Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 785

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С овогт Ж.Н холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01525 0848 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ж.Н

Холбогдсон хэргийн талаар:

Ж.Н нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр  Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э.Номингоос 350.000 төгрөг болон бэлгийн харьцаанд орохыг шаардаж биелүүлэхгүй бол нүцгэн зураг болон бичлэгийг олон нийтийн хэрэгслээр цацна гэж сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Номингийн өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр миний EU Nomin гэх фэйсбүүк хаяг руу Черные блак гэх хаягаас зурвас ирсэн уг зурвасдаа сайн уу чамтай танилцах гэсэн юм аа, надтай 1 цаг байчих гуйж байна, чамд 800.000 төгрөг өгье, би 28 настай ганц бие залуу байна уулзаад үзчих би янз бүрийн муу зуршилгүй ажил хийдэг хүн байна гэж хэлсэн. Ингээд өдөр бүр шахуу чат бичин надтай дотносож эхэлсэн. Ингээд би ч гэсэн бас тэр хүнд жоохон дасч эхэлсэн, ингээд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 22 цагийн орчим Сансарт байх нэрийг нь мэдэхгүй зочид буудалд ороод 1 цаг болсон. Тэр үед нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тэгээд 1 цаг болоод буудлаас гарсан. Ингээд дахин чатаар холбогдож байгаад 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр намайг манай гэрийн гадаанаас ирж аваад Сансарт байх Тайж гэх буудал руу авч ороод бэлгийн харьцаанд орохын өмнө надад порно бичлэг үзүүлээд яг ингэж хиймээр байна, чи чадах уу гэх зэргээр хэлсэн. Тэгэхээр нь би ингэж бол чадахгүй, хүсэхгүй байна гэхэд би чиний анус руу хиймээр байна гээд байхаар нь би тэгж чадахгүй тэрний оронд хөхөөд өгье гэсэн. Гэтэл намайг 2-3 хүнтэй зэрэг хийж үзэх үү олон хүн хамт секс хийх гоё шүү дээ би найзыгаа дуудчих уу гээд байсан. Тэгэхээр нь би үгүй гэж хэлээд бэлгийн харьцаагаа дуусгаад гэр рүүгээ харьсан. Ингээд 2 хоног холбоо бариагүй байж байтал Ж.Н гэх залуу чат бичээд би чиний зургийг авч бичлэгийг хийсэн байгаа гээд над руу миний хоёр  зургийг явуулсан. Тэгэхээр нь би чи юу хүсээд байгаа юм бэ гэхэд би чамд өгсөн 350.000 төгрөг буцааж надад өг тэгээд мөн дахин бэлгийн харьцаанд орохыг шаардсан. Тэгэхээр нь үгүй чадахгүй гэтэл за тэгвэл чиний бичлэг зургийг олон нийтэд цацна, мөнгө болгоно, чи од болно доо гэх зэргээр хэлээд байсан. Тэгэхээр нь би ээж Энхцэцэгт 2019 оны 02 дугаар сарын 16-ны орой 17 цагийн үед хэлсэн. Тэгээд ээжтэй нийлж байгаад 2019 оны 02 дугаар сарын 17-ны 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Вашингтон нэртэй зочид буудал дээр уулзъя гэж хэлсэн. Тэгэхэд Ж.Н уг буудлын 306 тоотод байж байна гэхээр нь ээж цагдаа дуудаад би буудал ороод Ж.Нтай юм яриад сууж байсан чинь мөнгө авъя тэгвэл би чиний бичлэгийг устгана гэж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Анужингийн өгсөн: ...Би 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай найз Ж.Н орой 21 цагийн үед чатаар холбогдоод Имартын урд хүрээд ир ээ, нөгөө Номин гэдэг охинтой уулзмаар байна, намайг гэрээс ирээд авчих гэсэн юм. Ингээд би Ж.Ныг очиж аваад бид 2 Сансарын Имартын гаднаас Номин гэх охиныг авч Вашингтон нэртэй буудал руу орж 3 давхарт 305 тоот өрөөнд орсон. Ингээд найз Ж.Н нөгөө охинтой гурвуулаа гараад АТМ-с мөнгө авъя гэж ярьж байтал гаднаас цагдаа орж ирээд барьсан юм. Ийм л зүйл болсон. Найз Ж.Наас зургийг нь харж байсан. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр харсан. Манай найз Ж.Н надад хэлэхдээ миний харьцдаг охин байгаа, бид 2 урьд нь бэлгийн харьцаанд орж байсан гэдгээ хэлж байсан. Яг хэзээ гэдгийг нь би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/,

Хохирогч Э.Номингоос гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 43-47 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ж.Ны: ...Хүч хэрэглэсэн зүйл огт байхгүй. Харилцааны хувьд ч гэсэн бид 2 хэвийн харилцаатай харьцан тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон. Би Э.Номинд 350.000 төгрөг өгсөн тэр мөнгөө дараа нь буцааж авах гэж бичлэг хийж, өгөхгүй болохоор нь цааш нь дүрст бичлэгийг нь тараана гэж тоглож хэлсэн юм. Би тухайн бичлэгийг цааш нь ямар ч хүнд тараагаагүй. Би өөрийн эзэмшлийн Самсунг Эс-8 маркийн гар утсан дээр хийсэн юм. Тэгээд би 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Вашингтон нэртэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах зочид буудалд утсгасан юм. Надаас Э.Номин мөнгө нэхээд байсан юм. Тэгээд би анх 800.000 төгрөг өгнө гэж хэлж байсан. Тэгээд тэр нь ярилцаж байгаад 400.000 төгрөг болоод сүүлдээ 350.000 төгрөг болж шилжүүлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/,

- Шүүгдэгч Ж.Ны иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22, 23, 27 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Ж.Н нь хохирогч Э.Номинг бэлгийн харьцаанд орохыг шаардсан буюу тодорхой үйлдэл хийхийг шаардаж, мөн 350.000 төгрөг нэхэж, биелүүлэхгүй бол нүцгэн зураг, дүрст бичлэгийг олон нийтэд тарааж түүний ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулж байна.

            Ж.Н нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э.Номингоос 350.000 төгрөг болон бэлгийн харьцаанд орохыг шаардаж биелүүлэхгүй бол нүцгэн зураг болон бичлэгийг олон нийтийн хэрэгслээр цацна гэж сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Номин, яллагдагч Ж.Н нарын мэдүүлэг, хохирогч Э.Номингоос гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Ныг “Заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Хохирогч Э.Номинд 5.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Ж.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 64, 72 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С овогт Ж.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ныг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Нд оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.АЛТАНЦЭЦЭГ