Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 207/ма2024/00071

 

 

202*** оны 07 сарын 25 өдөр

Дугаар 207/МА202***/00071

 

 

М.А нэхэмжлэлтэй, хариуцагч

Эрдэнэт Ивээл ХХК-д холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202*** оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1***2/ШШ202***/00806 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эрдэнэт-Ивээл ХХК-д холбогдох,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт ***7.7***2.000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 50.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 202*** оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.М, гуравдагч этгээд Б.М, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...иргэн М.А, Б.М бид Эрдэнэт ивээл ХХК, түүний захирал Д.Гтай 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 16/22 тоот үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Орхон аймгийн *********, ********* баг, Очир төв ХХК-ийн зүүн урд Саян зочид буудлын *** давхар 86*** м.кв талбай бүхий объектыг 600 м.кв газартай хамт 1.000.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээний дагуу М.А, Б.М бид төлбөрийг тэнцүү хуваан авахаар тохиролцсон. Б.М нь гэрээний төлбөр болох 500.000.000 төгрөгийг авсан. Харин М.А миний бие Д.Г Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөрийг суутгаад гэрээний төлбөрт нийт 250.000.000 төгрөг авахаас 2016 онд 30.000.000 төгрөг, 2017 онд 106.2***0.000 төгрөг, 2018 онд 70.800.000 төгрөг, 2017 онд барилгын материал болох 0.5-ийн хайрга 1***67 тн буюу 920 куб.метр авсан. 1 куб.метр хайрга үнэ 12.100 төгрөг байсан. 920 куб.м*12.100 төгрөг=11.132.000 төгрөг болсон. Өнөөдрийн байдлаар нийт 218.172.000 төгрөгийг аваад байна. Эрдэнэт ивээл ХХК, түүний захирал Д.Г үлдэгдэл төлбөр болох 31.828.000 төгрөгийг авах талаар удаа дараа утсаар болон биечлэн уулзаж мэдэгдсэн боловч төлбөрийг төлөхгүй байна. Иймд үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 31.828.000 төгрөгийг Эрдэнэт ивээл ХХК, түүний захирал Д.Г гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэт Ивээл ХХК-ийн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...би М.А нэхэмжлэлийг хүлээн авч, танилцлаа. 2020 онд нягтлан бодогч төлбөр дууссан, баримт бүрдсэн гэж хэлсний дагуу М.Атай биечлэн уулзаж, тооцоо дууссан тухай мэдэгдсэн. Бид найз нөхдийн харьцаатай учир хувь хүний хувьд би найзын ажил хүнд байсан үед энэ мөнгийг дуусгах ёстой гэсэн сэтгэлээр хандаж дуусгасан боловч нягтлан бодогч тооцоо нийлсэн акт үйлдээгүй, ажлаасаа гарсан. 2021 оны сүүлээр А уулзаж, дансаа үзсэн чинь 32 сая төгрөг дутуу байна гэж надад хэлсэн. Би баримт шүүж байгаад дутуу бол өгье, дууссан гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн. Олон жилийн өмнөх нийт 1 тэрбум төгрөгийн олон удаа цувуулж, бэлнээр болон янз бүрийн дансаар өгч байсан, нягтлан бодогч байхгүй байгаа учир баримт бүрдүүлэх цаг хугацаа шаардлагатай, шүүх хуралд биечлэн очихдоо авч очих болно... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М.А нэхэмжлэлтэй Эрдэнэт-Ивээл ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэл болон түүний нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Эрдэнэт-Ивээл ХХК нь нэхэмжлэгчид ямар ч өр төлбөргүй бөгөөд нэхэмжлэлд дурдаад буй төлбөрүүд нь бүрэн төлөгдсөн бөгөөд ямар ч өргүй тул зээлийн гэрээний 31,828,000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан алданги 15,91***,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрөхгүй. Урьдчилсан байдлаар тохиролцож бичгээр үйлдэж байсан боловч нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр болоогүй гэрээ гэх баримтыг үндэслэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Харин талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний орой бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн үнийг тохиролцож тогтоосон ба үнийг нь бүтэн төлсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Улмаар үл хөдлөх хөрөнгийн бүх үнэ нь төлөгдсөн болно. Харин уг үл хөдлөх хөрөнгийг одоо бусдад худалдсан тул улсын бүртгэлийн хэлтсээс миний төлөөлүүлэгч нь дээрх гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаарх лавлагааг гаргуулан авах боломжгүй болсон байна. Иймээс М.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нар нь сөрөг нэхэмжлэлдээ:

Эрдэнэт ивээл ХХК нь Орхон аймгийн ********* сум, ********* баг, Очир төв ХХК-ийн зүүн урд байрлах "Саян нэртэй 3 давхар үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцож, улмаар нэхэмжлэгч М.А болон Б.М нартай амаар тохиролцож 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгөөр худалдан авах болж, худалдагч нарын зүгээс татвар бага төлөх үүднээс хямд үнээр худалдаж байгаа мэт гэрээ байгуулж, үнийг дүнг нь өөр өөрөөр гэрээ байгуулсан. Харин худалдан авагч тал болох "Эрдэнэт ивээл ХХК-ийн хувьд М.А, Б.М нарын Худалдаа хөгжлийн банкинд байсан 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн зээлийг өөр дээрээ шилжүүлэх замаар авч үлдэгдэл 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийг цувуулан өгөхөөр тохиролцсон байдаг. Ийнхүү үлдэгдэл үнийг Эрдэнэт ивээл ХХК, түүний захирал Д.Г, түүний эхнэр н.Ариунцэцэг нар нь нэхэмжлэгч М.А, Б.М, түүний хүсэлтийг дагуу эгч нь болох Б.Мөнхзаяа нарын дансанд шилжүүлсэн байдаг. Гэтэл Эрдэнэт ивээл ХХК болон түүний захирлын тооцооны алдааг далимдуулан нийт 50.000.000 /тавин сая/ төгрөгийг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал хэрэгт авагдсан М.А, Б.М, Д.Г нарын дансны хуулга болон бэлэн бусаар гүйлгээ хийсэн баримтуудаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч М.А нь нэхэмжлэл гаргахдаа өөрийн дансны хуулгыг гаргаж өгөөгүй байх ба шинээр цуглуулсан нотлох баримтаар 2016,08.23-нд 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг Эрдэнэт ивээл ХХК Д.Г буудлын урьдчилгаанд төлсөн байна. Б.Мийн Хаан банкны 509***208527 дугаартай дансаар: 2016.09.1*** -Ганбатаас -3.000.000 төгрөг, 2016.08.16- Д.Г буудлын барилгын урьдчилгаа -70.000.000 төгрөг, 2016.08.16-Эрдэнэт ивээл зочид буудлын барилгын урьдчилгаа -30.000.000 төгрөг, 2016.09.1***- Ганбатын данснаас газар 3.000.000 төгрөг, 2017.01.19 ресторан үнэ Ганбатаас- 8.000.000 төгрөг, 2017.01.25- ресторан- 2.000.000 төгрөг, 2017.0***.11 газар -300,000 төгрөг, 2017.05.25 Ганбат ресторны үнэ -15.000.000 төгрөг, 2017.10.02 Ариунцэцэгээс караокены үнэ -10.000.000 төгрөг, 2017.10.02 Ариунцэцэгээс караокены үнэ-10.000.000 төгрөг, 2017.11.07-Гантбатаас караоке подвал үнэ 7.000.000 төгрөг, 2017.12.1***- карокены үнэ -10.000.000 төгрөг, 2017.12.21.-Ганбат караокены үнэ- 5.000.000 төгрөг, 2018.01.02-Ганбаа- 200.000 төгрөг, 2018.01.0***-Ганбаа -300.000 төгрөг, 2018.01.17 -Ариунцэцэг караокены үнэ 2.000.000 төгрөг, 2018.02.13- Ариунцэцэгээс караокены үнэ 5.000.000 төгрөг, 2018.02.15-Ганбатаас орлого- 290.000 төгрөг, 2018.02.15- ganbaa -200.000 төгрөг, 2018.06.16-ganbaa huu- 1.000.000 төгрөг, 2018.07.17-ganbaa huu-1.000.000 төгрөг, 2018.08.15-Ганбатаас-1.000.000 төгрөг, 2018.09.18- Ganbaa huu-1.000.000 төгрөг, 2018.10.15 ganbaa huu- 500.000 төгрөг, 2018.10.16- Ганбатаас хүү -500.000 төгрөг, 2018.11.07- Зээл төлөлт караокены үнэ Ариунцэцэгээс-10.000.000 төгрөг, 2018.11.13- Ganbat-1.000.000 төгрөг, 2018.12.21 Ganbaa huu- 500.000 төгрөг, 2019.01.18- Ganbaa- 500.000 төгрөг, 2019.05.02- g 500.000 төгрөг, 2019.05.07- ganbat- 500.000 төгрөг, 2019.05.22- Ганбат-с төлбөр -5.000.000 төгрөг нийт-20***,290,000 төгрөг, Б.М- ХХБ ***072601***5 2016.12.06- Ганбат-с саян буудлын рестораны урьдчилгаа-30.000.000 төгрөг, 2016.12.27- Ганбат-с ресторан төлбөр- ***0,000,000 төгрөг, 2017.02.13- Ганбат-с рестораны үнэ -2.000.000 төгрөг, 2017.05.19- Ганбатаас ресторны үнэ- 30.000.000 төгрөг, 2017.06.07- Ганбатаас-8.000.000 төгрөг, 2017.06.21- Рестораны үнэ-8.000.000 төгрөг, 2017.07.03-Рестораны үнэ-2.000.000 төгрөг, НИЙТ 120.000.000 төгрөг. 20***.290.000=+= 120.000.000 32***.290.000 ТӨГРӨГ+***2.000.000 /Мөнхзаяагийн дансруу шилжсэн/-366.290.000 төгрөг. Ийнхүү нэхэмжлэгч М.А, Б.М нар нь хариуцагч Эрдэнэт Ивээл ХХК болон түүний захирал Д.Г маш их хэмжээний мөнгийг илүү авсан байтал Эрдэнэт ивээл ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн үнэ 31.828.000 төгрөг, алданги 15.91***.000 төгрөг нийт ***7.7***2.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь илт үндэслэлгүй байна. Иймээс М.А аас тооцооны алдааг далимдуулж илүү авсан төлбөрийн зарим хэсэг болох 50.000.000 /тавин сая/ төгрөгийг Иргэний хуулийн ***92 дугаар зүйлийн ***92.1.1-д зааснаар гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгээр ямар нэг илүү мөнгө хариуцагчаас аваагүй бөгөөд гагцхүү гэрчээр оролцож байсан одоо гуравдагч этгээдээр хэрэг маргаанд оролцохоор болсон Б.М ийн авсан мөнгөтэй нийлбэр дүнгээр нэхэмжлэгч илүү мөнгө авсан мэт харагдаж байгаа болно. Үнэн хэрэгтээ Б.М, Д.Г нарт нь тусдаа газар наймаалцсан байдаг. Тэр мөнгө нь уг үл хөдлөхийн үнэ хөлсөнд орсон мэт сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202*** оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1***2/ШШ202***/00806 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 2***3 дугаар зүйлийн 2***3.1, 2***1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн ***92 дугаар зүйлийн ***92.2.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.Ааас 50.000.000 төгрөг гаргуулан Эрдэнэт-Ивээл ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч М.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55***.610 төгрөгийг, хариуцагч Эрдэнэт-Ивээл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ***07.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Ааас ***07.950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Эрдэнэт-Ивээл ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хуралд хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа гэнэтийн байдлаар гаргасан бөгөөд хамтран үл хөдлөх хөрөнгө борлуулсан гуравдагч этгээд Б.М бидэнд худалдаа хөгжлийн банкнаас тодорхой зээлтэй холбоотой баримт гаргуулах боломжоор хангаж гуравдагч этгээд хурал дээр хэлсэн боловч шүүх авч хэлэлцээгүй. Хариуцагч Д.Г хэзээ ч гуравдагч этгээд бид хоёр илүү мөнгө аваагүй бөгөөд худалдаа хөгжлийн банкинд байсан зээлийг хариуцагч 500.000.000 төгрөгөөр тооцоод байгаа боловч үнэн хэрэгтээ 326.000.000 төгрөгөөр хаагдсан. Иймд зөрүү нь 17***.000.000 төгрөг болж байгаа нь давхардуулсан байдлаар бодохоор хариуцагч илүү мөнгө тушаасан мэт харагдаж байгаа болно. Хариуцагч Д.Г нь анхан шатны шүүхэд Худалдаа хөгжлийн банкинд 500.000.000 төгрөгийн зээл хаасан талаар нэг ч баримт гаргаж өгөөгүй, энэ талаар хавтаст хэрэгт баримт нотолгоо байхгүй байхад анхан шатны шүүх чухал нотлох баримтыг харгалзан үзэж хавтаст хэрэгт авхуулалгүй хариуцагчийн үгээр 500.000.000 төгрөг олгогдсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Худалдаа хөгжлийн банкнаас лавлагаа авахад баримтаар Д.Г нь тус банкин дахь нэхэмжлэгч болон этгээдийн зээлийг 500.000.000 төгрөгөөр хаасан баримт гардаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бол хэргийн оролцогч нар нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй хэдий ч хэрэгт зайлшгүй шаардлагатай чухал нотлох баримтыг хурлын үед гуравдагч этгээд санал гаргах үед анхан шатны шүүх хэрэг маргааныг үнэн зөв шударга шийдэх үүднээс гаргуулах боломжтой байсан гэж үзэж байна. Надад итгэмжлэл олгогч М.А нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажилладаг ажлын онцлогтой тул хуралд өөрөө оролцох хүсэлтэй байсан хэдий ч ажлын шаардлагаар ирж оролцож нотлох баримтаа гарган өгч чадаагүй болно. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй бөгөөд онлайнаар орсон нь мөн л ажлын шаардлагаар байсан бөгөөд нотлох баримтаа мөн л гарган өгч чадаагүй, харин энэ талаар буюу Д.Г нь Худалдаа хөгжлийн банкинд 500.000.000 төгрөг төлөөгүй, 300.000.000 төгрөг тушааж зээлдэгч нарын зээлийг хаасан талаар хэлсэн. Иймд уг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

М.А нэхэмжлэлтэй, Эрдэнэт Ивээл ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Үүнд: Нэгдүгээрт, Анхан шатны шүүх гэнэтийн байдлаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан... баримт гаргуулах боломжоор хангаагүй. Д.Г нь 500.000.000 төгрөгийн зээлийг төлсөн талаарх баримтаа гаргаж өгөөгүй. 326.000.000 төгрөгийн зээлийг хаасан гэх тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлзх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар хариуцагч Эрдэнэт Ивээл ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй ба уг хуулиар олгогдсон эрхийн хүрээнд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэн сөрөг нэхэмжлэл гаргасныг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202***.02.26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд улмаар тус өдрийн 138*** дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авч, шүүхээс уг сөрөг нэхэмжлэлийг 202***.03.06-ны өдөр нэхэмжлэгч М.А итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эод гардуулж, М.Э нь 202***.03.13-ны өдөр хариу тайлбар гаргасан байдаг. Мөн уг сөрөг нэхэмжлэлийг 202***.0***.05-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй, гуравдагч этгээд Б.Мд гардуулсан байдаг. Гэтэл сөрөг нэхэмжлэлийг шүүхээс гардуулсаар байтал Б.М нь 202***.05.22-ны өдөр ямар ч тайлбар, хүсэлт гаргаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар талуудын зарчим, нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзаж буй үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг талууд өөрсдөө нотлох хуулиар тогтоосон үүргийн хүрээнд М.А, Б.М нь нар татгалзаж буй үндэслэл, түүнийгээ нотлох агуулга бүхий хүсэлтийг гаргаагүй болно. Харин ч эсрэгээрээ М.А нь ягүүхэд нэхэмжлэл гаргасан цагаасаа эхлэн үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 1.000.000.000 /нэг тэрбум/ тегрөгийн 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийг М.А, Б.М нарын зээлийн үлдэгдэлийг Эрдэнэт Ивээл ХХК авсан гэдэгтэйгээ огт маргаагүй ба энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Гэтэл шүүхээс уг нотлох баримтыг бүрдүүлэх ёстой байсан мэтээр давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд дээрх нотлох баримт нь нэхэмжлэгч М.А, Б.М нарт өөрсдөд нь байгаа нотлох баримт тул уг нотлох баримтаа гаргаж өгөх, өгөхгүй байх эрх нь тэдний эрх юм. Иймээс өөрсдийн сөрөг нэхэмжлэлийг татгалзаж буй бол тэр үндэслэлээ нотлох баримтаар гаргаж өгөөгүй нь шүүхийн болон хариуцагчийн буруу биш байна. Мөн хариуцагч Эрдэнэт Ивээл ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч М.А маргаагүй үндэслэл болох М.А, Б.М нарын Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 500.000.000 төгрөгийг өөрөө авч төлсөн гэж маргахад энэ талаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч огт маргаагүй тул энэ талаар нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд хүсэлт гаргах шаардлагагүй гэж үзнэ. Нөгөө талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э давж заалдах гомдолд дурьдсан 326.000.000 төгрөгийн зээлийг хаасан талаарх ямар ч нотлох баримт авагдаагүй, энэ талаар тайлбар, үндэслэл гараагүй бөгөөд хэрэгт авагдаагүй, тогтоогдоогүй нотлох баримтыг байгаа мэтээр худал үндэслэл зааж давж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тухайд: Анхан шатны шүүхээс М.А, Б.М нь өөрсдийн 600 мкв талбай бүхий газар, уг газарт байрлах Зочид буудлын барилгыг амаар тохиролцож 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгөөр худалдахаар тохиролцож, татвар бага төлөх зорилгоор үнийг дүнг бууруулж хэд хэдзн удаа бичгээр гэрээ байгуулсан нь тогтоогдсон. Үүнээс дүгнэвэл М.А, Б.М нар нь Иргэний хуулийн 2***3 дугаар зүйлийн 2***3.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба худалдагч нь М.А, Б.М нар худалдан авагч нь Эрдэнэт Ивээл ХХК байсан болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 2***1 дүгээр зүйлийн 2***1.1-т Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ гэж зааснаар М.А, Б.М нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгч нар байна. Харин хамтран үүрэг гүйцэтгүүлэгч нарын хувьд үүргийн Иргэний хуулийн 2***1 дүгээр зүйлийн 2***1.3 Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь хуулийн 2***1.1-т заасан шаардлага гаргаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгүүлэгчийн аль нэгд шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөгдөнө" гэж заасан ба үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна М.А нь Б.Мд итгэмжлэл олгож, улмаар уг итгэмжлэлийн дагуу М.А өмнөөс гэрээ байгуулж, гарын үсэг зурж төлбөрийг хүлээн авч байсан болох нь нотлогдсон. Харин М.А нь Б.Мөөр дамжуулан хүлээн авсан үл хөдлөх хөрөнгийн үнийг аваагүй мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн гэж үзнэ. Харин Эрдэнэт Ивээл ХХК нь тооцоо муутайг далимдуулж, үл хөдлөх хөрөнгийн үнийг их хэмжээгээр давуулж үндэслэлгүйгээр авсанг М.Ааас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн ***92 дугаар зүйлийн ***92.2.1-д заасанд нийцсэн байна. Иймээс М.А итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбарын хууль зүйн үндэслэл нотолгоог нэмж тайлбарлах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.***.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч М.А хариуцагч Эрдэнэт Ивээл ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний үлдэгдэл ***7.7***2.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Эрдэнэт Ивээл ХХК зөвшөөрөхгүй маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Ааас 50.000.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч М.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Эрдэнэт Ивээл ХХК-ийн захирал Д.Гтай 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Эрдэнэт Ивээл ХХК сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөний банкны депозит дансны хуулгуудад үндэслэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчид 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Орхон аймгийн ********* сум ********* баг Очир төв ХХК-ийн зүүн урд байрлах Саян зочид буудлын *** дүгээр давхар 86***м2 талбай бүхий обьект, 600м2 газрын хамт 1 тэрбум төгрөгөөр худалдах худалдан авахаар, 500.000.000 төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкин дахь зээлийг төлөх 500.000.000 төгрөгийг М.А, Б.М нар хувааж авахаар ярьж тохиролцсон. Б.М 500.000.000 төгрөгөө авсан, нэхэмжлэгч М.А нь нийт 218.172.000 төгрөгийг хүлээн авсан.

Нэхэмжлэгч М.А, Б.М нар худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Эрдэнэт Ивээл ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр М.А, Б.М нарын өмчлөх эрх дуусгавар болсон зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 2***3 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 2***1 дүгээр зүйлийн 2***1.3.-т зааснаар нэхэмжлэгч М.А нь тухайн үед үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй учраас хамтран үүрэг гүйцэтгүүлэгч Б.Мд мөнгөө төлж үүргээ гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгч М.А, Б.М нарт нийт 367.290.000 төгрөг төлж 117.290.000 төгрөг илүү төлсөн гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 2***3, ***92 дугаар зүйлд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Эрдэнэт Ивээл ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь зээлийг 500.000.000 төгрөгөөр төлөөгүй, 326.000.000 төгрөгөөр төлж хаасны зөрүү нь 17***.000.000 төгрөг болж байгаа, давхардуулсан байдлаар бодоход хариуцагч илүү мөнгө тушаасан мэт харагдаж байгаа гэсэн татгалзсан тайлбар гаргаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар маргаж мэтгэлцээгүй, энэ талаархи нотлох баримтаа зохигчдын хэн аль нь гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2., 38 дугаар зүйлд заасан үүргээ билүүлээгүй байна.

Зохигчдын гэрээгээр тохиролцсон 500.000.000 төгрөгөөр зээлийг хаасан гэж үзэж хариуцагчаас нэхэмжлэгч М.Ад 218.172.000 төгрөг, Б.Мд 367.290.000 төгрөг нийт 1.085.***62.000 төгрөг төлж худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан 55.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаантай харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202*** оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1***2/ШШ202***/00806 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.***.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6***6.660 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1*** хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

***. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.***., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1*** хоног өнгөрснөөс хойш 1*** хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О

 

ШҮҮГЧИД Х.Б

 

С.У