| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00483/И |
| Дугаар | 462 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00483/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Л.Пүрэвсүрэн
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг С-79 байрны 26 тоотод оршин суух, Зуун наст овогт Лхамсүрэнгийн Пүрэвсүрэнгийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 13-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Л.Пүрэвсүрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Мөрөн сумын мал эмнэлэгт 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл малын бага эмчээр, 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Мөрөн сумын мал эмнэлэгт халдваргүйжүүлэгч их эмчээр, 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Мөрөн сумын мал эмнэлгийн аптек, ариун цэвэр хариуцсан бага эмчээр тус тус ажиллаж байгаад 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн мал аж ахуй, үржил селекцийн улсын станцад малын бага эмчээр ажилласан юм. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч 1980 оны 07 дугаар сараас 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хэсэг норж гаргагдах аргагүй болсон. Иймээс 1988 оны 07 дугаар сараас 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Мөрөн сумын мал эмнэлэгт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 1 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Л.Пүрэвсүрэн нь Хэнтий аймгийн Мөрөн сумын мал эмнэлэгт 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл малын бага эмчээр, 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Мөрөн сумын мал эмнэлэгт халдваргүйжүүлэгч их эмчээр, 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Мөрөн сумын мал эмнэлгийн аптек, ариун цэвэр хариуцсан бага эмчээр, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мал аж ахуй, үржил селекцийн улсын станцад малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Л.Пүрэвсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр норсон тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч Л.Пүрэвсүрэн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Л.Пүрэвсүрэн нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СО-61091011 регистрийн дугаартай, Зуун наст овогт Лхамсүрэнгийн Пүрэвсүрэн нь Хэнтий аймгийн Мөрөн сумын мал эмнэлэгт 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл малын бага эмчээр, 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Мөрөн сумын мал эмнэлэгт халдваргүйжүүлэгч их эмчээр, 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Мөрөн сумын мал эмнэлгийн аптек, ариун цэвэр хариуцсан бага эмчээр, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мал аж ахуй, үржил селекцийн улсын станцад малын бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэрч Д.Дэмбэрэлваанчигийн: ... би Хэнтий аймгийн Мөрөн сумын мал эмнэлгийн эрхлэгчээр 1989 оноос 1996 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд ажиллаж байсан... Л.Пүрэвсүрэнг Мөрөн сумын 8 жилийн сургуульд манай доод ангид суралцдаг байх үеэс нь танина... Л.Пүрэвсүрэн нь Хэнтий аймгийн Мөрөн сумын мал эмнэлгийн тасагт халдваргүйжүүлэлт хариуцсан ажилтнаар 1989 оноос 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Түүнээс хойш Хэнтий аймгийн Мал аж ахуй, үржил селекцийн станцад үргэлжлүүлэн ажилласан гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22 тал)
2. Гэрч Р.Төрбадрахын: ...би Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн 1 дүгээр бригадын малын эмчээр 1979 оноос 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан... Л.Пүрэвсүрэнг Дорнод аймгийн Хөдөө аж ахуйнд техникумд суралцаж байсан цагаас мэддэг болсон... Л.Пүрэвсүрэн нь 1980 оноос 1988 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын Мал эмнэлгийн тасагт аптекийн эмчээр ажиллаж байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 тал)
3. Хүсэлт гаргагч Л.Пүрэвсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Лхамсүрэнгийн Пүрэвсүрэнг Хэнтий аймгийн Мөрөн сумын мал эмнэлэгт 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл малын бага эмчээр, 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Мөрөн сумын мал эмнэлэгт халдваргүйжүүлэгч их эмчээр, 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Мөрөн сумын мал эмнэлгийн аптек, ариун цэвэр хариуцсан бага эмчээр, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мал аж ахуй, үржил селекцийн улсын станцад малын бага эмчээр тус тус ажиллуулсугай гэжээ.. (хх-ийн 4 тал)
4. Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаартай тушаалын хуулбарт: Л.Пүрэвсүрэнг Мөрөн сумын Мал эмнэлгийн тасгийн халдваргүй өвчин хариуцсан их эмчээр 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн түр томилсугай гэжээ. (хх-ийн 6 тал)
5. Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай тушаалын хуулбарт: Мөрөн сумын мал эмнэлгийн тасгийн халдваргүй өвчин хариуцсан их эмчийн оронд түр ажиллаж байсан Л.Пүрэвсүрэнг 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мал эмнэлгийн тасгийн аптек, ариун цэврийн малын бага эмчээр томилсугай гэжээ. (хх-ийн 7 тал)
6. Хэнтий аймгийн Мөрөн сумын мал эмнэлгийн тасагт малын бага эмчээр ажиллаж байх хугацаандаа Л.Пүрэвсүрэнгийн авч байсан цалингийн тодорхойлолтын хуулбар . (хх-ийн 9 тал)
7. Аймгийн мал үржлийн албанд малын эмчээр ажиллаж байсан хугацаандаа Л.Пүрэвсүрэнгийн авч байсан цалингийн тодорхойлолтын хуулбар . (хх-ийн 10 тал)
8. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Зуун наст овогт Лхамсүрэнгийн Пүрэвсүрэн, 1961 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, СО-61091011 регистрийн дугаартай байна. (хх-ийн 8 тал)
9. Хүсэлт гаргагч Л.Пүрэвсүрэнгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 1, 16 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СО-61091011 регистрийн дугаартай, Зуун наст овогт Лхамсүрэнгийн Пүрэвсүрэнг Хэнтий аймгийн Мөрөн сумын мал эмнэлэгт 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл малын бага эмчээр, 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Мөрөн сумын мал эмнэлэгт халдваргүйжүүлэгч их эмчээр, 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Мөрөн сумын мал эмнэлгийн аптек, ариун цэвэр хариуцсан бага эмчээр, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мал аж ахуй, үржил селекцийн улсын станцад малын бага эмчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ