Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 295

 

Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би *******ийн *******ны Завхан *******ын нэхэмжлэлтэй Д.*******, Р.******* нарт холбогдох 27844910 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Д.*******, Р.******* нар нь *******тай 2013 оны 10 сарын 03-ны өдөр ТБ/ХОЗ/238/2013 тоот хөрөнгө оруулалтын зээл гэрээг байгуулан нийт 25.000.000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарийг олон сараар зөрчиж хугацаа давтан хэтрүүлж байгаа тул иргэн Д.*******, Р.******* нараас 27844910 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт оршин суух Д.*******, Р.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.*******, Р.******* бид хоёр гэр бүлийн хүмүүс учраас тайлбараа нэгдэжгаргаж байна. *******ийн *******наас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 27844910 төгрөгийг хариуцан төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Банкны зээлэнд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулах шаардлагагүй гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

*******ийн *******ны Завхан ******* нь иргэн Д.*******, Р.******* нарт холбогдуулан 27844910 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С Д.*******, Р.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 27844910 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийгхялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297175 төгрөгний тал хувийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ

1. *******ийн *******ны Завхан *******ын нэхэмжлэлтэй Д.*******, Р.******* нарт холбогдох 27844910 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 27844910 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Д.*******, Р.******* нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 297175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 148587 төгрөгийг, улсын орлогын 090000941 данснаас 148587 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ