Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 835

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,   

иргэдийн төлөөлөгч Л.Долгоржав,

улсын яллагч С.Батгэрэл,

хохирогч С.Ганпүрэв, А.Батцоож,                       

шүүгдэгч А.Б түүний өмгөөлөгч Д.Ганбат оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн 1805033560759 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн А.Б, 1997 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, хүүхдийнх нь хамт БГД-ийн 16-р хороо, Туулын 8- р гудамж, 142 тоотод оршин суух бүртгэлтэй, СХД-ийн 5-р хороо Баянголын 54-10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, 

 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 05 дугаар сарын 29-ий өдрөөс 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Baatar Monhdelger” гэх фэйсбүүк хаягаар “Солонгос улсад эмчилгээний визинд зуулчилж өгнө” хэмээн иргэн Э.Ариун-Эрдэнийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 1.233.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Moogii Monhbaatar” гэсэн фэйсбүүк хаягаар “Солонгос улс руу урилгаар гаргана” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн А.Намуунаас 200.000 төгрөгийг үилжүүлэн авч залилсан,

2018 оны 01 дүгээр сарын 16-наас 25-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Ганхуягийг “Солонгос улс руу зорчих виз гаргана” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн А.Намуунаас 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт оршин суух иргэн Ц.Уранчимэгээс “Баатар ш дээ” гэх фэйсбүүк хаягнаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 174.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт оршин суух иргэн Б.Даваадуламыг “Баатар ш дээ” гэх фэйсбүүк хаягнаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 249.600 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс өдрөөс 07 дугаар 24-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт “Баатар ш дээ” гэх фэйсбүүк хаягнаас “БНСУ-ын гаргаж өгнө” гэсэн зарын дагуу холбогдсон иргэн А.Батцоожийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 1.396.300 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Баярсайханд “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан 800.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2-61а тоотод оршин суух иргэн С.Ганпүрэвийг “Солонгос улс руу эмчилгээний журмаар даатгалаар хөнгөлттэй үнээр явуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан 510.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Уянгаас “самсунг эс-7 загварын гар утас зарна, Солонгос улс руу илгээмж авч явна” гэсэн “Gankhuu Erdenebat” нэртэй фэйсбүүк хаягаар холбогдож 600.000 төгрөг шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж залилсан,

2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Нинжбадгартай “самсунг эс-7 загварын гар утас зарна, Солонгос улс руу илгээмж авч явна” гэсэн “Gankhuu Erdenebat” нэртэй фэйсбүүк хаягаар холбогдож 2 ширхэг цаг, хоол амтлагч, эм зэрэг нийт 800.000 төгрөгний эд зүйлийг зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан залилсан,

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2-61а тоотод оршин суух иргэн С.Ганпүрэвийг “Солонгос улс руу эмчилгээний журмаар даатгалаар хөнгөлттэй үнээр явуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан 510.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Уянгаас “самсунг эс-7 загварын гар утас зарна, Солонгос улс руу илгээмж авч явна” гэсэн “Gankhuu Erdenebat” нэртэй фэйсбүүк хаягаар холбогдож 2 ширхэг цаг, хоол амтлагч, эм зэрэг нийт 800.000 төгрөгний эд зүйлийг зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан авч залилсан,

2018 оны 10 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 89-3 тоотод оршин суух иргэн А.Болорзаяатай фэйсбүүкээр танилцаж, “БНСУ-ын визинд зуучилна” хэмээн хуурч, Төрийн банкны дансаар 144.360 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 04 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр байрны гадна талын тоглоомын талбайд Ц.Баттөрөөс “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч. Айфонь 5 маркийн гар утсыг нь залилж, 200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлнө” гэв.

Хохирогч А.Батцоож шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Аялын визээр Солонгос явуулна гэж зар хараад утсаар холбогдсон. Тэгээд тэр хүнтэй ярихад солонгост байдаг даргатайгаа ярьчихаад эргээд холбогдъё гэж хэлсэн. Би Сайншандад ажлаар очсон байсан. 7 сарын 4-24 дотор энэ хэрэг болсон. Дандаа дансаар  мөнгөө шилжүүлсэн. Долоо хоноод ярихаар одоо виз  нь гарах болж байгаа гээд мөн уулзах гэхээр олдоогүй байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэв.

Хохирогч С.Ганпүрэв шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017.10.05-ны өдрөөс хойш хүүхдээ эмчилгээнд явуулах үеэр энэ залуутай холбогдсон. Би өөрөө мөнгө төгрөгийг 100 хувь даана гэж хэлсэн. Арай хүний зардлыг 100 хувь даана гэж бодохгүй байсан болохоор тэгээд хаячихсан байж байтал, хүүхдийнхээ эмчилгээнд цуглуулсан мөнгө хүрэхгүй болохоор нь эргээд энэ хүнтэй холбогдож яг та явуулж чадах уу, зардал мөнгө нь хэд болох бэ гэж асуусан чинь танай талаас мөнгө гаргах шаардлагагүй. Би өөрөө АПУ компанийн гүйцэтгэх захирал байгаа юм Солонгосоос хүмүүс ирсэн ажилтай байна. Энэ хүмүүсийг явуулчаад холбогдъё гэсэн. Тэр үед манайх Солонгос улс руу шинжилгээнүүдээ явуулсан байсан. Тэгээд хариугаа хэлсэн чинь өө асуудал байхгүй гэж хэлээд би эмчилгээнийхээ хариуг авъя гэсэн чинь би авчихъя та зөвхөн орчуулгынхаа мөнгийг төлчих гэж хэлсэн. Тэгээд 2 болон 3 удаа цувуулж мөнгөө өгсөн. Тэгээд сүүлд нь онгоцны билетийн зардал гэж 300.000 гаруй төгрөг өгсөн. Тэгээд яг нийт хэдэн төгрөг хэрэгтэй бэ гэхэд тийм их мөнгө хэрэг болохгүй та зөвхөн жижиг сажиг зүйлүүдийнхээ мөнгийг төлөхөд болно гэж хэлсэн. Тэгээд уулзъя гэхээр би Солонгос хүмүүстэй хамт хөдөө явж байна. Тэгээд эдгээр хүмүүсийг явуулчихаад уулзъя гэдэг байсан. Миний хувьд маш их гомдолтой байна. Би энэ хүнтэй холбогдохоор нь хүүхдийнхээ хандив цуглуулж байсан үйл ажиллагааг хүртэл зогсоосон. Тухайн үед хүүхдээ эмчлүүлж чадсан бол нэг нүд нь хараатай үлдэх байсан. Одоо миний хүүхэд хараагүй болсон Хохирлоо гаргуулж авмаар байна” гэв.

Хохирогч Э.Ариун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018.05.29-ний өдөр Вааtаг Моnhdelger гэх фейсбүүк хаягаас Солонгос улс дахь Монголчууд гэсэн групп дээр Солонгос улсад эмчилгээний виз гаргаж өгнө гэсэн пост оруулсан болохоор нь би чатаар холбогдож мэдээлэл авсан. Тэр хүн гаргаж өгч чадна гээд эхлээд паспортны зураг, орчуулгын мөнгө гэж 60.000 төгрөгийг А.Б гэсэн нэртэй 106800639076 дугаарын данс руу авч, маргааш нь холбогдоод эмнэлгийн шинжилгээний урьдчилгаа төлбөр гээд 70,000 төгрөг авсан. 6 сарын 01-ний өдөр эмчилгээний бичиг чинь гарчихсан, билет захиална гэж 321,000 төгрөг дээрх дансаар авсан. 7 хоногийн ~араа дансны хуулга бэлдэнэ гэж 350,000 төгрөг дансруугаа хийлгэж дахиад мөнгө -инь хүрэхгүй байна гээд 312.500 төгрөг авсан. Дараа нь хувьдаа хэрэглэх гэж байгаа юм, тариа авах гэсэн юм гээд 120,000 төгрөг нийтдээ 1.233.000 төгрөгийг авч ~эр хүн дахиж холбоо барихгүй миний фейсийг блоклоод алга болсон. Тухайн хүнтэй улзаагүй, чатаар л холбогдож байсан, гомдолтой байна хохирлоо барагдуулж звмаар байна" гэх мэдүүлэг /1хх-10/,

Хохирогч Э.Ариун-Эрдэний мөнгө шилжүүлсэн гэх дансны хуулгууд /1хх 67-70/,

Хохирогч А.Намуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ээж маань Мооgii Моnhbaatar гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй мессэнжерээр харьцаад Солонгос улсруу найдвартай гаргаж өгч байна гэж хэлсэн ба тэр хүн нь урилгаар гаргаж өгнө гэж байсан. Би тэр хүнтэй өөрийн хаягнаас харьцаж эхэлсэн, Мооgii Моnhbaatar гэсэн фэйсбүүк хаягтай хүн 20-иод хүнийг 1 групп болгоод Солонгос улсруу гаргана гэсэн. Виз гаргалт нь 1 хүний 3 сая төгрөг гэсэн ба өөрөө одоо Солонгос улсаас Монгол улсруу очихдоо урилга авч очино гэсэн. Тэгэхээр нь би нөхөр хүүхдийн хамт урилганд ормоор байна гээд паспортны зургаа фэйсбүүк мессэнжерээр явуулсан. Тэр хүн урилганы мөнгөө эхлээд өгчих гээд нийтдээ 200.000 төгрөг явуулчих гэсэн. Тэгээд өөрийн данс болох ХААН банкны 5990185848 гэсэн данснаас Төрийн банкны 106800639076 Б гэсэн дансруу нь интернэт банкаар дамжуулан хийсэн. Тэгээд маргааш нь 9 000 ам доллар байршуулаад хуулгыг нь надруу явуулчих 7-14 хоног байршуулах шаардлагатай, дараа нь авч болно гэхээр нь....би ер нь ийм удаан мөнгө байршуулж чадахгүй юм байна, больдог юм билүү гэж мэссэж бичихэд больвол боль гэхээр нь би явуулсан төгрөгөө авъя гэхэд түр хүлээж бай, ажилтай байна гэх зэргээр бичиж байгаад сүүлдээ хариу өгөхгүй алга болсон. Тэгээд 3-4 хоногийн дараа Мооgii Моnhbaatar гэсэн фэйсбүүк хаягны зургийг нь Солонгос дахь Монголчууд гэдэг групп дээр нийтэлсэн ба маргааш өглөө нь Батболд гэх хаягнаас таны нийтэлсэн нийтлэл дээрх зураг чинь миний зураг байна, таниас би ямар ч мөнгө авч байгаагүй, хуурамч хаяг байна гэж мессэж бичсэн байсан, дараа нь цагдаагийн байгууллагаас дуудан мэдүүлэг авсан. “ гэх мэдүүлэг / 1хх-ийн 148 /,

А.Намуун нь А.Б-ын 106800639076 тоот Төрийн банкны данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн гэх хуулга / 1хх-ийн 186/,

Хохирогч Б.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Moogii Monhsaihan” гэсэн хаягнаас Солонгос улсруу зорчих виз гаргаж өгнө гэсэн зар тавьсан байхаар нь би зурвас бичсэн. Тэгтэл тэр хүн надруу мэйл хаягаар гадаад паспортынхаа зургийг аваад явуулчих гэхээр нь явуулсан ба надаас 115.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь юун мөнгө болох талаар асуухад орчуулга болон урилганы мөнгө байгаа юм гэхээр нь 2018.01.16-ны өдөр 106800639076 гэсэн А.Б гэсэн эзэмшигчтэй дансруу 19 дүгээр хороололд байх Төрийн банкаар тухайн мөнгийг шилжүүлсэн. Орой нь чатаар хуулганы үлдэгдэл муу байна гэхээр нь 262.000 төгрөг АТМ-ээр 5003814716 гэсэн дансруу шилжүүлсэн. 2018.01.17-ны өдөр Олимпын тасалбарын мөнгө гэхээр нь дээрх 106800639076 гэсэн данс руу 380,000 төгрөг, орой нь дахиад 200,000 төгрөг зээлээч гэхээр нь би 5030521059 дансруу шилжүүлсэн. 2018.01.21-ний өдөр дансанд чинь мөнгө байршуулахад 200,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь 5751269788 дугаарын дансруу мөн 200,000 төгрөг шилжүүлсэн. 2018.01.25-ны өдөр аялалын маршрутын орчуулга хийх хэрэгтэй байна гээд 5019796469 гэсэн дансруу 109.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүн надад дансаа чатаар явуулдаг байсан бөгөөд тэр хүнтэй уулзаж байгаагүй. Маргааш нь намайг гадаад паспортоо аваад Солонгос улсын элчин дээр хүрээд ирээрэй гэхээр нь очтол тэр хүн ирээгүй, хүнд итгээд мөнгөө залилуулсандаа ч итгэхгүй байна. ...Драгоны хаан банкнаас 380.000 төгрөгийг, орой нь бичил хорооллын хаан банкны АМТ-ээс 200.000 төгрөг, 2018.01.25-ны өдөр “109.000 төгрөг Драгоны Хаан банкнаас тус тус буюу нийт 1.267.000 төгрөг шилжүүлсэн...“ гэх мэдүүлэг /хх-ийн 232-233, 4хх-ийн 92/

Гэрч П.Соёл-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би СХД-ийн 13 дугаар хороонд байх Монгол-Солонгос хоолны газар ажиллуулдаг бөгөөд манайхаар 2018.01.16-ны өдөр нэг залуу орж ирээд манай эгч Солонгос улсаас надруу мөнгө шилжүүлэх гэж байгаа юм, өнөөдөр чиний төрсөн өдөр, та дансаа өгөөч гэхээр нь би тэр залууд өөринйхөө ХААН банкны данс болох 5003814716 гэсэн дансаа өгсөн. Нэг их удалгүй 262.000 төгрөг ирсэн бөгөөд тухайн залуу манай зоогийн газар 10 гаран найзуудтайгаа орж ирсэн, тооцоо нь 90.000 төгрөг гарсан үлдэгдэл 150.000 төгрөгийг орлогоноосоо өгсөн. Тухайн залуу манайхаар орж ирж хоол иддэг байсан өөрийгөө Оргил гэж танилцуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 237/,

 

Гэрч Г.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...5019796469 гэсэн данс миний данс ба 2018.01.25- ны өдөр гэртээ байхад төрсөн дүү А.Б надаас та ХААН банкны картаа өгөөч, би эмнэлэг явж үзүүлнэ гэхээр нь хамт явсан ба миний данс руу 109.000 төгрөг орсон бөгөөд 105,000 төгрөгийг АТМ-ээс авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 239/,

ХААН банкны дансны хуулгууд /1хх-ийн 8-11/,

Хохирогч Ц.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2018.03.30-ны өдөр Солонгос дахь Монголчууд гэх фэйсбүүк группт Баатар шдээ гэсэн хаятай хүн Солонгосын виз гаргаж өгнө гэсэн зар тавьсан байхаар нь холбогдоод лавлахад манайх аялалын компани, 1 удаад 12 хүн авч явдаг, 4 сард аялах хүмүүсээ бүртгэж байгаа, Монголд манай суурин төлөөлөгчийн утас гээд 89247508 гэсэн дугаар өгсөн....Урилга, орчуулгын мөнгө гээд надаас 5020549891 гэсэн ХААН банкны дансаар 74.000 төгрөг авч тэр өдрөө дахин холбогдож мөнгө байршуулдаг хүн байна гээд 5032789692 гэсэн дансруу 100.000 төгрөг шилжүүлж авсан. 03 сарын 31-ний өдөр групп аялалд 2 хүн авч явна гээд Баатар шдээ гэх хаягтай хүн зар тавьсан байхаар нь дүүгийнхээ эхнэр Даваадуламыг явуулахаар болж тэр хүнтэй холбогдуулсан. Визний материал бүрдүүлж өгөхөд 174.000 төгрөг бизнес аялалын 3 сарын виз гаргаж өгнө гэсэн...“ гэх мэдүүлэг / 2хх-ийн 32/,

Хохирогч Б.Даваадулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөхрийн эгч Уранчимэг фэйсбүүкээр холбогдож Баатар шдээ гэх хаягтай хүнтэй холбогдоод Солонгос явах урилга гаргуулахаар болсон, чи энэ хүнтэй холбогдоод Уугийгийн дүү байна гээд хэдэн төгрөг яаж тушаах вэ, яаж виз гаргуулах вэ гээд асуу гэсэн. Тэгээд би фэйсбүүк мессэнжирээр холбогдож асуухад Солонгос улс руу явах 12 хүний урилга гаргуулах гэж байгаа, чи гадаад паспортны зургаа авахуулаад явуул гэхээр нь эхний ээлжинд дансны үлдэгдэл гаргуулах, урилга гаргах мөнгө гээд 129.600 төгрөг надаас 5032789692 гэсэн Хаш-Эрдэнэ гэдэг хүний дансруу шилжүүлж авсан. Маргааш нь дахиад 12.000 төгрөг шилжүүл гэхээр нь урьд нь шилжүүлсэн мөнгө яасан юм гэхэд урилга гарсны дараа та нараас авах 3.500.000 төгрөгнөөс хасч болно гэхээр нь Хаш- Эрдэнэ гэх дансруу 70.000, 50.000 төгрөг буюу нийт 120.000 төгрөг явуулсан. 2018.04.03-ны өдөр фэйсбүүк мэссэжирээр холбогдоход хариу чинь гарсан, би гадуур ажилтай явж байна, оффис дээр очоод зургийг нь явуулъя гэж хэлээд алга болсон. Дахиж холбогдох гэсэн боловч фэйсбүүк хаягаа устгасан байсан...“ гэх мэдүүлэг /2хх-ийн 40-41/,

Гэрч А.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...5020549891 гэсэн дансанд 2018.03.30-ны өдөр 75,000 төгрөгний орлого орсон бөгөөд тухайн өдөр манай эхнэрийн дүү Б нууцалсан дугаараас залгаад та дансны дугаараа өгөөч, 1 хүн 75.000 төгрөг явуулна, тэр мөнгийг миний Төрийн банкны данс руу шилжүүлээд өгөөч гэж ярьсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 42/,

Гэрч Э.Хаш-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018.03.30-ны өдөр Б надад Солонгосоос хүнээс мөнгө авах гэсэн юм, ХААН банкны данс хэрэг болоод байна гээд миний сансаар анх 55.000 төгрөг авч байсан, тэрнээс хойш миний интернэт банкны нууц нэр, кодыг мэддэг болчихсон болохоор байнга ашиглаад мөнгө орж, гаргаад байсаь Сүүлд нь би 2018 оны 4 сарын дундуур хүмүүсийг залилж мөнгө авдаг талаар нь сонссон” гэх мэдүүлэг /2хх-ийн 46/,

ХААН банкны хуулгууд /2хх-ийн 61-65/,

Хохирогч А.Батцоож мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Солонгос улсын виз гаргаж өгөөд төлбөрөө хил гарсны дараа авна гээд Баатар ш дээ гэсэн хаяг өгөөд холбогдоод материалаа өгчих гэсэн. Тэгээд 2018.07.04-нөөс 2018.07.24 хүртэл нийтдээ 1.396.300 төгрөг өгөөд одоо болтол виз гаргаж өгөөгүй, уулзана гээд алга болсон. Мөнгө явуулахдаа өөрийн ХААН банкны данснаас ХААН болон Төрийн банкны ...дугаарын дансууд руу мөнгө шилжүүлдэг байсан. Тэр хүнтэй уулзах гэж Улаанбаатар хотод 4 удаа тохиролцсон боловч ирэхгүй утсаа салгаад алга болчихдог байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 139/,

ХААН банкны хуулгууд /2хх-ийн 131-134/,

Хохирогч С.Ганпүрэв мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ 2017.10.05-ны өдөр Солонгос улсруу эмчилгээний журмаар даатгалаар хөнгөлттэй үнээр явуулж өгнө гэж Болдоо гэх залуу утсаар холбогдсон. Өөрийгөө Болдоо гэж танилцуулсан эрэгтэй Төрийн банкны 106800639076 дансаар орчуулгын мөнгө гэж 60,000 төгрөг, Солонгос улс руу явах тийз захиалах хэрэгтэй байна миний дансруу 350,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь ХААН банкны 5031393408 данс руу нь шилжүүлсэн. 10 сарын 09-ний өдөр тийз сунгуулах шаардлагатай байна гээд 100,000 төгрөг шилжүүл гэхээр нь АТМ-ээс ХААН банкны 5560089654 данс руу шилжүүлсэн. Гар утас руу нь залгахаар холбогдохгүй алга болсон, түүнтэй фэйсбүүк хаягаар танилцсан, утсаар л холбогдож байсан. “ гэх мэдүүлэг /2хх-ийн 216/,

Гэрч Б.Бишрэлт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ 2017.10.05-ны өдөр найз Энхтөгстэй хамт явсан Оргил гэх залуу миний утсыг аваад би таны утас руу дансны дугаар явуулаадахъя гээд ярьж байснаа манай эгчийн данс болох /Т.Оюун-Эрдэнэ/ ХААН банкны 5031393408 дансыг өгчихсөн. Хэсэг хугацааны дараа Өвөрхангай аймгийн ХААН банкны төв салбараас Оргил гэх залуу миний ХААН банкны картыг авч ороод мөнгө звсан. Банкнаас гарч ирэхдээ гартаа зузаан мөнгө бариад гарч ирсэн. ...Би Оргил гэх залуугаас мөнгө аваагүй, залилан хийсэн талаар нь мэдээгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 220/,

Хохирогч Н.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “2017.02.19-ний өдөр СХД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт виз гаргаж өгнө гэсэн хүний дүү А.Б гэх залуутай уулзаж бэлнээр 300.000 төгрөг болон гадаад паспортоо хамт өгсөн. Маргааш нь дахиж холбоо барьтал манай захирал гар хараад байна. 500.000 өгчих ом бол чиний визийг яаралтай 2017.03.10-ны дотор гаргаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Болдбаатар гэх хүний 103700495717 гэх данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш хааяа утсаар ярьж байгаад 2017.4 сараас холбоогүй болсон. 800.000 төгрөгний хохирол учирсан...“ гэх мэдүүлэг /3хх-ийн 77/,

Хохирогч А.Болорзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2018.10.18-ны өдөр эмчилгээний цаг авчихлаа, бичиг баримт, орчуулгын төлбөр хэрэгтэй гээд надаас 57.000 төгрөг 105100219400 дансаар шилжүүлж авсан. 20-ны өдөр бичиг баримт чинь болчихлоо, цаг авах мөнгө гэж 36.000 төгрөг мөн өмнөх дансаараа авсан, дараа нь 22-ны өдөр эмчилгээний визэнд буудал захиалсан байх шаардлагатай гэж 51.360 төгрөг мөн адил мөнгө авсан дансаараа авчихаад 14 цагт гэрлэлтийн баталгаа, гадаад паспортаа авчраарай гээд утсаа авахгүй алга болсон. Би фэйсбүүк хуудсаар Солонгос дахь Монголчууд группд болсон асуудлаа бичихэд олон хүмүүс түүнийг залилангийн хэрэгтэй чи залилуулсан байна гэхээр нь цагдаад хандсан. Солонгос улсын эмнэлэгт эмчилгээний цаг аваад түүний дагуу эмчилгээний 3 сарын хугацаатай виз гаргаж өгнө гэсэн ба урьдчилгаа мөнгө авахгүй, харин виз гарсаны дараа 3.600.000 төгрөг авна гэж хэлж байсан...“ гэх мэдүүлэг /3хх-ийн 157/,

А.Болорзаяагийн мөнгө шилжүүлсэн гэх “Гялс банк интернэт гүйлгээний мэдээлэл” болон Төрийн банкны дансны хуулгууд /3хх-ийн 153,160-161/,

Хохирогч Ш.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017.07.19-ний өдөр би БНСУ-аас самсунг эс-7 маркийн гар утас авах гэж байсан ба миний хадам дүү Нинжбадгар солонгос дахь Монголчууд фэйсбүүк хаягт гар утас авах талаараа зар байршуулсан байсан. Тэгтэл Нинжбадгартай 1 хүн холбогдоод солонгост барихгүй гэвэл би гар утсаа зармаар байна, би солонгост байна хямдхан зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь худалдан авъя гэтэл Нинжбадгар төрийн болон хаан банкны 2 данс өгч нийтдээ 600.000 төгрөг хувааж хийгээрэй гэж хэлэхээр нь гар утас худалдан авна гээд мөнгөө хийсэн юм…" гэх мэдүүлэг /3хх-ийн 220/,

Ш.Уянгын мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /3хх-ийн 204-205/,

Хохирогч З.Нинжбадгар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр залуу маргааш манай дүү Солонгос явна -эж байсан тэгэхээр нь би тэр залууд дүүгээгээ жоохон дайвар авахуулчих уу гэж зсуухад тэг тэг гээд дүүгийнхээ утасны дугаарыг надад өгсөн. Тэгэхээр нь би тэр .тсаар холбогдож байгаад хадам ээжийн хаана байгаа газрыг зааж өгөөд тус бүр нь 100.000 төгрөгний үнэтэй эмэгтэй 2 ширхэг бугуйн цаг, 200.000 төгрөгний үнэтэй хоол амтлагч болон эмийг очиж авахуулсан. Тэгээд тэр залуу миний авах гэж байсан эд зүйлүүдийг хадам ээжээс очиж аваад алга болсон. Миний хувьд 800.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг / 4хх-ийн 91/,

Хохирогч Ц.Таня мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай зээ Баттөр 2018.04.10-ны өдөр 19 цагийн үед СХД-ийн 14 дүгээр хороо, 14-р байрны урд талын сагсан бөмбөгийн талбай дээр сагс тоглож байхад Б гэж манай хүүхдийн найз нь “утсаа өгөөч найз нь утсаар яриадахъя” гэж хэлэхэд Баттөр миний утас нэгжгүй гэж хэлсэн. Тэгтэл Б “чи сим картаа түр авчих би өөрийн сим картаа хийгээд яриадахъя” гэж -жгаад байхаар нь сим картаа аваад өөрийн барьж байсан миний эзэмшлийн айфонь-5 маркийн гар утсаа Б-д өгсөн. Тэгээд цаашаагаа сагс тоглоод явсан бөгөөд тоглож байгаад эргэж хартал Б алга болчихсон байсан гэсэн. Тэгээд зээ хүү Баттөр гэртээ орохоосоо айгаад утсаа хайгаад баахан гадуур ломбард энэ тэрээр явж байгаад ололгүй шөнө 03 цагт Амарбат гэж найзындаа очиж хоносон гэж Баттөр хэлсэн. Энэ утсыг 2016 оны хавар манай хүү Түвшинтөр өөрийн барьж байсан утсаа надад өгсөн. Миний эзэмшлийн утас бөгөөд Баттөрд түр хэрэглүүлж байсан юм...” гэх мэдүүлэг /4хх-ийн 1/,

Гэрч Г.Баттөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...сагсан бөмбөгийн шийтэн дээр тоглож байтал утсаар чинь ганц ярьчихъя гээд Б гэж танил хүүхэд надаас гуйхаар нь миний утсанд нэгж байхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл Б сим картаа хийгээд ярьчихъя гэхээр нь зөвшөөрөөд утсаа өгчихөөд сагс тоглож байгаад эргээд хартал Б алга болсон байсан. Би тэр хавиар хайж байгаад олдохгүй болохоор нь ээжээс айгаад найзындаа хоносон, энэ утас ээжийн утас бөгөөд би хэд хоног гуйж барьж байсан юм...“ гэх мэдүүлэг /4хх-ийн 4-5/, иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 237/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /3хх-ийн 117-118/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /3хх-ийн 235/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 05 дугаар сарын 29-ий өдрөөс 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Baatar Monhdelger” гэх фэйсбүүк хаягаар “Солонгос улсад эмчилгээний визинд зуулчилж өгнө” хэмээн иргэн Э.Ариун-Эрдэнийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 1.233.000 төгрөг шилжүүлэн авсан болох нь,

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Moogii Monhbaatar” гэсэн фэйсбүүк хаягаар “Солонгос улс руу урилгаар гаргана” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн А.Намуунаас 200.000 төгрөгийг үилжүүлэн авсан болох нь,,

2018 оны 01 дүгээр сарын 16-наас 25-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Ганхуягийг “Солонгос улс руу зорчих виз гаргана” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн А.Намуунаас 200.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь,,

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт оршин суух иргэн Ц.Уранчимэгээс “Баатар ш дээ” гэх фэйсбүүк хаягнаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 174.000 төгрөг шилжүүлэн авсан болох нь,,

2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт оршин суух иргэн Б.Даваадуламыг “Баатар ш дээ” гэх фэйсбүүк хаягнаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 249.600 төгрөг шилжүүлэн авсан болох нь,,

2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс өдрөөс 07 дугаар 24-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт “Баатар ш дээ” гэх фэйсбүүк хаягнаас “БНСУ-ын гаргаж өгнө” гэсэн зарын дагуу холбогдсон иргэн А.Батцоожийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 1.396.300 төгрөг шилжүүлэн авсан болох нь,,

2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Баярсайханд “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан 800.000 төгрөг шилжүүлэн авсан болох нь,,

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2-61а тоотод оршин суух иргэн С.Ганпүрэвийг “Солонгос улс руу эмчилгээний журмаар даатгалаар хөнгөлттэй үнээр явуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан 510.000 төгрөг шилжүүлэн авсан болох нь,,

2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Уянгаас “самсунг эс-7 загварын гар утас зарна, Солонгос улс руу илгээмж авч явна” гэсэн “Gankhuu Erdenebat” нэртэй фэйсбүүк хаягаар холбогдож 600.000 төгрөг шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж авсан болох нь,,

2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Нинжбадгартай “самсунг эс-7 загварын гар утас зарна, Солонгос улс руу илгээмж авч явна” гэсэн “Gankhuu Erdenebat” нэртэй фэйсбүүк хаягаар холбогдож 2 ширхэг цаг, хоол амтлагч, эм зэрэг нийт 800.000 төгрөгний эд зүйлийг зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан авсан болох нь,,

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2-61а тоотод оршин суух иргэн С.Ганпүрэвийг “Солонгос улс руу эмчилгээний журмаар даатгалаар хөнгөлттэй үнээр явуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан 510.000 төгрөг шилжүүлэн авсан болох нь,,

2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Уянгаас “самсунг эс-7 загварын гар утас зарна, Солонгос улс руу илгээмж авч явна” гэсэн “Gankhuu Erdenebat” нэртэй фэйсбүүк хаягаар холбогдож 2 ширхэг цаг, хоол амтлагч, эм зэрэг нийт 800.000 төгрөгний эд зүйлийг зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан авсан болох нь,,

2018 оны 10 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 89-3 тоотод оршин суух иргэн А.Болорзаяатай фэйсбүүкээр танилцаж, “БНСУ-ын визинд зуучилна” хэмээн хуурч, Төрийн банкны дансаар 144.360 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь,,

2018 оны 04 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр байрны гадна талын тоглоомын талбайд Ц.Баттөрөөс “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч. Айфонь 5 маркийн гар утсыг нь залилж, 200.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Б-ыг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч А.Б-оос гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох нийт 7.574.260 төгрөгийг гаргуулж үүнээс: хохирогч Э.Ариун-Эрдэнэд 1.233.000 төгрөг, хохирогч А.Намуунд 200.000 төгрөг, хохирогч Б.Ганхуягт 1.267.000 төгрөг, хохирогч Ц.Уранчимэгт 174.000 төгрөг, хохирогч Б.Даваадуламд 249.600 төгрөг, хохирогч А.Батцоожид 1.396.300 төгрөг, хохирогч С.Ганпүрэвт 510.000 төгрөг, хохирогч А.Баярсайханд 800.000 төгрөг, хохирогч А.Болорзаяад 144.360 төгрөг, хохирогч Ш.Уянгад 600.000 төгрөг, хохирогч З.Нинжбадгарт 800.000 төгрөг, хохирогч Ц.Таняд 200.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А.Б-ыг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар А.Б-д 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-ын урьд цагдан хоригдсон 212 /хоёр зуун арван хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Б-оос нийт 7.574.260 төгрөгийг гаргуулж, үүнээс: хохирогч Э.Ариун-Эрдэнэд 1.233.000 төгрөг, хохирогч А.Намуунд 200.000 төгрөг, хохирогч Б.Ганхуягт 1.267.000 төгрөг, хохирогч Ц.Уранчимэгт 174.000 төгрөг, хохирогч Б.Даваадуламд 249.600 төгрөг, хохирогч А.Батцоожид 1.396.300 төгрөг, хохирогч С.Ганпүрэвт 510.000 төгрөг, хохирогч А.Баярсайханд 800.000 төгрөг, хохирогч А.Болорзаяад 144.360 төгрөг, хохирогч Ш.Уянгад 600.000 төгрөг, хохирогч З.Нинжбадгарт 800.000 төгрөг, хохирогч Ц.Таняд 200.000 төгрөг тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР

 

  • Н.БААСАНБАТ

 

 

  • С.ӨСӨХБАЯР