| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0738/Э |
| Дугаар | 800 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 20.4.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 800
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч М.Э , түүний өмгөөлөгч Д.Даваадорж ҮД:27-81 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан У овогт М.Э яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07528 1996 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.Э
Холбогдсон хэргийн талаар:
М.Э нь 2 төрлийн буюу 7,6254 мм 5,56*45мм хэмжээтэй байлдааны зориулалттай ердийн сумыг хууль бусаар олж авч, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн 59 дүгээр чингэлэгийн орчимд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Наранчимэгийн өгсөн: ...Калибра бууны 1 хайрцаг буюу 50 ширхэг сум авч яваад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Отгонбулагийн өгсөн: ...Калибра бууны 2 хайрцаг буюу 100 ширхэг сум авч яваад цагдаад баригдсан. Зарах зорилгоор биедээ авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Баатарцогтын өгсөн: ...4 эмэгтэй хүн зогсож байдаг, би энэ контейнерт ажиллаад 2 хонож байсан учраас нэрийг нь сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Чулуунбаатарын өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би эхнэрээ амраачихаад өөрөө ачигчийн хамт ажилласан. Байнга ажиллаад байдаггүй болохоор ганцаараа наймаа хийгээд өнхрүүш, багс худалдаж аваад “Нарантуул” захаас очиж аваад Өргөтгөлийн хойд хаалгаар ороод очтол л сумны авгай нар цагдаа гээд гүйлдээд урдуур гүйлдсэн. Би контейнортоо очоод дутуу байсан авч ирсэн бараагаа нэмж скочдож өгөөд падаан бичээд байж байтал энгийн хувцастай хүмүүс ирээд контейнорт үзлэг хийнэ гэхээр нь прокурорын зөвшөөрөл байна уу гэхэд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд үзлэг хийнэ гэсэн болохоор хийлгэсэн. Гэтэл үүдний хэсэгт хайрцагтай багсан дундаас эмэгтэй хүний гар цүнх гарч ирсэн. Би сумны хүүхнүүдийн хэн нь тэнд нууж хааж далдалж байсныг нь хараагүй болохоор хэнийх нь гэж мэдэхгүй. Дараа нь ачигчаас асуусан чинь хойд зөвхөн бараа хадгалдаг агуулахаас бараа зөөж гаргаж байсан учраас бас хараагүй гэж байсан. Ингээд тэр хүүхнүүдийн хэн нь ч минийх гэж хэлэхгүй байсан тул Нарантуулын цагдаагийн хэсгээс манай контейнорыг сум гарч ирсэн гэж үндэслэлээр захын захиргаанд хандаж манай үйл ажиллагааг 1 сар 14 хоног бүтэн зогсоосон...Тухайн үед камерийн хяналт байгаагүй. Энэ асуудал болсноос хойш захын захиргаанаас камер тавьсан. Сүүлд Нарантуулын цагдаагийн хэсгийн дарга Батхуягтай уулзахад л надад М.Э надтай уулзсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Т.Ганбаатарын өгсөн: ...М.Э бол манай найз Баасанбаярын ээж нь байгаа юм. Би найзыгаа асуух, амар мэндийг нь асуух зорилгоор М.Э тай байнга холбогдож ярьдаг. Мөн би банкинд ажилладаг учраас надаас зээлтэй холбоотой зүйл асуух гэж л холбогддог. Тухайн өдөр манай найз Анандын төрсөн өдөр байсан болохоор найз Баасанбаярыг асуух гэж М.Э тай холбогдож байсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Э гийн өгсөн: ...Калибра бууны сум 19 хайрцаг буюу 950 ширхэг, винтов бууны сум 6 боодол буюу 120 ширхэг, дорвинка бууны сум 2 ширхэг, 223 бууны сум10 ширхэг, задгай витов бууны сум байгаа хэдэн ширхэг байгаа талаар мэдэхгүй байна. Уг цүнх болон дотор нь байгаа сумнууд, эмнүүд, “Самсунг”гар утас миний барьж явсан цүнх эд зүйл мөн байна. Худалдан борлуулж чадаагүй, дөнгөж орж ирж байсан. Худалдан борлуулж чадаагүй, худалдан борлуулах зорилготой “Нарантуул” зах дээр цүнхэнд хийж авч ирсэн үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар тал/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн тогтоолыг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 21-22, 57, 26 дугаар тал/,
Шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 55, 116-118 дугаар тал/,
- Шүүгдэгч М.Э гийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60, 61, 64-66, 67-69, 70-77 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Э нь 2 төрлийн буюу 7,6254 мм 5,56*45мм хэмжээтэй байлдааны зориулалттай ердийн сумыг хууль бусаар олж авч, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн 59 дүгээр чингэлэгийн орчимд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Наранчимэгийн өгсөн: ...Калибра бууны 1 хайрцаг буюу 50 ширхэг сум авч яваад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Отгонбулагийн өгсөн: ...Калибра бууны 2 хайрцаг буюу 100 ширхэг сум авч яваад цагдаад баригдсан. Зарах зорилгоор биедээ авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Баатарцогтын өгсөн: ...4 эмэгтэй хүн зогсож байдаг, би энэ контейнерт ажиллаад 2 хонож байсан учраас нэрийг нь сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Чулуунбаатарын өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би эхнэрээ амраачихаад өөрөө ачигчийн хамт ажилласан. Байнга ажиллаад байдаггүй болохоор ганцаараа наймаа хийгээд өнхрүүш, багс худалдаж аваад “Нарантуул” захаас очиж аваад Өргөтгөлийн хойд хаалгаар ороод очтол л сумны авгай нар цагдаа гээд гүйлдээд урдуур гүйлдсэн. Би контейнортоо очоод дутуу байсан авч ирсэн бараагаа нэмж скочдож өгөөд падаан бичээд байж байтал энгийн хувцастай хүмүүс ирээд контейнорт үзлэг хийнэ гэхээр нь прокурорын зөвшөөрөл байна уу гэхэд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд үзлэг хийнэ гэсэн болохоор хийлгэсэн. Гэтэл үүдний хэсэгт хайрцагтай багсан дундаас эмэгтэй хүний гар цүнх гарч ирсэн. Би сумны хүүхнүүдийн хэн нь тэнд нууж хааж далдалж байсныг нь хараагүй болохоор хэнийх нь гэж мэдэхгүй. Дараа нь ачигчаас асуусан чинь хойд зөвхөн бараа хадгалдаг агуулахаас бараа зөөж гаргаж байсан учраас бас хараагүй гэж байсан. Ингээд тэр хүүхнүүдийн хэн нь ч минийх гэж хэлэхгүй байсан тул Нарантуулын цагдаагийн хэсгээс манай контейнорыг сум гарч ирсэн гэж үндэслэлээр захын захиргаанд хандаж манай үйл ажиллагааг 1 сар 14 хоног бүтэн зогсоосон...Тухайн үед камерийн хяналт байгаагүй. Энэ асуудал болсноос хойш захын захиргаанаас камер тавьсан. Сүүлд Нарантуулын цагдаагийн хэсгийн дарга Батхуягтай уулзахад л надад М.Э надтай уулзсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/,- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар тал/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн тогтоолыг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 21-22, 57, 26 дугаар тал/,
Шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 55, 116-118 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Э г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүгдэгч М.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч М.Э гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 11 төрлийн 1254 ширхэг сумыг Нийслэлийн Цагдаагийн газарт шилжүүлж, дисептол 480 мг гэсэн капсултай эм 10 ширхэг, парацетамол гэсэн капсултай эм 6 ширхэг, денк-400 гэсэн капсултай эм 7 ширхэг, утасны гэр 1 ширхэг, нүүрний багс 1 ширхэг, сормуусны будаг 1 ширхэг, хар өнгийн кошланк 1 ширхэг, цагаан савтай цацлага 1 ширхэг, шаргал өнгийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгуулахаар устгуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. У овогт М.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны зориулалттай галт зэвсэг болох сумыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э г 5400 /таван мянга дөрвөн зуун нэгжтэй/ тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Мижирийн М.Э д оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хонгионы ар хэсэгт “AZOT” гэсэн бичигтэй ногоон өнгийн 2 мм-ийн диаметртэй 6,4 см-ийн урттай сум 1 ширхэг, шинжилгээнд явуулсан 1 ширхэгийг туршилтын буудлаганд ашигласан гэх нийт 1 ширхэг,
- 2006/5,56*45 56 см, 8 мм-ийн диаметртэй шар өнгийн сум 8 ширхэг, шинжилгээнд хүргүүлсэн 2 сумнаас 1 ширхэгийг туршилтын буудлаганд ашиглаж 1 ширхэгийг буцаан ирүүлсэн нийт 9 ширхэг. Дээрх 9 ширхэг сумыг тусад нь уутанд хаяглаж хийсэн,
- Хар ногоон өнгийн хонгиотой, хонгионы ар хэсэгт “V” гэсэн бичигтэй сум-440 ширхэг шинжилгээнд 10 ширхэгийг хүргүүлснээс буцаж ирсэн 9 ширхэг, нийт 449 ширхэг /ногоон өнгийн цаасан дээр тоог нь бичиж хийсэн/,
- Шар өнгийн хонгиотой F гэсэн бичигтэй сум 45 ширхэг, шинжилгээнд хүргүүлсэн 5 ширхэгээс буцаж ирсэн 5 ширхэг, нийт 50 ширхэг /ягаан цаасан дээр тоог бичиж хаягласан/,
- Шар өнгийн хонгиотой “V” гэсэн бичигтэй, хар хошуутай сум 45 ширхэг, шинжилгээнд хүргүүлсэн 5 ширхэгээс буцаж ирсэн 5 ширхэг, нийт 50 ширхэг,
- Шар өнгийн хонгиотой “V” гэсэн бичигтэй, хар хошуутай сум 550 ширхэг, шинжилгээнд яваагүй. Нийт 550 ширхэг /шар цаасан дээр тоог бичиж хаягласан/,
- Хонгионы ар хэсэгт 60/82 гэсэн бичигтэй урт нь 7,6 см, арын хэсгийн өргөн буюу диаметр нь 1,4 мм хэмжээтэй сум нь 20, 20, 20 ширхэгүүдээр нь багцалж боосон 60 ширхэг, шинжилгээнээс ирүүлсэн гэх боодолд 1 ширхэг, нийт 61 ширхэг /цэнхэр цаасан дээр тоог бичиж хаягласан/,
- Хонгионы ар хэсэгт 60/78 гэсэн бичигтэй урт нь 7,6 см, арын хэсгийн өргөн буюу диаметр нь 1,4 мм хэмжээтэй сум нь 20, 20, 18, 15 ширхэгүүдээр нь багцалж боосон 73 ширхэг, задгай гялгар уутанд дангаараа 1 ширхэг, шинжилгээнээс ирүүлсэн гэх боодолд 5 ширхэг, нийт 79 ширхэг,
- Хонгионы ар хэсэгт 60/88 гэсэн бичигтэй урт нь 7,6 см, арын хэсгийн өргөн буюу диаметр нь 1,4 мм хэмжээтэй сум 1 ширхэг, нийт 1 ширхэг,
- Хонгионы ар хэсэгт 50/37 гэсэн бичигтэй урт нь 7,6 см, арын хэсгийн өргөн буюу диаметр нь 1,4 мм хэмжээтэй сум 1 ширхэг, нийт 1 ширхэг,
- Хонгионы ар хэсэгт 7,62*54R гэсэн бичигтэй урт нь 7,6 см, арын хэсгийн өргөн буюу диаметр нь 1,4 мм хэмжээтэй сум 2 ширхэг, шинжилгээнд 1 явуулснаас 1 ширхэг буцаж ирсэн. Нийт 3 ширхэг,
- Нийт 11 төрлийн 1254 ширхэг сумыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Цагдаагийн Газарт шилжүүлж, дисептол 480 мг гэсэн капсултай эм 10 ширхэг, парацетамол гэсэн капсултай эм 6 ширхэг, денк-400 гэсэн капсултай эм 7 ширхэг, утасны гэр 1 ширхэг, нүүрний багс 1 ширхэг, сормуусны будаг 1 ширхэг, хар өнгийн кошланк 1 ширхэг, цагаан савтай цацлага 1 ширхэг, шаргал өнгийн гар утас 1 ширхэг зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ