нэг цохиод би хохирогч Гбыг өшиглөсөн юм. Би архи уугаад нилээн согтсон байсан юм. Тэгээд тэнд байсан хүмүүс бид нарыг салгасан. Маргааш өглөө нь сэрээд харахад Зил 131 машин бензингүй болоод төв зам дээр зогсож байсан. Зүүнхараа явах гэж байсан юм уу яасан юм мэдэхгүй байна. Тэгээд Гб Мг бид гурав буцаад гурвуулаа Хар чулуут гэдэг газар луу явсан. Замын постны наана нь ирээд бензин бүр дуусчихаад өөрийнхөө Зил 131 машинаас бензин авчихаад очоод орой нь хоол хийж идчихээд гурвуулаа салсан юм. Тэгээд Гб, Бт замын постны ах гурвуулаа тэнд үлдсэн. Удаагүй хоёр, гурав хоногийн дараа цагдаагийн ахмад Отгонбаяр над дээр ирсэн. Би ийм юм болчихсон гэж мэдээгүй байсан. Харин 2018 оны 11 дүгээр сард би эгчийндээ байхад Төгөлдөр намайг дуудсан юм. “Старс” бааранд хүрээд ир гээд байхаар нь яваад очиход тэнд Гч, Төгөлдөр хоёр сууж байсан. Баарлуу дөнгөж яваад орсон чинь тэр хоёр архи уугаад байж байсан. Тэгээд бид гурав хамт архи уугаад мөнгөгүй болоод гар утас барьцаанд тавьчихаад ахиж архи уугаад байж байсан чинь Хлгийн ах нь ирсэн. Тэр Хб ах Төгөлдөрийг таньдаг юм байна лээ. Тэгээд баарнаас гараад явж байгаад Төгөлдөр “...эгчийндээ очоод ирье, та гурав Рашаантын 18 гэдэг дэлгүүрлүү явж бай...” гээд яваад өгсөн. Тэгээд Гч, Хб бид гурав цаашаа явж байгаад “Буян-Ж” дэлгүүр орсон чинь архи байхгүй гэхээр нь цаашаа явсан юм. Тэгээд би Хб ахын утсыг нь аваад Учрал гэдэг охинтой утсаар ярьсан чинь “...би Зүүнхараад ирсэн байна, танай наад талын гудамжинд байна...” гэсэн. Тэгээд би Гч, Хб нарт “...та нар байж байгаарай...” гээд цаашаа явсан чинь мэдэхгүй араас нэг юм хэлээд л байх шиг байсан би сонсоогүй. Тэгээд Учрал “...нэг согтуу хүн намайг зүгээр байлгахгүй байна...” гэхээр нь би очсон юм. Намайг Учралдээр очиход Учрал нэг том савтай пиво авчихсан байсан. Тэр пивийг нь Учрал бид хоёр сааданд сууж байгаад уугаад би нилээн согтсон. Тэгээд ухаан балартаад өглөө сэрэхэд нэг найзындаа жаахан унтчихсан байсан. Тэгээд би босоод Рашаантын 18 гэдэг дэлгүүрлүү такси аваад явсан. Өглөө 7 цагийн үед эгчийндээ ирсэн чинь манай ах “...чи тэр хүний гар утсыг нь яасан юм бэ...” гэхээр нь би гэв гэнэт санасан, утсыг нь яасан юм бол гээд хоносон газраа үзэхэд байгаагүй. Тэгээд утсыг нь хаячихсан байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Гб мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр надтай Төмөрөө, Цэндээ гэж хүн мод бэлтгэхээр Зил 131 машинтай уулруу явсан юм. Бт бол замд таарч машинд суугаад цаашаа хамт явсан юм. Хар чулуут гэдэг газрын пост явж байгаад замдаа Галсанбулаг гэдэг газарт энэ хүмүүстэй таарсан юм. Тэгэхэд Г, Мж гээд дөрвөн хүн гол дээр машинтайгаа байж байсан. Энэ дөрвөн хүнтэй уулзаад ярилцаж байгаад бид нар буцаад ойрхон газраас мод хийгээд буцахаар болсон. Тэгээд тэр шөнөдөө архи авч ууцгаагаад л тэр оройдоо бид хоёр маргалдсан юм. Тэгэхэд би “...энд ирээд хоёр гурав хоногийн хийх ажилаа алдчихлаа...” гээд уйлахад Г “...чи одоо эр хүн байж арчаагүй...” гээд намайг цохиод авсан. Яг миний ар дагз руу модоор л цохичих шиг болсон. Тэгээд би унаад босоод ирэхэд бид нарыг постны байшингаас гар гээд гадаа гаргасан. Намайг нилээн өшиглөсөн. Энэ гурав гурвуулаа л өшиглөсөн. Энэ Г ганцаараа зодсон нөгөө хэд нь зодоогүй гээд байх юм. Би бас энийг гайхаж л байна. Тэгээд би маргааш өглөө нь замын постны урд байдаг модон дотор сэрсэн. Би Үнэгт өртөөрүү яваад ахиж ухаан алдсан. Тэгээд тэрнээс хойш юу ч санахгүй байсан. Ганхүдэг намайг замын постны байшин дотор байхад модоор толгойруу цохьсон, байшингаас гараад Г намайг гараараа цохиж би газар унасны дараа Гтэй хамт явж байсан Мж, Бм энэ гурван хүн гурвуулаа өшиглөж цохьсон доороо хийгээд гурвуулаа намайг өшиглөж цохисон. Дээрээс дэвсээд байсан. Миний толгой руу нилээн олон өшиглөсөн. Тэрнээс хойш би юу болсоноо санахгүй байна. Маргааш хэдэн цагт ч юм постны байшингийн урд модон дунд сэрсэн. Би гомдолтой. Би хагалгаанд 4-5 сая төгрөгийн зардал гаргасан. Мөнгө өгөх байтугай уучлаарай гэж ч гуйгаагүй. Тэгээд хуулийн дагуу улсаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн төлбөр олгодог гэснийг хуулийн дагуу олгож өгнө үү гэв.
Хохирогч Г.Гб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Хар чулуутын постон дээр очоод цаг хэд болж байсныг санахгүй байна. Харанхуй болж байх үед постны байшин дотор сууж байхад намайг Г 30 см орчим урт модоор миний тархины ар хэсэг рүү нэг удаа цохиод би газар унасан. Тэгээд А.Г, Б.Бм, Мягмарсүрэн гурав намайг дээрээс хөлөөрөө дэвсэлж өшиглөөд байсан. Тэгээд би ухаан алдаад маргааш өдөр нь постны урд талын модон дотор ганцаараа сэрсэн. .. А.Г намайг уйллаа гээд босч ирээд араас мод бариад модоороо миний толгойн дагз хэсэг рүү шууд нэг удаа цохисон гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/
Гэрч Б.Бм мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Мг, Тг, Г, Г.Гб, нэг танихгүй хүүхэн мөн постны манаач ах Г.Гбтай хамт явсан нэг залуу бид нар постны байшин дотор уусан. Тэр үед Г, Г.Гб хоёр байшин дотор гэнэт мууталцан Г Г.Гбыг нэг цохисон. Зөрүүлээд Г.Гб Гийг нэг цохисон. Тэгээд манаач ах тэр хоёрыг постноос гар гээд гаргасан. Тэгээд удалгүй бид бүгдээрээ байшин дотроос гарах үед Г.Гб, Г хоёр хоорондоо юм ярьчихсан байшингийн зүүн хажууд газарт сууж байсан “тэнд манаач ах, Мягмарсүрэн, Тг, А.Г, нэг хүүхэн, Г.Гб бид долоон хүн үлдээд бүгдээрээ тогооны Монгол архиа хувааж уусан. Тэр үед бороо ороод бид нар манаачийн байшин дотор уусан юм. Тэгээд Г.Гб, А.Г хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр хоёр зодолдоод нэг нэгийгээ цохихоор нь манаач ах гарч хэрүүл хий гээд гаргасан. Тэгээд бид нар араас нь гартал Г.Гб байшингийн баруун хойно буюу хаалганы хажууд газар завилаад суучихсан уйлаад А.Г нүүр лүү нь хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд Мягмарсүрэн болиулаад цааш авч явсан. ... А.Г баруун гараа атгаж байгаад Г.Гбын нүүр лүү буюу зүүн хацар хэсэгт хоёр удаа цохисон. Тэгээд Г.Гб зөрүүлээд А.Гийг нэг удаа цохих шиг болсон тэгээд манаач ах хөөгөөд гаргасан. Намайг гарч ирэхэд А.Г Г.Гбын нүүр лүү хөлөөрөө хоёроос гурван удаа өшиглөсөн гарч ирэхээс өмнө яаж цохисныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28, 31-32 хуудас/
Гэрч Д.Мягмарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би гадагшаа бие засахаар гарсан. Тэгээд намайг орж ирэхэд Г.Гб, А.Г хоёр зөрөөд гарсан. Байшингийн хажууд юм яриал суугаад байсан. Тэр үед Г.Гбын дагуулж явсан Болороо гэх эмэгтэй гадаа гарчихаад орж ирэхдээ Г.Гб, А.Г хоёр маргалдаад байна гэж хэлсэн. Тэгээд гарч харахад тэр хоёр маргалдаад байж байсан. Бм, Болороо хоёр салгасан. Тэгээд А.Г Бмтай хамт жоохон зайтай газар юм яриад зогсож байгаад гэнэтхэн гүйж ирээд Г.Гбыг өшиглөж унагаасан. Тэгээд толгой дээр нь хөлөөрөө дэвсэхээр нь би гүйж очоод А.Гийг барьж авсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/
Гэрч Б.Бт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Мягмарсүрэн туслах ажилтан А.Г, Б.Бм, Тг нар мөн дээр нь манаач ахтай бид хэд дахиж уусан. Тэгээд орой нь байшин дотор Г.Гб уйлсан чинь нөгөө хамт байсан хүмүүс эр хүн байж уйлаад хэрэггүй гэж аргадаж байсан. Тэр үед би гараад ойрхон байдаг горхины дэргэд сууж байхад тэр байшингийн гадаа хүмүүс маргалдаад байх шиг байсан. Сүүлдээ зодолдоод байх шиг байсан. Тэгээд удаагүй нэг машин нь асаад яваад өгсөн. Тэгээд намайг байшин дээр очиход Б.Бм манаач ах хоёр үлдсэн бусад нь явсан байсан. Тэгээд бид гурав унтаад маргааш 12 цагийн үед Г.Гб жолооч машинтайгаа А.Гийн хамт ирсэн. Бусад нь Хараа явсан гэж байсан. Тэр орой Г.Гб бие муудаж татаж унаад амнаас нь хөөс сахраад байсан. Г.Гб тэр оройдоо Хараа явж бензин авчрахаар явсан. Тэр хойгуур нь ах гэх залуу ирээд явсан. Би ахад нь Г.Гбыг татаж унасан гэж хэлсэн чинь архины шоконд орсон байх унадаггүй юм гэж хэлчхээд замд таарах байх гээд буцаад явсан. … Маргааш нь Г.Гб ирээд унтаж байгаад гэнэт дөрвөн мөч нь татаад амнаас нь хөөс сахарч байгаад 5 минут орчмын дараа гайгүй болсон. Г.Гб ухаан ороод би яасан бэ гэж асуучихаад ухаан нь саруул мөртлөө амнаас нь авиа гарахгүй дохиогоор яриад байсан. Тэгээд зүгээр машинаа бариад 253-р өртөөнд ирээд тэнд бие нь муудсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-34/
Гэрч П.Батбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь сэрээд харсан чинь А.Г, Г.Гб хоёр хоорондоо маргалдаж байсан. Тэгээд А.Г Г.Гбыг баруун гараараа нүүрэнд нь нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би уурлаад та нар одоо больцгоо юундаа хоорондоо маргалддаг юм. Одоо явцгаа гээд бүгдийг нь хөөгөөд гаргасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24/
Гэрч У.Тг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Цаана байшингийн зүүн талд Хүдэрээ Гбыг газар сууж байхад нь шанаадаад унагасан. Тэр үед Г.Гб арагшаа савж унасан. Тэгээд бид нар очиж салгасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-38/
Шинжээч эмч Б.Даваасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Хохирогч Г.Гбын толгойд учирсан гэмтлээр цохилтын хүчийг тодорхойлох боломжгүй. Учирсан гэмтлийг модоор цохисон эсхүл хөлөөр өшиглөсөн аль нь болохыг ялгах боломжгүй. Хохирогч Г.Гбын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. Тухайн хүний бие физилогийн онцлогоос хамаарч хэрэг үйлдэгдэх даруйд болон хэрэг үйлдэгдсэнээс хойш хэдэн цагаас, хэдэн өдрийн дараа байдлаар ухаан алдаж унах байдлаар илэрч болно гэх мэдүүлэг /ХХ-ийн -54- 55 хуудас/
2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №9655 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ....
1. Г.Гбын биед тархины зүүн чамархай, дух, зулай хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цус хуралт, зүүн зулай хэсгийн тархины эдийн зөөлрөл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /ХХ-ийн 48 дугаар хуудас/
Хохирогч О.Хб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … А.Г цуг явж байхдаа “Ах утсаа өгч байгаач ярьчихаад өгье гэж хэлээд авсан. Зүүнхараа Политехник коллежийн яг уулзварын орчим надаас гар утас авсан. Тэгээд Мандал сумын 3, 7 дугаар багийн байрны тэндээс зугтаасан. 3-5 минут болсон байх эргээд харсан чинь ард утсаар яриад явж байсан. Тэгээд би А.Гчтай юм яриад явж байгаад дахиад эргээд харсан чинь багийн байрны хойшоо явж байхаар нь хөөе чи хаашаа явах гэж байгаа юм гэсэн чинь шууд зугтаасан. Би араас нь гүйгээд очсон чинь тэр аль хэдий алга болсон байсан. А.Г намайг дуудахыг хангалттай сонсох зайтай байсан. Би чанга дуудсан... Миний гар утсанд 95095657 дугаарын сим карт байсан. Уг гар утсаа худалдаж авсан үнэлгээ нь 250000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Алдагдсан зүйлийг олж өгч туслана уу гэх мэдүүлэг /ХХ-ийн 119-120 дугаар хуудас/
Гэрч А.Гч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Дэлгүүрээс архи авах гэсэн чинь аймар үнэтэй байхаар нь больё гээд Рашаантын 18 тоот руу явъя гээд коллежийн уулзвараар баруун гар тийш явсан. Тэгсэн А.Г, О.Хб ахыг утсаа өгч байгаач гэж хэлээд утсыг нь авсан. Тэгээд О.Хб ах бид 2 урд юм яриад явж байсан. А.Г ард утсаар яриад яваад байсан. Тэгээд бид 2 гэнэт эргээд хартал А.Г цаашаагаа бид хоёрын эсрэг зүг явж байсан. Тэгсэн О.Хб А.Гийг хөөе гэсэн чинь А.Г багийн арагшаа гүйгээд явчихсан. О.Хб ах цагдаад мэдэгдье гэхээр нь би хоёулаа манай эгчийнд очьё тэнд байж магадгүй гээд гандангийн гудамжинд байдаг эгчийнд очтол А.Г байгаагүй О.Төгөлдөр байж байсан. … 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад А.Г коллежид сурдаг Ганбилэг гэдэг хүүхэдтэй эгчийнд ирсэн. А.Г нилээн согтуу байсан. Тэгэхээр нь би хаагуур яваад байгаа юм бэ нөгөө ахын гар утас хаана байна гэсэн чинь нэг их юм ярихгүй мэдэхгүй гээд байсан. Тэгээд би халаасыг нь ухсан чинь гар утас байгаагүй бэлэн 20000 төгрөг байсан. Тэгсэн О.Төгөлдөр унтаж байсан чинь А.Г О.Төгөлдөртэй маргалдаад байсан чинь цагдаа ирээд А.Гийг аваад явсан. .. Самсунг галакси ЭС-5 загварын гар утас байсан утсаар ярьж байхад нь би харсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 126-127/
Насанд хүрээгүй гэрч Г.Ганбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … А.Г ярихдаа бөөнөөрөө баар орохдоо гарч явахдаа бааранд танилцсан ахын гар утсаар яриадхая гээд аваад зугтаасан талаар ярьж байсан. А.Гт Нокиа маркийн товчлууртай гар утас байсан. Өөр гар утас байгаагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 130-131 дүгээр хуудас/
Эд зүйлийн үнэлгээний акт: … Самсунг галакси ЭС-5 загварын гар утас 250000 төгрөг гэх үнэлгээ /ХХ-ийн 135/
А.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Г.Гб бид хоёр тэр постон дотор яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна ямар ч байсан Г.Гб бид хоёр барилцаж аваад бие биенээ нэг нэг цохьсон. Тухайн үед Г.Гб миний эрүү лүү цохисон. Тэгээд би зөрүүлээд Г.Гбыг цохих үед манай хэд бид хоёрыг салгасан. ... Би Г.Гбыг баруун гараараа зүүн шанаанд нь нэг удаа цохисон. Тэгээд газар унахаар нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Толгойд нь юм уу нуруунд нь цохисон байж магадгүй анзаараагүй. Ямар ч байсан нэг удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй /Хх-ийн 17-18, 35-36, 67-68/, Би анхнаасаа уг нь энэ гар утсыг авна гэж бодоогүй. Гар утсаар ярьж байгаад гэнэт явахаар болоод аваад явсан. Сансунг галакси Эс-5 маркийн ямар өнгөтэй байсныг нь санахгүй байна. Би архи ууж яваад алга болгосон байна лээ. Барьцааж худалдан борлуулаагүй. Би хохирлыг барагдуулна гэх мэдүүлэг /ХХ-ийн 140 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 141 дүгээр хуудас/, Шүүгдэгч А.Гийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /145 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 146-154 дүгээр хуудас/, Төрсний гэрчилгээний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг “Хар чулуут” гэх газар иргэн Г.Гбтай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь гар болон хөлөөрөө цохисоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт О.Хбын “Samsung Galaxy S5” загварын гар утсыг утсаар ярьчихаад өгье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гар утсыг нь авч зугтаасны улмаас 250000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Гбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/, Гэрч Б.Бмн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 27-28, 31-32 хуудас/, Гэрч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/, Гэрч Б.Бтгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 33-34/, Гэрч П.Батбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 23-24/, Гэрч У.Тулгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 37-38 хуудас/, Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтанд мэдүүлэг /ХХ-ийн -54- 55 хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №9655 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 48 дугаар хуудас/, Хохирогч О.Хбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 119-120 хуудас/, Гэрч А.Гчы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 126-127/, Насанд хүрээгүй гэрч Г.Ганбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 130-131 дүгээр хуудас/, Эд зүйлийн үнэлгээний акт /ХХ-ийн 135/, А.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 140 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг “Хар чулуут” гэх газар иргэн Г.Гбтай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь гар болон хөлөөрөө цохисоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт О.Хбын “Samsung Galaxy S5” загварын гар утсыг утсаар ярьчихаад өгье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гар утсыг нь авч зугтаасны улмаас 250000 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна, ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
А.Гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гбын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, гэмт хэргийн хор уршиг, эмчилгээний зардалд 3145660 төгрөг нэхэмжилж “Долоон отог” ХХК-ийн зарлагын баримт, “Мөнгөн гүүр” эмнэлэгээс эм тариа худалдан авсан баримт, Гэмтэл согог Үндэсний төвд хагалгаанд орсон баримт, “Ази фарма” эмийн сангаас эм тариа авсан баримт /ХХ-ийн 110 дугаар хуудас/, “Монос Улаанбаатар” ХХК-иас эм тариа худалдан авсан тухай баримтууд, УБТЗ-н Зорчих эрхийн тасалбарууд, шатахууны баримтууд /ХХ-ийн 11 дүгээр хуудас/ зэрэг хохиролын талаарх баримтуудыг хавсаргасан байна. Энэ нотлох баримтууд нь агуулгын хувьд хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч А.Гээс дээрхи хохирол төлбөрийг гаргуулж хохирогч Г.Гбад олгох, мөн хохирогч О.Хбын “Samsung Galaxy S5” загварын гар утсыг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр 250000 төгрөгөөр үнэлсэн байх тул уг хохиролыг А.Гээс гаргуулж О.Хбт олгох нь зүйтэй байна гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Анхтуяа овогтой Гийг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар А.Гийг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар А.Гийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар А.Гт оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Гээс 3145660 /гурван сая нэг зуун дөчин таван мянга зургаан зуун жар/ төгрөг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Гарамын 12 тоотод оршин суух Боржигон овогт ГанТг овогтой Гбад, шүүгдэгч А.Гээс 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг 33-1-3 тоотод оршин суух Боржигон овогт Осоржамаа овогтой Хбт тус тус олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй болохыг дурьдсугай.
8. Хохирогч Г.Гб нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.