Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0692/З |
Дугаар | 221/МА2019/0539 |
Огноо | 2019-10-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2019/0539
2019 оны 10 сарын 16 өдөр Дугаар 221/МА2019/0539 Улаанбаатар хот
“М-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, төлөөлөгч Д.У, өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0479 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “М-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0479 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “М-У” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын хавсралтын 26 дахь “М-У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд дараах 2 үндэслэлээр гомдол гаргаж байна.
Газрын төлбөр төлөөгүй тухайд: 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн газар ашиглах гурвалсан гэрээнд Хан-Уул дүүргийн засаг дарга гарын үсэг зураагүй тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн газрын төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх эрх зүйн орчин бүрдээгүй юм. Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 192.1.2 дахь хэсэгт талууд тохиролцож, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр байхаар хуульчилсан байна. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Сум, дүүргийн засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай байгуулна” гэж заасан байна.
Нөгөөтэйгүүр гэрээнд тухайн газрыг зориулалтын дагуу ашигласныхаа төлөө төлбөр төлөхөөр тохиролцсон атлаа захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүй байхад иргэн, аж ахуйн нэгжийг буруутгасан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Нэхэмжлэгчийн зүгээс 2015 онд Хан-Уул дүүргийн засаг даргад уг гэрээнд гарын үсэг зуруулах тухай хүсэлт гаргасан гэдгээ илэрхийлсэн боловч уг үйл явдалтай холбоотой нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан нотлох баримт цуглуулах ажиллагаагаа хийгээгүй гэж үзэж байна.
2. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тухайд: Би “М У” ХХК-ийг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эрх шилжүүлэх гэрээгээр авсан цагаасаа хойш уг газар дээр зөвшөөрөлгүй амьдарч байгаа хүмүүстэй ойлголцох гэж оролдсон боловч зөвшилцөлд хүрч чадаагүй тул албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан. Гэтэл нэр бүхий уг газарт амьдарч байсан хүмүүс нь бүртгэлгүй, тухайн газарт оршин суудаггүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан.
Өнөөдөр тэр хүмүүс сайдаас газар эзэмших зөвшөөрлийн гэрчилгээгээ гаргуулчихсан байна.
2015 онд Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хандаж “Сүүлийн жилүүдэд яамны зүгээс Зайсангийн аманд олон жил амьдарсан иргэдэд газар өмчлүүлэх ажиллагаа явагдаж байгаа тул 2012/33 тоот гэрчилгээ болон түүний хавсралтад заасан солбицлын цэгт бусдад газар давхардуулан олгохгүй байхыг хүсье” гэсэн агуулгатай хүсэлтийг албан бичгээр хүргүүлэхэд танай газартай давхардсан иргэн, хуулийн этгээд байхгүй байна гэсэн хариуг өгч байсан атлаа өнөөдрийн маргаан бүхий актыг гаргасанд үнэхээр гомдолтой байна. Энэ мэтээр хаа дуртай газартаа зөвшөөрөлгүй ирээд буучихдаг, дархан цаазтай газартаа модон бие засах газрыг бий болгосон, төлөвлөгөөгүй гэр хорооллыг дэмжсэн захиргааны байгууллагын алдааг шүүх хүлээн зөвшөөрч шийдвэр гаргаж байгаа нь эрх зүйт төрд байж боломгүй алдаа гэж үзэж байна.
Захиргааны шүүх нь иргэн, хуулийн этгээд болон төрийн захиргааны байгууллагын тэгш байдлыг хангаж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны байгууллагаас нотлох баримт бүрэн гүйцэд цуглуулаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0479 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.” гэж заасан.
Энэ хэргийн тухайд зөвхөн нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан байх тул дээрх гомдлын хүрээнд шийдвэрийг хянаж, хууль зүйн дүгнэлт өгсөн болохыг нь зүйтэй.
Нэхэмжлэгч “М-У” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тухайн газрын талаар захиргааны хэргийн шүүхэд маргаантай байсан, тус маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл уг газрыг ашиглах болон төлбөр төлөх боломж байгаагүй ... мөн газар ашиглах эрхийг дуусгавар болохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримталсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Маргаан бүхий актын тухайд: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар” ... газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн, уг тушаалын үйлчлэлд нэхэмжлэгч “М-У” ХХК хамаарсан, нэхэмжлэгчид ... өөрөөс үл шалтгаалах шалтгаанаар 2012 оноос хойш гэрээгээ сунгуулж чадаагүй, тухайн газар шүүхэд маргаантай байсан тул иргэд газрын төлбөр төлөх, газраа ашиглах боломжгүй байсныг хариуцагч ойлгож, ул суурьтай шийдвэрлэж чадаагүй гэж маргаж, өөрсдөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
Газрын төлбөр төлөөгүй тухайд:
Нэхэмжлэгч газрын төлбөрөө төлөөгүй шалтгаанаа тайлбарлахдаа 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн газар ашиглах гуравласан гэрээг сунгуулахад Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй энэ тохиолдолд тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзээгүй учир тул газрын төлбөр төлөх орчин бүрдээгүй гэжээ.
Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө.” гэж зааснаар төлбөр төлөх үүрэгтэй байхаар хуульчилсан.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д дархан цаазат газрын .../ хязгаарлалтын бүс/ газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор, 27 дугаар зүйлийн 9-д тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, ... тогтоох бүрэн эрхийн дагуу Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам-ыг баталсан, уг журам нь тухайн харилцаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Журмын 3.4-д зааснаар Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ-г олгохоор, гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болохоор, мөн гурван сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулахаар журамласан байх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар 5 жил хүртэлх хугацаагаар газар ашиглах гэрээг сунгах нь мөн адил процессоор явагдах ёстой гэж ойлгоно.
Газар ашиглах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан мөн тухайн гэрээний хугацаа дуусан тохиолдолд иргэн аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, улмаар гэрээ байгуулах нь сум, дүүргийн Засаг даргын үүрэг боловч, хэрэв тухайн албан тушаалтан энэхүү хуульд заасан үүргээ биелүүлэхгүй бол газар ашиглагчийн зүгээс хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулах үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардах, шаардлагатай бол буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй нь холбогдуулан дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой буюу уг эрх нь захиргааны үүргээр хязгаарлагдахгүй юм.
Газраа зориулалтын дагуу ашиглаагүй тухайд:
Нэхэмжлэгч талаас маргаан бүхий газар зөвшөөрөлгүй иргэд оршин сууж байсан, үйл ажиллагаа явуулах гэхээр саад учруулдаг, мөн шүүхэд маргаантай байсан гэсэн үндэслэлээр тухайн газраа 2 жил дараалан ашиглах боломжгүй байснаа тайлбарлажээ.
2012 оноос хойш 2015 оны 09 дүгээр сар хүртэл буюу тухайн газрын талаар маргах хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй 3 жил хугацаа болсон байсан нь газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байсан талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосонд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Дүгнэвэл, нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглахад эрх бүхий байгууллага, аливаа этгээдээс ямар нэгэн саад учруулсан, гэрээ байгуулахаас зайлсхийсэн, эсхүл гэрээгүй гэдгээр хориглосон гэх баримт тогтоогдоогүй тул хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гомдлыг ханган анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0479 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР