Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 782

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Нямсүрэн, 

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч О.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/,

шүүгдэгч Д.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдэж ирүүлсэн О.Б, Д.Т нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 04101 0822 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн О.Б, 1991 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 5 дугаар гудамж, 1356 тоотод оршин суудаг, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай,

          Шүүгдэгч Монгол улсын иргэн Д.Т 1991 оны 05 дугаар сарын 04-ний өдер Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой мэргэжилгүн Баянзүрх дүүргийн Эрчим хүчинд цахилгаанчин ажилтай. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 1-712 тоотод оршин суудаг, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч О.Б, Д.Т нар нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний орой Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт харилцан зодолдож, улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ““Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарыл 04-ны орой Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгэр дэлгүүрийн урд явж байгаад өөдөөс ирж байсан 3 залуу нэг эмэгтэйгийн залуутай шүргэлцсэн...би араас гүйж очоод Ууганбаатарыг бариад авсан. Ууганбаатарыг барьж аваад би шууд газар тэврээд унасан. Тэр үед миний толгой нүур рүү, нуруу руу хэн нэгэн хажуу талаас өшиглөсөн. Энэ үед миний эхнэр Оюунхорол хүрээд ирсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх 24-25 дугаар хуудас/,

Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Өргөө төвийн дэлгүүрээс нэг пиво авчихаад байж байтал нэг халамцуу залуу зөрөхдөө надтай шүргэлцсэн. Тэгээд замд бидгий гай болоод байгаарай пизда минь гэхлээр нь салаад явтал араас түлхэж унагаад тэр залуутай зууралдсан. Энэ үед манай найз охин Х.Мөнхзул ирсэн. Манай найз охиныг тэр согтуу залуугийн эхнэр нь зодох гэж дайрсан. Тэгээд манай найз охин Доржпунцаг /88770430/, Ууганбаатар /80170556/ нарыг дуудахад удалгүй хүрч ирээд тэр залуугаас намайг салгаж авч явж байтал араас дахиж ирээд боож унагах гээд байсан тул манай хоёр найз салгасан. Энэ үед манай найз Ууганбаатарын толгойг чулуугаар хагалсан. Би тухайн үед нилээн согтолттой надтай зодолдсон залуу бараг тасарсан байсан. Тэр залуугийн эхнэр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр залуу өөрөө эхэлж бүх хэрүүл маргааныг эхлүүлсэн. Салах гэхлээр салахгүй зуураад эхнэр нь мөн зуураад зодоод байсан...” гэх мэдүүлэг. /хх 29 дүгээр хуудас/,

Гэрч Б.Доржпунцаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Ууганбаатар бид хоёр тамхи татаад зогсож байсан чинь над руу О.Б-н. Тэгээд Ууганбаатар бид хоёр гүйж очиход замын зүүн талд гудамжинд О.Базарбидран... таних хүнтэй харилцан заамдалцсан байдалтай зогсож байсныг хоёр тийш салгаа, О.Б-ыг аваад замын баруун талд явж байсан чинь нөгөө хүн орилж гүйж ирээд түүнтэй харилцан тэврэлдэж газар унаад бие биенийгээ цох. зодолдоод байсан." гэх мэдүүлэг, /хх 26-27 дугаар хуудас/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5808 тоот дүгнэлтэд: 

  1. Д.Т-ийн биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын этмойд хөндийрүү цөмөрсөн далд хугарал, этмойд хөндийн шингэн хуралдалт. баруун зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, сарвуу. зүүн өвдөг, зовхинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх 49 дүгээр хуудас/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5874 тоот дүгнэлтэд: 

  1. О.Б-гийн биед зүүн дээд зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, чихэнд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь гэмтлийн ззрзг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт. /хх 46/ шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-62, 68/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-61, 63/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б, Д.Т нар нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний орой Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт харилцан зодолдож, улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.Т-ийн: “...2018 оны 05 дугаар сарыл 04-ны срс.7 Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгс; дэлгүүрийн урд явж байгаад өөдөөс ирж байсан 3 залуу нэг эмэгтэйгийн залуутай шүргэлцсэн...би араас гүйж очоод Ууганбаатарыг бариад авсан. Ууганбаатарыг барьж аваад би шууд газар тэврээд унасан. Тэр үед миний толгой нүуррүү, нурууруу хэн нэгэн хажуу талаас өшиглөсөн. Энэ үед миний эхнэр Оюунхорол хүрээд ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч О.Б-ийн: “...Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Өргөө төвийн дэлгүүрээс нэг пиво авчихаад байж байтал нэг халамцуу залуу зөрөхдөө надтай шүргэлцсэн. Тэгээд замд бидгий гай болоод байгаарай пизда минь гэхлээр нь салаад явтал араас түлхэж унагаад тэр залуутай зууралдсан. Би тухайн үед нилээн согтолттой надтай зодолдсон залуу бараг тасарсан байсан. Тэр залуугийн эхнэр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр залуу өөрөө эхэлж бүх хэрүүл маргааныг эхлүүлсэн. Салах гэхлээр салахгүй зуураад эхнэр нь мөн зуураад зодоод байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.Б, Д.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Б, Д.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Б, Д.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. О.Б, Д.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар О.Б, Д.Т нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Б, Д.Т нар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Б, Д.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Б, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР