Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 458

 

                         

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00467/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах, “Хан хэнтийн ундрага” ХХК-д холбогдох, 

Нэхэмжлэгч:  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
"халаалтын төлбөр 1 916 043 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 
                     
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Хан хэнтийн ундрага” ХХК нь 2013 оны 10 дугаар сараас 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны халаалтын төлбөр 1 666 113 төгрөг, ноогдуулсан алданги 249 930 төгрөг, нийт 1 916 043 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байх тул яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.(хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан би, “Хан хэнтийн ундрага” ХХК-ийн захирал В.Баасанжавтай эвлэрэн хэлэлцэж нь 2013 оны 10 дугаар сараас 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл хугацааны халаалтын төлбөр, алданги 1 666 113 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 249 930 ( хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун гучин) төгрөгөөс татгалзаж, 1 666 113 (нэг сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун арван гурван) төгрөгийг “Хан хэнтийн ундрага” ХХК-ийн захирал В.Баасанжаваас гаргуулахаар харилцан тохиролцлоо.
Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 21 тал)
Хариуцагч “Хан хэнтийн ундрага” ХХК-ийн захирал В.Баасанжав нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Хан хэнтийн ундрага” ХХК-ийн захирал В.Баасанжавби, нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхантай эвлэрэн хэлэлцэж 3 424 176 (гурван сая дөрвөн зуун хорин нэг зуун далан зургаан) төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулна. 
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр бичгийн нотлох баримт гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 22 тал)
 
ҮНДЭСЛЭХ НЬ:


D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох\458-Ш-И Хэнтий ус-В.Баасанжав.docx
Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК нь, хариуцагч “Хан хэнтийн ундрага” ХХК-иас халаалтын төлбөр 1 916 043 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч  “Хэнтий-Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан нь шүүхэд гаргасан халаалтын төлбөр 1 916 043 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 249 930 ( хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун гучин) төгрөгөөс татгалзаж, “Хан хэнтийн ундрага” ХХК-иас 1 666 113 (нэг сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун арван гурван) төгрөгийг гаргуулахаар, хариуцагч “Хан хэнтийн ундрага” ХХК-ийн захирал В.Баасанжав нь 1 666 113 (нэг сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун арван гурван) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч “Хан хэнтийн ундрага” ХХК-д холбогдох, “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй  "халаалтын төлбөр 1 916 043 төгрөгийг гаргуулах" тухай  иргэний хэрэгт зохигчид 1 666 113 (нэг сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун арван гурван) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллага “Хэнтий-Ус” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  45 607 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 22 803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 22 803 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллага “Хэнтий-Ус” ХХК-д, хариуцагч “Хан хэнтийн ундрага” ХХК-иас 22 803 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллага “Хэнтий-Ус” ХХК-д тус тус  олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ