| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00312/И |
| Дугаар | 293 |
| Огноо | 2016-08-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 293
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч В.******* нарыг байлцуулан шүүх хуралдааны танхимд хийж, В.*******гийн хүсэлттэй И.*******ийн улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэнхүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр И.******* 1966 онд төрсөн. 1988 оны 06 сард нэгдэл дундын үйлдвэрийн барилгад нормчноор ажилд орж ажлын гараагаа эхэлсэн. Тус үйлдвэрт 1986-1994 он хүртэл ажиллаж байгаад 2000 онд элэгний өвчнөөр группт орж эмнэлэгийн хяналтанд байнга байж байгаад 2016 оны 08 сарын 03-ны өдөр зүрхний шигдээс өвчнөөр нас барсан. Охин Д.*******д тэжээгчээ алдсны тэтгэмж авахаар Нийгмийн даатгалын хэлтэст баримт бичиг бүрдүүлж өгөхөд түүний хөдөлмөрийн дэвтэрт овгийн эхний үсгийг буруу бичснээс шүүхээр ажилласан жилийг нь тогтоолгох шаардлагатай гэсэн тул танай шүүхэд хандаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч В.******* нь өөрийн нөхөр талийгаач И.*******ийн 1988 оны 06-р сарын 22-ны өдрөөс 1994 оны 05-р сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаан дахь ажиллаж байсан байдлыг нь тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Э.*******ийн 1988 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт түүний овгийг ******* гэж Э үсгээр бичсэн учир 307948 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчийг тогтоох шаардлага гарсан байна.
Дээрх 307948 тоот хөдөлмөрийн дэвтрэн дээрх Э.*******ийн төрсөн он сар өдөр нь 0000184154 тоот нас барсны гэрчилгээн дээрх И.*******ийн төрсөн он сар өдөр регистрийн дугаартай тохирч байна.
Иймд И.*******ийг 307948 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.
Түүний 1988 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1988.06.22-ны өдрөөс НДҮ-ийн даргын тушаалаар барилгын салбарт нормчноор авч ажиллуулав гэсэн бичилт хийгдсэн,
02-рт 1990.04.01-нээс НДҮ-ийн барилгын салбарын ажлаас чөлөөлж Улаан хаалгын амралтад дизель моторчноор ажиллуулав гэсэн,
03-рт 1992.01.01-нээс НДҮ-ийн улаан хаалгын амралтын дизель моторчны ажлаас чөлөөлөв гэсэн
04-рт 1992.01.01-нээс Жавхлант компаний Улаан хаалгын амралтын моторчноор авч ажиллуулав гэсэн,
05-рт 1992.02.17-ноос Моторчны үүрэгт ажлаас чөлөөлж манаачаар томилон ажиллуулав гэсэн,
06-рт 1992.12.01-нээс Манаачийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн,
07-рт 1992.12.04-нөөс Авто машины жолоочоор томилон ажиллуулав гэсэн,
08-рт 1994.05.02-ноос машинаа хувьдаа авч гарсан тул ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд хийгдэж тус бүрт НДҮ болон Жавхлант компаний тамга дарагдсан байна.
Тэрээр Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 06-р сарын 28-ны өдрийн 42 тоот тушаалаар 1988 оны 06-р сарын 23-ны өдрөөс барилгад нормчноор томилогдож байсан, мөн үйлдвэрийн даргын 1992 оны 02-р сарын 15-ны өдрийн 6 тоот тушаалаар конторын манаачаар томилогдож байсан,
Мөн үйлдвэрийн даргын 1992 оны 12-р сарын 30-ны өдрийн 50 тоот тушаалаар НДҮ нь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний Жавхлант компани болж өөрчлөгдөн зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан НДҮ-ээс чөлөөлөгдөж байсан байна.
Дээрх тушаалын 2-р хавсралт Жавхлант компаний удирдлагын аппаратад 1992 онд ажиллах орон тоо цалин хөлсний урьдчилгааны дээд хэмжээ гэсэн жагсаалтын 29-рт Э.*******, моторчин гэсэн байна
Дээрх тушаалууд болон хөдөлмөрийн дэвтрийн бичилтүүдийг үндэслэн И.*******ийг 1988 оны 06-р сарын 22-ны өдрөөс 1990 оны 04-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын салбарт нормчиноор, 1990 оны 04-р сарын 02-ны өдрөөс 1994 оны 05-р сарын 02-ны өдөр хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Улаан хаалгын амралтанд болон Жавхлант ХК-нд моторчин, манаач, жолооч зэрэг ажлуудыг хийж байснаар тогтоох үндэстэй байна.
Түүний дээрх байдлаар ажиллаж байсан нь гэрч М., Б нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.4 дэх хэсгүүдэдзаасныг баримтлан Луузан овгийн Ившинхоролын *******ийг 307948 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож мөн1988 оны 06-р сарын 22-ны өдрөөс 1990 оны 04-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Нэгдэл дундынүйлдвэрийн барилгын салбарт нормчиноор, 1990 оны 04-р сарын 02-ны өдрөөс 1994 оны 05-р сарын 02-ны өдөр хүртэл Завханаймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Улаан хаалгын амралтанд болон Жавхлант ХК-нд моторчин, манаач, жолооч зэрэг ажлуудыг хийж байснаар тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ