Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 98

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10ы өдрийн 288 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06ы өдрийн 845 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Г.М-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 3. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэгийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Нанжид, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

               ДАРГАЛАГЧ                                  С.БАТДЭЛГЭР

 

                                          ШҮҮГЧ                               Б.БАТЦЭРЭН

 

                                                                                      Ч.ХОСБАЯР

 

                                                                                       Б.ЦОГТ

                                                                                                                                      

                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН