Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01106

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01106

 

 

 

Б.Ан нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 104/ШШ2022/00204 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг нэгтгэж дугаарлалтыг 2 болгож Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан ..... дүүргийн .... хороо, ...... тоот хаягт орших, Г-......., Ү-........... бүртгэлийн дугаартай, 579 м.кв газар, 143,2 м.кв хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.А, Э.Н, Э.Н нарын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Г.Эрдэнэбаатарт даалгаж, нэхэмжлэгч Б.Ас дундын өмчлөлийн хөрөнгийн тал үнэ болох 16,431,148 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.Эт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас автомашины үнэ 6,000,000 төгрөг гаргуулах, Э.Н, Э.Н нарын хадгаламжийн дэвтрийг гаргуулах хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,605,500 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 4. дэх заалтыг 3., 5. дахь заалтыг 4., 6. дахь заалтыг 5., 7. дахь заалтыг 6. гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,056 төгрөг /110,950+240,106/-ийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

А.МӨНХЗУЛ