| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/06653/И |
| Дугаар | 5619 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 5619
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ОЮ77070506 регистрийн дугаартай Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1-771 тоотод оршин суух Бууч овогт Пүрэвийн Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн УД93021507 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1-771 тоотод түр оршин суух Ганбаатар овогтой Золзаяа,
Хариуцагч: Монгол улсын иргэн СЮ92040119 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1-771 тоотод түр оршин суух Энхбаатар овогтой Тэмүүжинд холбогдох,
Гэрээний үүрэгт 600.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Отгонцэцэг миний бие нөхөр Ж.Ганбатын хамтаар өөрсдийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1-771 тоотод байрлах хувийн сууцандаа нэг өрөөнд Г.Золзаяа болон Э.Тэмүүжин нарыг 2014.06.30-ны өдрөөс эхлэн харилцан тохиролцож гэрээ хийсний дагуу сарын 120.000 төгрөгөөр бодож хөлсөөр суулгасан юм. Гэтэл уг 2 хүн нь 2015 оны 12 сарын 30-наас хойших байрны мөнгөө төлөхгүй байсаар өдийг хүртэл амьдарсан хугацааны (2016 оны 06 сарын 30) мөнгө болох 600.000 төгрөг болсон тул уг мөнгийг Г.Золзаяагаас 300.000 төгрөг, Э. Тэмүүжингээс 300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: П.Отгонцэцэг миний бие тус шүүхэд иргэн Э.Тэмүүжин, Т.Золзаяа нараас байрны төлбөр болох 600.000 төгрөөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан юм. Одоогоор уг 2 хүн нь төлбөрийн мөнгөнөөс 350.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 250.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор өгч барагдуулахаар болсон тул эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.Отгонцэцэг нь хариуцагч Г.Золзаяа, Э.Тэмүүжинд холбогдуулан 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Золзаяа, Э.Тэмүүжин нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 600.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 350.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 250.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Г.Золзаяа, Э.Тэмүүжин нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 600.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 350.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 250.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Г.Золзаяа, Э.Тэмүүжин нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.650 төгрөгийн 50 хувь буюу 9325 төгрөгийг улсын орлогоос, 9325 төгрөгийг хариуцагч Г.Золзаяа, Э.Тэмүүжин нараас гаргуулж, нэхэмжлэгч П.Отгонцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ