Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 888

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Улсын яллагч Б.Алтанцэцэг,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Б холбогдох эрүүгийн 1906 00170 0958 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт хамт Сэлэнгэ аймгийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай О.Б .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 19 цагаас 20 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Зүүн хүрээ” хотхоны гадна  автомашины зогсоол дээр иргэн Д.Олдохсүрэнгийн “Самсунг глакси эс-5” маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хууран мэхэлж гар утсыг авч 176.000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар гар утасны мобайл банкийг ашиглан 205.000 төгрөгийн гүйлгээ хийж нийт 381.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж

байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Олдохсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-10/, гэрч Т.Номин-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-11-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-20-21/, “ХААН” банкны дансны хуулга /хх-22/,  шүүгдэгч О.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, шинээр 1 хуудас хохирол төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 19 цагаас 20 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Зүүн хүрээ” хотхоны гадна  автомашины зогсоол дээр иргэн Д.Олдохсүрэнгийн “Самсунг глакси эс-5” маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хууран мэхэлж гар утсыг авч 176.000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар гар утасны мобайл банкийг ашиглан 205.000 төгрөгийн гүйлгээ хийж нийт 381.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.              

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Олдохсүрэнгийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 19 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн урд замаас 20 орчим насны залуу такси барихаар нь аваад явсан. Тэгсэн тэр залуу “13 дугаар хороолол орно, манай эгч хоёр ихэр хүүхэдтэй, тэгээд тэр эгчийгээ аваад 3,4 дүгээр хороолол орж эгчийг хүргэж өгнө” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу бид хоёр 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Зүүн хүрээ” хотхон орохоор явсан. Тэгсэн тэр залуу “утасгүй байна, та утсаа өгч бай, би эгч рүү рүүгээ ярья” гээд миний утсыг авсан. Тэгсэн тэр залуу нэг хүнтэй “би очиж байна” гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр “Зүүн хүрээ” хотхон дээр иртэл нөгөө залуу “эгчийгээ аваад ирье” гээд яваад өгсөн. Тэгсэнээ удалгүй буцаж ирээд “ахаа гар утсаа өгчих, би эгчийгээ утсаар дуудаад аваад ирье” гэж хэлсэн. Би итгээд гар утсаа өгөөд явуултал нөгөө залуу ирээгүй алга болчихсон. Тэгээд “Хаан” банк руу залгаад мобайл банкаа хаалгах гэхэд миний данснаас 200.000 төгрөг, 5000 төгрөгөөр өөр данс руу шилжүүлчихсэн байсан.” /хх-10/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Номин-Эрдэнийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 22-ны орой 19 цаг 42 минутанд миний 95742747 гэсэн дугаар руу 89995345 гэсэн дугаараас манай найз О.Б залгасан бөгөөд “дансны дугаараа явуулчих, гялс нэг мөнгө хийгээд авъя” гэхээр нь би уг дугаар руу өөрийн 5001645704 гэсэн дансны дугаарыг явуулсан. 200.000 төгрөг явуулсан гэсэн. Тэгээд бөхийн өргөөн дээр очиж дансаа шалгахад 204.000 төгрөг байсан. О.Б залгаад “эхлээд 30.000 төгрөг авчих үрж болохгүй мөнгө юм байгаа” гэсэн. Маргааш нь “Бөхийн өргөө”-ний урд талын автобусны буудлын АТМ-ээс 170.000 төгрөг авч өгөөд тэндээс хамт такси бариад “Жуков” дээр буугаад эгч Одгэрэлийн гэр рүү орсон.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд О.Б яллагдагчаар өгсөн: “...Тэр үед гэнэт мөнгөний хэрэг гараад яахаа мэдэхгүй явж байсанб а гэнэт тэр үед хийсэн буруу зүйлийн санаа орж ирсэн. Би энэ хэрэгтээ гэмшиж байгаа.” /хх-27-29/ гэх мэдүүлэг,

 

              Эд зүйлийн үнэлгээ /хх-17-18/,

              “ХААН” банкны дансны хуулга /хх-19/,

              Шүүгдэгч О.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-46/ зэрэг болно.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч О.Б нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 19 цагаас 20 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Зүүн хүрээ” хотхоны гадна  автомашины зогсоол дээр иргэн Д.Олдохсүрэнгийн “Самсунг глакси эс-5” маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хууран мэхэлж гар утсыг авч 176.000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар гар утасны мобайл банкийг ашиглан 205.000 төгрөгийн гүйлгээ хийж нийт 381.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Олдохсүрэн, гэрч Т.Номин-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, “ХААН” банкны дансны хуулга, болон О.Б гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

 Шүүгдэгч О.Б 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 19 цагаас 20 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Зүүн хүрээ” хотхоны гадна  автомашины зогсоол дээр иргэн Д.Олдохсүрэнгийн “Самсунг глакси эс-5” маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хууран мэхэлж гар утсыг авч 176.000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар гар утасны мобайл банкийг ашиглан 205.000 төгрөгний гүйлгээ хийж нийт 381.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

        Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч О.Б гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Д.Олдохсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгч О.Б эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч О.Б ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, О.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч О.Б ыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. О.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                      

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар О.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

            4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, О.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС