Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буурайн Баттөр |
Хэргийн индекс | 142/2024/00012/И |
Дугаар | 207/ма2024/00058 |
Огноо | 2024-06-06 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 207/ма2024/00058
2024 05 30 207/МА2024/00058
“*****” *****-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Ц.Б холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн *** дугаар танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2024/00451 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*****” *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Б холбогдох,
“Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 5.892.333,33 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Б ийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, бичгийн дарга А.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*****” ***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “***** Вилла” хотхоны 1440/**** тоот 320 м.кв орон сууцанд оршин суудаг Ц.Б 2022 оны 07 сараас 2023 оны 12 сарыг хүртэлх төлбөр болох 5.892.333,33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Ц.Б нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, ***** вилла хотхон 1240/**** тоот байшин “*********” ХХК-ийн захирал Л.Б худалдаж авсан. 2021 он 8 дугаар сарын 02-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар томилогдсоноос хойш энэ байшинд амьдраагүй болно. “*****” ***** нь гадна, дотно талбайн цэвэрлэгээ цэцэрлэгжүүлэлтийн үйлчилгээ хийж байгаагүй. Энэхүү нэхэмжлэл гаргаж буй “*****” *****-ийн захирал Л.Х нь Л.Б төрсөн дүү бөгөөд сантехникийн чанаргүй материал ашиглаж муу барилга барьсны улмаас өөрийн хөрөнгөөр дотоод засал хийж тохижуулсан байшинг ус алдуулж 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2024/00451дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б 5,892,333.33 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***** *****-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,227 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б 54,613.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***** *****-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 142/ШШ2024/00451 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Б миний бие дараах гомдлыг гаргаж байна. 2024 оны 3 дугаар сарын 7-ны шүүх хуралдааны үед гадаад улсад эмчилгээ хийлгэн шүүх хуралд оролцох боломжгүй байсан тул туслахаараа дамжуулж хэлсэн. Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн “*********” ХХК болон “*****” вилла сууц өмчлөгчдийн холбоо нь чанаргүй сантехникийн материал ашигласнаас болж миний эзэмшлийн 1240/**** тоот байшинд 2022 оны 12 сарын 31-нд ус алдаж эд хөрөнгө, дотор заслын 50,000,000 гаруй сая төгрөгийн хохирлоо одоо болтол барагдуулаагүй. Иймд миний гомдлыг хүлээн авч хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Нотлох зургуудыг хавсаргав гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 23-р хороонд байрлах “*****” ***** нь дараах гомдолын тухай тайлбар хүргүүлж байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь барилга байшин барих үйл ажиллагаа явуулдаггүй тул тус хохиролтой холбоотой ямар нэг хариуцлага үүрэхгүй болно. 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хурал дээр шүүх хурлыг ахлаж байсан шүүгчид М ХХК болон иргэн Ц.Б нь /ЧМ75012217/ нарын хооронд ямар нэг тооцоо байхгүй гэсэн тооцоо нийлсэн актыг өгсөн. Тиймээс “*****” *****-ийн нэхэмжлэл бүхий *****-ийн төлбөрийг төлүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “*****” ***** нь хариуцагч Ц.Б холбогдуулан “Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 5.892.333,33 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1., 148 дугаар зүйлийн 148.2.3.-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б 5,892,333.33 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*****” *****-д олгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ****6 дугаар зүйлийн ****6.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1**** дугаар зүйлийн 1****.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан “*****” *****-ийн гэрчилгээ нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1 жилийн хугацаатай олгогдсон бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс хойш сунгагдсан баримт байхгүй нь “*****” ***** нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар хавтаст хэргийн 24, 25 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтууд нь шаардлага хангаагүй баримтууд байна.
Хариуцагч Ц.Б 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хэргийн материал танилцуулсан баримтыг үйлдсэн атлаа 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр танилцахаас татгалзсан гэж баримтанд бичсэн, хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд хэзээ шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн нь тодорхойгүй утасны зурвасыг хавсаргасан, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1718 дугаар шүүгчийн захирамжинд “ ...хариуцагч Ц.Б шүүх хуралдааны товыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн...” гэжээ. Энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2.-т заасныг зөрчжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Ц.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 109.227 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ****7 дугаар зүйлийн ****7.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2024/00451 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Ц.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 109.227 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ****7 дугаар зүйлийн ****7.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У
ШҮҮГЧ Б.О
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б