| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0066/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 68
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч С.Э ,
иргэний нэхэмжлэгч П.П ,
хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаяр,
шүүгдэгч З.Ж , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Ж д холбогдох 163/2019/0066/Э индекстэй, 181502730164 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1957 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт З.Ж .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Ж нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Бугат сумын “Арван наймт” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гарган иргэн С.Э ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ж өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 3500000 төгрөг өгсөн, хохирлыг төлнө гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Э өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 08 сарын 24-ны орой 9 цагийн үед байх цагийг нарийн санахгүй байна харанхуй болж байсан. Мотоцикльтой хүн урсгал сөрж орж ирээд зам чөлөөлөх завдалгүй мөргөчихсөн. Түүнээс хойш яг юу болсоныг сайн санахгүй байна. Миний биед хүнд гэмтэл учирсан, ухархайд пивор эд суулгасан. Биеийн байдал хүнд, групт орсон. Одоо дахиад хагалгаанд орно. Эрүүл байсан биеэ ийм болгочихлоор сэтгэл санаа их хүнд байна. Хүний гарт орчихоод байна, одоо дахин эмчилгээнд Улаанбаатар хот явна. Өрөөл татанхай болчихоор үр хүүхдэд минь хүртэл хэцүү, муухай харагддаг юм байна. Суугаад бие засаж чадахгүй, хоол унд идэхэд хүртэл бэрхшээлтэй, махыг заавал машиндаж иддэг болсон. Хохиролд 3 500 000 төгрөгийг хоёр хувааж өгсөн. Одоо хагалгаанд орохоор 1 сая гаран төгрөг орох байх. Би эмчилгээний зардал болон цаашид гарах зардлаа тээврийн хэрэгслийнхээ хохирлын хамт нэхэмжилнэ. Гомдолтой байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч П.П өгсөн мэдүүлэгтээ: Хохирогч С.Э нь манай гэр бүлийн хүн. Түүнийг хүнд өвчтэй байхад намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Биеийн байдал нь муухан байгаа, буруу ярьдаг болсон мөн юмыг хоёр хараад байгаа. Нэг удаагийн хагалгаагаар 3 төрлийн мэс ажилбарт орсон, удахгүй дахин хагалгаанд орно. Эмчилгээний зардал болон бусад гарсан зардалд 9916330 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэ 7000000 төгрөг, нийт 16916330 төгрөгийг нэхэмжилснээс 3500000 төгрөгийг авсан. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.
1815002730164 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Гэрч К. Б ы өгсөн: “...2018 оны 08-р сарын 24-ний өдөр нар жаргах гэж байхад буюу 20 цагийн үед Э ах бид хоёр Булган аймгийн Булган сумын “Арван наймт” гэдэг газраас Э ахын машинтай Булган сумын төв рүү эхнэр, зээ охиныг нь авах гэж орж ирсэн. Тэгээд аймгийн төв орж эхнэр, зээ охин хоёрыг нь аваад нэлээн бүрэнхий болсон үед машинтай нь буцаад “Арван наймт” руу гарсан. Тэгээд бид хэдийг “Арван наймт” гэх газрын давааны наана шулуун зам дээр явж байхад нэг мотоцикльтой хүн бидний сууж явсан машины өөдөөс урсгал сөрөөд гэнэт гараад ирсэн ба жолооч талын харалдаа маш хүчтэй ирж мөргөсөн. Тухайн үед мотоциклийг урдаас орж ирэхээс өмнө Э ах 40 км/цагийн хурдтай явж байсан ба мотоцикль өөдөөс гарч ирж мөргөх үед машиныг тоормослож 20 орчим км/цагийн хурдтай явж байгаад мотоцикльтой мөргөлдсөн. Мөргөлдсөн даруйд машин тэр дороо зогссон. Машин зогссоны дараа би түрүүлж машинаас буугаад Э ахын эхнэр, зээ охин хоёрыг машинаас буулгаад дараа нь мотоцикльтой хүнийг машины урд очиж амьд эсэхийг хараад амьд байхаар нь Э ах руу очиж суудлын бүсийг нь тайлаад машинаас нь гаргасан. Тэгэхэд хажуугаар явж байсан жийп машин зогсож, хоёр залуу гарч ирээд нэг нь цагдаа, эмнэлэг дуудчихаад яваад өгсөн. Удалгүй эмнэлгийн машин ирж мотоцикльтой явсан хүнийг эхэлж биеийг нь үзээд нь дараа нь Э ахын эхнэр, зээ охин нарыг үзсэн. Тэгээд бид нарыг эмнэлэг авч явсан. ...Тэр мотоцикльтой хүн их хурдтай явж байсан. Эхлээд мотоцикльтой хүн 100 метрийн доторх зайнаас харагдаж эхлээд нэлээд ойрхон дөхөж ирэнгүүтээ урсгал сөрөөд бидний явж байсан эгнээ рүү орж ирээд машинтай мөргөлдсөн. Мөргөлдөх үйл явц маш хурдан болсон болохоор хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан гэнэт урсгал сөрсөн болохоор машин зайлах боломжгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 24-25 тал/,
Гэрч Я.Л гийн гэрчээр өгсөн: “...Манай нөхөр бид хоёр 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сайхан сум руу мотоцикльтой явсан. Тэгээд би тэр өдрөө Сайхан сумаас тэтгэврээ авчихаад таксигаар буцаад Булган сум руу гарсан. Нөхөр маань хөдөө дүүгийнхээсээ хонь авч ирэх гээд үлдсэн. ...Тэгээд би 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн үед гар утсаар холбоо барьсан. Тэр үед хэлэхдээ “одоо гэр лүүгээ гарах гэж байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш дахин холбоо бариагүй. ...” гэх мэдүүлэг /хх 27 тал/,
Гэрч П.П ын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад манай нөхөр Э өөрийнхөө машинтай зээ бид хоёрыг авахаар ирсэн. Нөхөр маань хөрш айлын Б ы хамт ирсэн байсан. Тэгээд бид хэд “Арван наймт” гэдэг газарт байрлах гэр рүүгээ явж байгаад “Арван наймт”-ын наана шулуун зам дээр бид хэдийн сууж явсан машины өөдөөс их тод гэрэлтэй мотоцикль ирж явсан. Тэгээд ойртож ирэнгүүтээ гэнэт урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөсөн. Мөргөлдсөн үед би юу ч анзаарах боломжгүй, маш хурдан үйл явдал болоод өнгөрсөн. Мөргөлдсөний дараа нөхрийгөө харахад толгойноос нь маш их цус гарч байсан. Тэр үед маш их айгаад тухайн үед юу болоод байгааг мэдээгүй, эмнэлэг дээр ирээд арай тайвширсан. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 тал/,
Эд зүйлийн үнэлгээний “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 18/263 дугаартай:
“...**-** ОРО улсын дугаартай “Бонго пронтер” тээврийн хэрэгслийн хохирлын хэмжээг 662000 /зургаан зуун жаран хоёр мянга/ төгрөг гэж дүгнэж байна. ...” гэх дүгнэлт /хх 39-44 тал/,
Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 48 дугаартай:
1.Жолооч С.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалын 1039440 дугаартай үнэмлэх хүчинтэй байна.
Жолооч З.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.
2.Жолооч С.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.
Жолооч З.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 А заалт “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.”, 2.7А “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3. Уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь жолооч З.Ж-ын буруутай үйлдэл нөлөөлсөн байна гэх дүгнэлт /хх 55 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 127 дугаартай:
илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 59 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10884 дугаартай:
дотор хана, гадна хана, хоншоор яс, суурийн хөндийг хамарсан нийлмэл хугарал, баруун дух хэсгийн тархины эдийн няцрал, нүүр, баруун, зүүн гарт зулгаралт, хэвлийн урд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
боломжтой шинэ гэмтэл байна.
насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх 72 тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 671 дугаартай:
үйлчлэлээр үүсгэгдэнэ.
хөнгөн зэрэгт хамаарагдах гэмтэл байжээ.
гэх дүгнэлт /хх 76 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 01-02/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, хэргийн газарт болон зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх 8-12/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-14/, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-16/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 37, 52-53, 56-57, 60-61, 64-65, 68-69, 73-74, 77-78/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 83/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 85/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 92/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч З.Ж нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Булган аймгийн Бугат сумын “Арван наймт” гэх газарт эсрэг хөдөлгөөнтэй, хоёр эгнээгээр зорчдог замын эсрэг урсгалд орж уг замаар зорчиж явсан “Бонго пронтер” маркийн **-** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.Э ын эрүүл мэндэд хүнд хохирол, П.П ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, “Бонго пронтер” маркийн **-** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 662000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-16тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өөрт учирсан хохирол, гэм хорын талаар өгсөн мэдүүлгүүд /хх-20-22 тал/, өөдөөс ирж явсан мотоцикль урсгал сөрж орж ирэхэд дохио өгч зам чөлөөлөх завдалгүй ирж мөргөсөн гэх гэрч П.П , К.Б нарын өгсөн хоорондоо зөрүүгүй мэдүүлгүүд, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 А “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.”, 2.7 А “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн нь ослын шалтгаан болсныг тогтоосон Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт, шүүгдэгч З.Ж-ын цусанд 3.2% спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 127 дугаартай дүгнэлт, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн болон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүд, хохирлын үнэлгээний тайланг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчдэд хууль сануулж гаргуулсан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч З.Ж-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул шүүгдэгч З.Ж-ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч З.Ж-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Э ын эрүүл мэндэд хүнд хохирол учирч эмчилгээ, оношлогоо хийлгэсэн байх бөгөөд Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон байна.
Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар гэм хорын хохиролд нийт 16916330 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаа /хх-117-162 тал/ шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотлогооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад
7170₮, 310000₮, 1600₮, 77520₮, 139000₮, 199100₮,15000₮, 25000₮, 2550₮, 40000₮, 188860₮, 41500₮, 269800₮, 16100₮, 75000₮, 4200₮, 6300₮, 77000₮, 220000₮, 370800₮, 76194₮, 13000₮, 9400₮, 5000₮, 850000₮, 3900₮, 171800₮, 14000₮, 5000₮, 93000₮ 31000₮/ нийт 3467298 төгрөгийг,
2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс ажлын 5 хоног, 9 дүгээр сард ажлын 20 хоног, 10 дугаар сард ажлын 23 хоног, 11 дүгээр сард ажлын 9 хоног, нийт 57 өдрийн дундаж цалин 30073 төгрөгөөр тооцсон эмнэлгийн хуудасны дагуу бодож, нийт 1714161 төгрөгийн цалин бодогдсоноос эмнэлгийн хуудсаар олгосон 1240527 /хх148-151 тал 225550₮, 202996₮, 360880₮, 451101₮/ төгрөгийг хасаж 473634 төгрөгийг,
гарсан тээвэр шатахууны зардлын хувьд хохирогч Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт, Орхон аймгийн нэгдсэн эмнэлгээс Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт тус тус хүргэгдэн эмчлүүлсэн, мөн байнгын эмчийн хяналтад байгаагаас ар гэрийг эргэх, нүүлгэн шилжүүлэх шаардлага гарсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан /20000₮, 120000₮, 55000₮, 54545₮, 48272₮, 109966₮/ 407783 төгрөгийг,
маркийн **-** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 250000 төгрөгийн шууд, 132000 төгрөгийн шууд бус хохирол учирсаныг тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлтэд /хх-143 тал/ үндэслэн 662000 төгрөгийг буюу нийт хохиролд 5010715 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.
Бага насны хүүхэд асруулсаны төлбөр 180000 төгрөг, мал хариулуулж хадлан тэжээл бэлтгүүлсэний төлбөр 1100000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд бага насны хүүхдийн асран хамгаалагч хэн болох нь тодорхойгүй, түүний төрсөний гэрчилгээний хуулбар болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг асран хамгаалагчаар тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, түүнчлэн хохирогч нь Орхон аймгийн Хот тохижуулах газарт харуул ажилтай бөгөөд хувийн мал бүхий иргэн болох талаар малын “А” данс, ямар хэмжээний хадлан тэжээл бэлтгүүлж худалдан авсан, түүний зах зээлийн үнэ ханш зэргийг нотолсон нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, хэргийн 152-153 дугаар талд авагдсан нотлох баримтын хэмжээнд эрүүгийн хэрэгтээ хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.
Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн хагалгааны үеэр С.Тунгалагийн /хх-154-155 тал/ буудалд байрласан төлбөр 800000 төгрөг, эмч жолооч нарын хоолны үнэ 27000 төгрөг, хагалгааны эмч, сувилагч нарт өгсөн 1150000 төгрөг, зан үйлтэй холбоотой ном уншуулж, лам нарыг хооллосны төлбөр 500000 төгрөг, хохирогчид эргэлтээр оруулсан хоолны үнэ 464900 төгрөг, мөн “Бонго пронтер” маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээр тооцож 7000000 төгрөг гаргуулах, тээвэрлэлтийн зардлын 48000₮, Эрдэнэт БОЭТөв гэмтлийн тасгийн ор хоногийн төлбөр 23450₮, хүүхэд эргэх бинзений зардал 54500₮, 43630₮, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдрүүдэд Орхон аймгийн Жаргалант сумаас авсан бинзений үнэ 30000₮, 40000₮, 20000₮, 15000₮, 18000₮, 20000₮, 62000₮, 26000₮, 26000₮, 38800₮, 35000₮, 25000₮ гэх мэт тухайн хэрэгт хамааралгүй болон нотлох баримтгүй зардлууд, шөлний хонины үнэ 82160 төгрөг буюу нийт 10625615 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь тухайн хэрэгт хамааралгүй, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан “ ...хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарах зардал”-ыг нөхөн төлөх тухай хуулийн заалтад хамаарахгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч З.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч С.Э ын эмчилгээтэй холбогдож гарсан хохиролд 3500000 төгрөгийг төлж, бодит хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч З.Ж аас 1510715 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгож, бага насны хүүхэд асруулсаны төлбөр 180000 төгрөг болон мал хариулуулж, хадлан тэжээл бэлтгүүлсэний төлбөр 1100000 төгрөг, нийт 1280000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 10625615 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй болон тухайн хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, цаашид хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч З.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт З.Ж-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч З.Ж-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч З.Ж д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнийг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч З.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.Ж ас 1510715 /нэг сая таван зуун арван мянга долоон зуун арван тав/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 9-16 тоотод оршин суух С.Э , П.П нарт олгож, бага насны хүүхэд асруулсаны төлбөр 180000 төгрөг болон мал хариулуулж, хадлан тэжээл бэлтгүүлсэний төлбөр 1100000 төгрөг, нийт 1280000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 10625615 /арван сая зургаан зуун хорин таван мянга зургаан зуун арван тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд хорьж, эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Ж д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД