Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 465

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:156/2016/00490/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 08-04 тоотод оршин суух, Ноёд овогт Дугаржавын Пүрэвсүрэнгийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн  хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 25-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
    
Хүсэлт гаргагч Д.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Баянбадрал” бригадад хоньчноор, 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Хужиртын төвд ногоочноор тус тус ажилласан юм. Хөдөлмөрийн дэвтэр галд шатсан. Иймээс дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй. (хх-ийн 1 тал)
    
Иргэн Д.Пүрэвсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нөхрийн хамт Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомтод ажиллахаар болсон тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 35 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Д.Пүрэвсүрэн нь 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Баянбадрал” бригадад хоньчноор, 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тус сумын Хужиртын төвд ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Пүрэвсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр галд шатсан тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ.
                                                           D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\ажилласан жил\465-Ш-И Д.ПҮРЭВСҮРЭН.docx
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч Д.Пүрэвсүрэн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.Пүрэвсүрэн нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

    Хүсэлт гаргагч СЦ-66063000 регистрийн дугаартай, Ноёд овогт Дугаржавын Пүрэвсүрэн нь 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Баянбадрал” бригадад хоньчноор, 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тус сумын Хужиртын төвд ногоочноор тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Гэрч Б.Ариунаагийн: ... би Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баянбадрал” бригадад 1983 оноос 1990 оныг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан юм... Д.Пүрэвсүрэнг багаас нь мэднэ. Галшар сумын ерөнхий боловсролын сургуульд нэг ангид сурч байсан... Д.Пүрэвсүрэн нь Хэнтий аймгийн Галшар сумын сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баянбадрал” бригадад 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 тал)

2.Гэрч Ц.Сандагийн: ... би Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баянбадрал” бригадад 1982 оноос 1993 оныг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан юм... Д.Пүрэвсүрэн бид хоёр нэг нутгийнх... Д.Пүрэвсүрэн нь Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баянбадрал” бригадад 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29 тал)

3. Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаартай тушаалын хуулбарт: Дугаржавын Пүрэвсүрэнг нь Баянбадрал бригадад 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн малчнаар томилсугай гэжээ.  (хх-ийн 11 тал)

4. Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн даргын 1989 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаартай тушаалын хуулбарт: Дугаржавын Пүрэвсүрэнг Хужиртын төвийн ногоочноор 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн түр томилсугай гэжээ.  (хх-ийн 12 тал)

5. Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 61 дугаартай тушаалын хуулбарт: Мал аж ахуйн бригадуудын малчдын ээлжийн амралтаар хавсралт ёсоор бодож олгосугай... Хавсралтын 16 дугаарт Д.Пүрэвсүрэн 15 хоног гэжээ.  (хх-ийн 13-14 тал)

6. Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай тушаалын хуулбарт: Дугаржав овогтой Пүрэвсүрэн нь өөр газарт шилжихийг хүссэн тул 05 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ.  (хх-ийн 16 тал)

7. Хэнтий аймгийн архивын тасгаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баянбадрал” бригадын малчин Д.Пүрэвсүрэнгийн 1987 оноос 1989 он хүртэл хугацаанд авч байсан цалинг он, сар, өдрөөр нь бичсэн байна. (хх-ийн 15 тал)


8. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Ноёд овогт Дугаржавын Пүрэвсүрэн, 1966 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, СЦ-66063000 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 8 тал)

9. Хүсэлт гаргагч Д.Пүрэвсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбар (хх-ийн 20 тал)  зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Д.Пүрэвсүрэн нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 35  тал)

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЦ-66063000 регистрийн дугаартай Ноёд овогт Дугаржавын Пүрэвсүрэнг 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Баянбадрал” бригадад хоньчноор, 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тус сумын Хужиртын төвд ногоочноор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ