Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 471

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00474/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Хийдийн” 15-10 тоотод оршин суух, Хунд овогт Лувсандоржийн Хүрэнбүргэд (РД:СЗ 66091414),
 Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Хийдийн” 15-10 тоотод оршин суух, Бүжин овогт Зоригоогийн Баярмаа (РД:СЕ 73092301) нарт холбогдох, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Холбоочдын гудамжийн 4, “Төрийн банк”ны 2 дугаар байранд байрлах, “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй "зээл зээлийн хүүгийн төлбөр 2 791 822.57 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Л.Хүрэнбүргэд, З.Баярмаа нар нь Хадгаламж банкны Хэнтий аймгийн Хэрлэн суман дахь “Хэнтий салбар”-аас 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр №Ц-15 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээл авсан юм. Зээлийн гэрээ нь 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дууссан. Л.Хүрэнбүргэд, З.Баярмаа нарын зээлийн үлдэгдэл нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлөлт 1 461 583.10 төгрөг, хүү алданги 1 330 238 төгрөг, нийт 2 791 822.57 төгрөг байна. 
Иймд Л.Хүрэнбүргэд, З.Баярмаа нараас зээл зээлийн үлдэгдэл төлбөр 2 791 822.57 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

 Хариуцагч Л.Хүрэнбүргэд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Хүрэнбүргэд би, “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн тус шүүхэд гаргасан зээл зээлийн хүүгийн төлбөр 2 791 822.57 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ажлаасаа гараад ажилгүй байж байгаад зээлийн төлбөрөө хийхгүй өдийг хүрсэн. 
Би зээл зээлийн хүүгийн төлбөр 2 791 822.57 төгрөгийг бүрэн төлж барагдуулна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 31 тал)
 
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь, хариуцагч Л.Хүрэнбүргэдээс "зээл зээлийн хүүгийн төлбөр 2 791 822.57 төгрөгийг гаргуулах" -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Л.Хүрэнбүргэд нь, нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн зээл зээлийн хүүгийн төлбөр 2 791 822.57 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Л.Хүрэнбүргэд, З.Баярмаа нар холбогдох, “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй “зээл зээлийн хүүгийн төлбөр 2 791 822.57 төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Хүрэнбүргэд нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай. 

4.Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ