| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/07021/И |
| Дугаар | 5618 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 5618
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5055873 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9-т оршин байх “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЦЗ80102765 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, ээж хайрхан 6 гудамж, 104 а тоотод оршин суух, Жукою овогт Урангэрэлд холбогдох
Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 90.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Урангэрэл нь 1164962 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 60.000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймээс Ж.Урангэрэлтэй байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 60,000 төгрөг, гэрээний 5.3-т зааснаар “хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож нэхэмжлэх эрхтэй” гэж заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хоорондох нийт 224 хоногийн 30.000 төгрөгийн алдангийн хамт нийт 90.000 төгрөгийг Ж. Урангэрэлээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Урангэрэл нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Урангэрэл надад холбогдох 90.000 мянган төгрөг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Ж.Урангэрэлд холбогдуулан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 90.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ж.Урангэрэл нь 90.000 төгрөгийг нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Ж.Урангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг улсын төсвөөс, 2275 төгрөгийг хариуцагч Ж.Урангэрэлээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ