Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 457

 

                        

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00466/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, “Умардын-Од” ХХК-д холбогдох, 

Нэхэмжлэгч:  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
"халаалтын төлбөр 4 463 356  төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 
                     
                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Умардын-Од” ХХК нь 2013 оны 12 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарын 20 хүртэл хугацааны халаалтын төлбөр 3 881 176 төгрөг, ногдуулсан алданги 582 180 төгрөг, нийт 4 463 356  төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байх тул яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.(хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан би, “Умардын-Од” ХХК-ийн захирал Б.Чимэгшүхэртэй эвлэрэн хэлэлцэж,  2013 оны 12 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарын 20 хүртэл хугацааны халаалтын төлбөр, алданги 4 463 356  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 039 180 ( нэг сая гучин есөн мянга нэг зуун наян) төгрөгөөс татгалзаж, 3 424 176 (гурван сая дөрвөн зуун хорин  дөрвөн мянга нэг зуун далан зургаан) төгрөгийг “Умардын-Од” ХХК-ийн захирал Б.Чимэгшүхэрээс гаргуулахаар харилцан тохиролцлоо.
Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 25 тал)

Хариуцагч “Умардын-Од” ХХК-ийн захирал Б.Чимэгшүхэр нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Умардын-Од” ХХК-ийн захирал Б.Чимэгшүхэр би, нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхантай эвлэрэн хэлэлцэж, 3 424 176 (гурван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун далан зургаан) төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулна. 
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр бичгийн нотлох баримт гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 25 тал) 
ҮНДЭСЛЭХ НЬ:
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох\457-Ш-И Хэнтий ус-Б.Чимэгшүхэр.docx

Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК нь, хариуцагч “Умардын-Од” ХХК-иас халаалтын төлбөр 4 463 356 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч  “Хэнтий-Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан нь шүүхэд гаргасан халаалтын төлбөр 4 463 356 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 039 180 ( нэг сая гучин есөн мянга нэг зуун наян) төгрөгөөс татгалзаж, “Умардын-Од” ХХК-иас 3 424 176 (гурван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун далан зургаан) төгрөгийг гаргуулахаар, хариуцагч “Умардын-Од” ХХК-ийн захирал Б.Чимэгшүхэр нь 3 424 176 (гурван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун далан зургаан)  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч “Умардын-Од” ХХК-д холбогдох, “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй  "халаалтын төлбөр 4 463 356 төгрөгийг гаргуулах" тухай  иргэний хэрэгт зохигчид 3 424 176 (гурван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун далан зургаан) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллага “Хэнтий-Ус” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  86 364 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 43 182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 43 182 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллага “Хэнтий-Ус” ХХК-д, хариуцагч “Умардын-Од” ХХК-иас 43 182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллага “Хэнтий-Ус” ХХК-д тус тус  олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч компани нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ