| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0760/Э |
| Дугаар | 770 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
хохирогч Б.Жаргалсайхан,
шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-т холбогдох эрүүгийн 1806 09189 0283 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн А.Б 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт, Өвөрхангай аймаг Хайрхандулаан сум 3 дугаар баг Эмээлт тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр Бумбатын Өртөө задгай тоотод түр оршин суух хаягтай, урьд нь 4 удаа ял шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын задгай тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Жаргалсайханг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын өртөө задгай тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Жаргалсайханг байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Жаргалсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019.01.20-ны өдөр шоронгоос гараад Болдбаатар намайг зодсон. Шүүх дээр болсон бүх юмыг Батзаяа гэдэг хүнд Б ярьсан байна лээ. Тэр Батзаяа галын хайч барин намайг хөөгөөд гараж байхад Болдбаатар юу ч болоогүй юм шиг сууж байсан. Б байнга архи уудаг, би 5-6 удаа 102-т дуудлага өгч байсан. 11 дүгээр сарын 07-нд би Москва яваад ирэхэд манай гэр орон замбараагүй байсан болохоор би Б-т гэрээ янзлахад яадаг юм вэ гэж хэлэхэд шууд ирээд нүүр лүү цохиж авсан. Тэгэхэд нь миний даралт ихсэхэд надад эм авчирч өгөхгүй байсан. Би гомдолтой байна. Тэгээд намайг Москвагаас ирэхэд бөөн уур уцаартай байсан. Тэгэхээр нь би утсыг нь аваад үзэхэд өөр хүн рүү хайртай дуртай гэж мэссеж бичсэн байхаар нь уурлахад миний нүүр лүү цохисон. Миний нүүр хавдаж хамарнаас их цус гарсан. Тэгээд би ах эгч рүү нь ярьж байж шүүх эмнэлэг үзүүлсэн. 2018 оны 11 сарын 12-с 13-нд шилжих шөнө Москвагаас авчирсан 2 шил архийг ууна гэхээр нь би уулгахгүй гээд унтсан. Нэг сэрээд босч ирэхэд намайг шууд утсаараа хамар луу цохиж байгаа юм. Тэгэхэд би айл руу гүйж очин, цагдаа дуудахад цагдаа үүрээр ирсэн. 01 сарын 20-ны өдөр Болдбаатар бид хоёр идэш хийж, би буузаа хөлдөөхаар амбаар луу ороход намайг хөлдөөж байгаа буузыг аваад ирсэнгүй гэж бас зодсон. Үүнээс болоод миний тархи толгой өвддөг, нүдний хараа муудсан, зүүн талын чих дүлийрээд байгаа. Тэгээд эмчид үзүүлье гэхээр Болдбаатар больё намайг шүүхэд өгнө биз гээд байсан. Хохирол төлбөрт 3.500.000 төгрөг нэхэмжилнэ” гэв.
Хохирогч Б.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө нөхөр А.Б намайг унтаж байхад гэртээ ганцаараа архи уугаад намайг гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байхад гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэр үед цус гараад тогтохгүй байхаар нь гар утсаа аваад цагдаа дуудах гэхэд миний утсыг булааж аваад хугалсан, тэгээд би гэрээс гараад зугтсан. Шөнийн 02 цагийн үед буцаад гэртээ орсон чинь нөхөр унтаж байхаар нь би гар утсаа аваад цагдаа дуудаж бариулсан. Одоо би Төмөр замын эмнэлэгт мэс заслын тасагт хэвтэж байгаа, тархи хавантай, хамрын хажуу хана хугарсан, нүд юм харах нь муудаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
“...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн орой 17 цагт ажилтай 10 хоног явж байгаад гэртээ ирэхэд манай нөхөр Оргил худалдааны төвөөс тосож авахдаа бөөн ууртай тосож аваад гэртээ ирээд ажил их байхад хажуугаар нь тосуулах гэлээ гээд байхаар нь тэгвэл тосохгүй байхгүй яасан юм гэхэд уурлаад оройхон миний авчирсан 2 шил архинаас 1 шилийг нь шууд цүнхнээс аваад уух гэж байхаар нь би аваад шүүгээн дээр тавьсан чинь чи архи уулгасангүй гээд нурууруу 2 удаа цохиод авахаар нь гарч зугтаагаад гадаа хэсэг байж байгаад тайвшрахаар нь ороод, орондоо орсон байхад 1 шил архи уучихаад надтай хүчээр унтах гээд байхаар нь би ядраад байна дараа бол гэхэд чи замд заваарч яваад ирээ биз гээд багалзуурдаад гараа атгаж байгаад нүдэн тус газар 2 удаа цохиод авсан чинь миний нүднээс их цус гарсан, тэгсэн юун сүртэй юм зүгээр байхад гэхээр нь би цагдаа дуудлаа гээд утас авахад өөрийнхөө утсыг булааж аваад эвдсэн, миний утсыг болохоор нуугаад гаргаж өгөхгүй байхаар нь гараад хажуу айлдаа ороод… гэртээ ороход нөхөр маань архи уугаад тасраад унасан байсан... манай нөхөр А.Б архи их уух дуртай уухаараа их догшин хэрцгий зантай болдог... цохиж зодож байсан. 3 дахь удаагаа гэмтэж байна. дандаа доромжилдог пизда, хөгшин ал, гичий янхан, орос монголгүй шаалгаж шаалгачихаад ирдэг янхан гэх мэтээр элдвээр хэлэх хэлэхгүй үгээр дайрч ална, алчихаад шоронд ороход би жаргаад хэвтэнэ гэж айлган сүрдүүлдэг...би эмнэлэгт үзүүлсэн зардал, ажпаасаа чөлөө авсан үеийн цалин мөнгөө нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 11 дүгээр хуудас/,
“...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхөр бид хоёр цагаан сарын буузаа хийчихээд амбаартаа хадгалах гээд нөхөр дээрээ очтол манай нөхөр Б намайг гэрийн үүднээс буузаа аваад ирэхгүй яасан юм бэ чи гээд миний цээж рүү баруун хөлөөрөө 2 удаа өшиглөөд, над руу муухай орилоод, намайг дахиад зодох гэхээр нь би зугтаагаад гэр рүүгээ ортол, араас гэрт орж ирээд сур шиг урт цэнхэр юмаар миний бие рүү 4-5 удаа ороолгоод, толгойн баруун хэсэгт баруун гараараа 3 удаа цохисон. Тэгээд би гэрээсээ гарч зугтаагаад гадаа байж байгаад, хэсэг хугацааны дараа гэртээ эргээд ортол манай нөхөр Б адуу руугаа явчихсан, гэр эзэнгүй байсан. Би гэртээ орж ирээд хоолоо хийгээд байж байтал Б-ын уур нь гарчихсан гэртээ ирсэн. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр буюу маргааш нь манай урд айлын өвгөн Батзаяатай хамт манай нөхөр архи уучихсан гэртээ орж ирсэн. Тэгээд бид хоёр хэрэлдэж маргалдсан. Хэрэлдэж маргалдаж байхдаа манай нөхөр намайг ална гэж сүрдүүлсэн Чамайг алчихаад 15 жилийн ял авна. Би шийдчихсэн хүн пизда минь, гичий минь гэх мэтээр хэл амаар доромжилж, айлган сүрдүүлээд байхаар нь би намайг дахиад зодох байх, алчих байх гэж айгаад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Манай нөхөр Б бид хоёр анх 2011 онд танилцаад 2012 оноос хамт нэг гэрт амьдраад 2013 онд гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдраад 7 жил болж байна. Дундаасаа хүүхэд байхгүй. Хамт амьдарч байхдаа 2014 оны 02 дугаар сард зодооны хэргээр 6 жил 6 сарын хорих ял аваад шоронд яваад 2017 оны 02 дугаар сард Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдаж гарч ирсэн. 2013 онд анх зодсон. Түүнээс хойш зодоогүй байж байгаад 2017 оны 02 дугаар сард шоронгоос гарч ирсэнээс хойш байнга зодож дарамталж, ална гэх мэтээр айлган сүрдүүлж, хэл амаар доромжилдог болсон. 2013 оны 12 дугаар сард намайг зодоод, миний бөгс рүү өшиглөөд бэлэг эрхтэн маш их хавдсан байсан. Тухайн үед би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, толгой тархи руу бол байнга цохиж зоддог. 2018 оны 11 дүгээр сарын 12-нд манай нөхөр Болдбаатар намайг зодоод, хөмсөгний голд хамран дээр цусан бүлэн үүсээд, би Төмөр замын нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хагалгаа хийлгэж, цусан бүлэнгээ авхуулаад, 11 хоног тус эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн зэрэг ямар гарсаныг нь мэдэхгүй байна. Надад байцаагч нь албан ёсоор танилцуулаагүй байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зодуулсан асуудал дээр бол өвдөж зовиурласан зүйл, гэмтэл бэртэл бол байхгүй. Өмнө нь байнга зодуулж байсан учраас толгой байнга өвддөг, зүүн талын чих дүлийрсэн, нүднээс нулимс байнга гоождог болсон. Одоо бол шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би гомдолтой байна. Нэхэмжпэх зүйл байхгүй. Миний тархи толгой байнга өвддөг. Надад хэцүү дарамттай байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 75-77 дугаар хуудас/,
“... А.Б архи согтууруулах ундааг сүүлийн 10 гаруй жил хэрэглэж ар гэртээ агсан согтуу тавьж, тэр болгондоо надтай хэрүүл маргаан хийж зоддог байсан, харин хэрэг гарсан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бол согтуу намайг зодож, 2018 оны 11 дүгээр сарын 12- ны өдөр намайг зодсон үйлдэл нь миний биед хөнгөн гэмтэл гарсан. Заримдаа ажил хийж байгаад толгой өвдөн, мөн зүүн талын чих хааяа шуугиад юм муу сонсож байгаа. Би одоо хамрын хөндийн таславч сэргээх хагалгаанд орох ёстой зардал нь 3.000.000 /гурван сая/, төгрөг болж байгаа энэ мөнгийг нэхэмжилж байна. Би өмнө өгсөн мэдүүлэг дээр болсон хэргийн талаар тодорхой хэлсэн болохоор надад одоо нэмж хэлэх зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 151-152 дугаар хуудас/,
Гэрч Т.Мөнхсоёл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сард эхнэр Жаргалсайхан нь 107-д очсон байхад нь сургуулийн нийгмийн ажилтны хамт очиж нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Хэсгийн байцаагч Мягмарын зөвшөөрлөөр 107-оос гаргасан. Хамтарсан багийн эрсдлийн түвшний үнэлгээ нь дунд гарсан. Жаргалсайхан хамтарсан багаар эрсдлийн үнэлгээ хийлгэхдээ нөхөр болох Болдбаатар нь их хартай, дундаасаа хүүхэдгүй, хамт амьдраад 6 жил болж байгаа. Мөн анх 2013 онд зодож эхэлсэн. 2018 оноос хойш ойр ойрхон зоддог болсон талаар ярьсан. Хэрүүл маргаан үүсдэг шалтгаан нь хардалт мөн хоорондын харилцаа хандлагын зөрчлөөс болдог. Нөхөр Б зоддог. амьдралын төлөө гэсэн ямар ч зүтгэлгүй байдаг учраас хэрүүл маргаан үүсдэг гэж ярьсан. 12 дугаар сард эрсдлийн үнэлгээ хийх гээд очиход Жаргалсайхан нөхөр Б-т зодуулж, хоёр нүдний хооронд хавантай оёдол тавиулсан, зүүн чих нь дүлийрсэн зэрэг бэртэл гэмтэлтэй байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 85-86 дугаар хуудас/,
Гэрч Ч.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б-ыг би сайн мэдэхгүй. Манай хэсэгт зөвшөөрөлгүй буусан. Өвөрхангай аймгаас ирсэн, саяхан шоронгоос суллагдаж ирсэн, Жаргалсайханы нөхөр гэж л сонссон. Би 2017 онд гэрт нь очиход Б нь согтуу гэртээ орилж чарлаад, намайг харааж зүхээд гэрээсээ хөөгөөд гаргасан. Дараа нь бас 2018 оны 12 дугаар сарын 09-нд мал тооллогоор очиход бас л харааж зүхээд хэл амаар доромжпоод байсан. Ер нь их овилггүй хүн шиг санагдсан. Хүмүүс л тэр хоёрыг байнга зодолдож, нүдэлдэж байдаг талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/,
Гэрч Д.Батзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр буюу маргааш нь би Б-ын гэтлан дээр налайхад эрзээн наалгаад Б-ын гэрт аваачиж өгсөн. Гэрт нь очихдоо 1 шил 0,75 граммын Хараа архитай очоод уух гэтэл Болдбаатарын эхнэр Жаргалсайхан архи уулаа гэж уурлаад уулгаагүй, тэгэхээр нь би Жаргалсайханд цагаан сар болох гэж байна. Одоо наад цагдаа сэргийлэхийн асуудлаа боль, хамаг ажил төрлөө алдаж дууслаа гэж хэлтэл, Жаргалсайхан чи миний амьдралд оролцлоо гээд уурлаад би заавал цагдаа дуудаж өгнө заавал Б-ыг хориулж шоронд явуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэдний гэрээс гараад гэртээ харьж унтсан. Тэгсэн цагдаа нар ирээд Б-ыг аваад явсан байсан. Б Жаргалсаыханыг зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
Гэрч Б.Цэрэнбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б ах өөрөө хэлсэн эхнэр Жаргалсайхан нь төмөр замын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж сонссон түүнээс юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгэхдээ Б ахын эхнэр Жаргалсайхан зан аашны хувьд ширүүн ааштай байнга Б ахад архи авч өгөөд дараа нь өөрөө цагдаа дуудаж бариулдаг. Манай Б ах бол малд нүдтэй зан байдлын хувьд даруу төлөв хүн чанар сайн манайд малчингаар ажиллаад 3 сар болж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө би гэртээ эхнэр Жаргалсайхантай хамт 0,5 шилтэй орос архи хувааж уусан тэр үед манай эхнэр Жаргалсайхан манай урд байдаг Навчаа гэх хүүхэнтэй намайг хардаад маргаан хийгээд байхаар нь би тэсэхгүй гартаа байсан гар утсаа эхнэр рүүгээ шидсэн чинь хамрын дээд талд 2 нүдний дунд оносон. Тэгээд эхнэрийн хамарнаас цус гараад тогтохгүй байсан чинь эхнэр нүүр гараа угаагаад тэр шөнөдөө гэртээ хоноод маргааш өглөө нь цагдаа дуудаж намайг бариулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
“...Би хүлээж байна эхнэр бид хоёр 2012 онд гэр бүлээ батлуулсан одоо нийт 7 жил болж байна. Манай эхнэр Жаргалсайханы хувьд хатуу ширүүн ааш ихтэй бүх зүйлийг өөрийн санасан бодлоор хийдэг жаахан хэрүүл маргаан болоход л намайг цагдаад дуудаж өгдөг тийм л хүн намайг шоронд явуулж байж санаа нь амрах байх...” гэх мэдүүлэг /хх 41-42 дугаар хуудас/,
Яллагдагч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө би гэртээ эхнэр Жаргалсайхантай хамт 0.5 литрийн шилтэй орос архи хувааж уусан, тэр үед манай эхнэр Жаргалсайхан манай урд байдаг Навчаа гэх хүүхэнтэй намайг хардаад маргаан хийгээд байхаар нь би тэсэхгүй гартаа барьж байсан гар утсаа эхнэр рүү шидсэн чинь хамрын дээд талд хоёр нүдний дунд оносон чинь эхнэрийн хамраас нь цус гараад тогтохгүй байсан. Бид хоёр нэг амьдраад 5 жил болж байна энэ хугацаанд ганц хоёр удаа гар хүрч байсан удаа байгаа би 2017 оны 12 дугаар сард 14 хоног баривчилгаанд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
“...эхнэр Жаргалсайхан намайг манай ойролцоо байдаг Навчаа гэх хүүхэнтэй хардаад, чи муу шоронгийн хадаас тэр хүүхэнтэйгээ унтаж хэвтсэн үү? гээд хэрүүл хийгээд байхаар нь би уурандаа тэсэхгүй нэг удаа хүчтэй баруун гараар алагдаж гартаа барьж байсан гар утсаа шидсэн чинь эхнэр Жаргалсайханы хамрын хэсэгт онож, шүүх эмнэлгийн дүгнэлтээр учирсан гэмтлийг би ингэж учруулсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 46 дугаар хуудас/,
“...Жаргалсайхан намайг хэл амаар доромжлоод, чамайг шоронд явуулна гэж орилоод байхаар нь би хөгшин ал минь зайл л гэж хэлсэн. Өмнө нь хэд хэдэн удаа зодож цохиж байсан. 11 дүгээр сард зодоод биед нь хөнгөн гэмтэл учруулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас/,
“...Надад одоо хэргийн талаар нэмж хэлэх зүйл байхгүй өмнө өгсөн мэдүүлэг дээр болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг. /хх-ийн 154 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13598 дугаартай дүгнэлт:
Прокуророос шүүгдэгч А.Б-ыг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын өртөө задгай тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Жаргалсайханг байнга зодсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба А.Б-т байнга зодсон гэх үйлдэл нотлогдохгүй байна гэж шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б-ыг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Б.Жаргалсайханыг зодсон гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, хохирогч мэдүүлгийг хавтаст хэрэгт өөр нотлох баримтаар нотлогдоогүй, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөн хохирогч Б.Жаргалсайхан нь зодсон гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт А.Б биш өөр хүн цохисон гэж мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар сарын 2 дах хэсэгт заасан “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч А.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын задгай тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Жаргалсайханг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч А.Б-т холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.Б-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх байна.
Хохирогч Б.Жаргалсайхан нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд нийт 3.500.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт эмчилгээний болон хохирлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүгдэгч А.Б нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба мөрдөгч, прокурор нь тухай ялыг бүрэн гүйцэд эдэлсэн эсэх талаар холбогдох байгууллагаас нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч А.Болдбаатарт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
2. А.Б-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б-ыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусд нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр төлөөгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР