Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 5314

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн НШ65051264 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, рашаант гудамж, 19-35 тоотод оршин суух Боржигон овогт Болдын Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн УС77051505 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, хужирбулан 4 хэсэг, 59-1771 тоотод оршин суух Хамнигань овогт Дашын Хандад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1.260.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Оюунгэрэл нь Д.Хандтай 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 1.500.000 төгрөгийг зээлж зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 200.000 төгрөгийг сар тутамд зээлж зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр буюу 11 сарын 26-ны өдөр 100.000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон. Үүнээс хойш зээлийг төлөх хугацаа дууссан боловч 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 200.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 40.000 төгрөг өгсөн. Зээлийн гэрээг хүүгүй, алданги тооцохгүй байхаар тохирсон. Мөнгөө нэхэж шаардахаар боломжоороо өгнө, хуваагаад өгнө гэдэг. Иймд Д.Хандаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 1.260.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Д.Ханд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлвөл зохих хугацаа тохирох хүсэлтэй байх тул 160.000 төгрөгийг мөнгө хүлээлцсэн баримтаар баталгаажуулж үлдэх 1.100.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцон энэхүү гэрээг байгуулав гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл нь хариуцагч Д.Хандад холбогдуулан гэрээний үүрэг 1.260.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Ханд нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.260.000 төгрөгөөс 160.000 төгрөгийг бэлэн төлж, үлдсэн 1.100.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон                                                                                  

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1. Нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.260.000 төгрөгөөс хариуцагч П.Ханд нь 160.000 төгрөгийг бэлэн төлж, үлдсэн 1.100.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Д.Хандад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.790 төгрөгийн 50 хувь буюу 17.395 төгрөгийг улсын орлогоос, 17.395 төгрөгийг, хариуцагч Д.Хандаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Оюунгэрэлд олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                     

ШҮҮГЧ                                                Л.ЭНХЖАРГАЛ