Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 294

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Л.******* нарыг байлцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Л.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ:

Миний бие Л.******* нь 1981 оноос 1987 он хүртэл тус сумын Алдар нэгдлийн Бага-нуур бригадад ээж *******, ах ******* нарын хамт мал маллаж байсан болно. 1988 онд нөхөр *******тэй гэр бүл болж Эрдэнэхайрхан сумын Үйлдвэр бригадад 1 жил ажиллаж байгаад 1989 он хүртэл мал малласан болно.

Иймд миний 1981 оноос 1989 он хүртэлх тус сумын Алдар нэгдлийн Бага нуур бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлт гаргагч Л.******* нь 1981 оноос 1989 он хүртэлх хугацаанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдлийнБаяннуур бригадад мал маллаж, туслах үйлдвэр бригадад нормчноор ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 08-р сарын 01-ний өдрийн А/577 тоот лавлагаанд Л.******* нь Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдлийн Багануур бригадад мал маллаж, Туслах үйлдвэрт нормчноор ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1981 онд 1-12-р сар /суурийн ахлагч *******/, 1982 онд 1-12-р сар, 1983 онд 1-12-р сар /суурийн ахлагч *******/, 1984 онд 1-12-р сар /суурийн ахлагч *******/, 1985 онд 1-12-р сар /өөрийн нэрээр/, 1986 онд 1-12-р сар /өөрийн нэрээр/, 1987 онд 1-12-р сар/суурийн ахлагч *******/, 1988 онд 1-12-р сар /суурийн ахлагч *******/, 1989 онд 1-12-р сар /өөрийн нэрээр/ гэжээ.

Тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа Би өөрийн ээж *******, хойд аав байсан *******, дүү *******, өөрийн нөхөр ******* нарын хамт нэгдлийн мал маллаж байсан нь үнэн гэсэн ба түүний энэ тайлбар үнэн зөв болох нь гэрч Ш.ийн Энэ хүн Эрдэнэхайрхан сумын Бага нуур бригадад 1981 оноос эхлэн ээж ах дүү нарынхаа хамтаар мал маллаж байсан. Сургууль соёлд суугаагүй. 1987 он хүртэл мал маллаж байгаад 1987 оны намраас ******* гэдэг хүнтэй суусан. Түүнээс хойш мөн л малаа малласаар байсан. Дунд нь үйлдвэр бригадад 1 жил шахам ажилласан. Би насаараа л мал малласан. Бид нэг нутгийн бие биенээ мэдэх хүмүүс учраас л гэрчилж явна гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.гийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдлийн Бага нуур бригадад ээж ах нарын хамтаар бог мал маллаж байсан. 1981-1989 он хүртэл мал малласан. Би албаны малыг хувьчлал тартал малласан. ******* 1988 онд Дагварэнчингийн ******* гэж хүнтэй суусан юм. Гэр бүл болсноос хойш Үйлдвэр бригадад 1 гаран ажиллаад буцаад мал малласан гэсэн мэдүүлэг,

Гэрч Ш.гийн ******* бага сургууль төгсөөд 1981-1987 он хүртэл Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдлийн бага нуур бригадад ээжийнхээ хамтаар мал маллаж байгаад 1988 онд хүнтэй сугаад үйлдвэр бргиадад 1-2 жил ажилласан. Би багаасаа л мал малласаар өдийг хүргэлээ. Бид яг нэг гол нэг бригадад мал маллаж байсан болохоор нэг нэгнийгээ сайн мэднэ. гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Л.*******ыг 1981 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуусталх хугацаанд ээж *******, хойд эцэг *******, дүү *******, нөхөр ******* нарын хамт нэгдлийн мал маллаж байснаар тогтоох үндэстэй байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******ыг 1981 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг дуусталххугацаанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдлийн Баяннуур бригадад мал маллаж, туслах үйлдвэр бригадад нормчноор ажиллаж байснаар тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийгулсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ