Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 296

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

Хүлээн зөвшөөрснийг батлах тухай

 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Ричфинанс ББСБ ХХК-ийнн эхэмжлэлтэй Ц.Дундувт холбогдох 72667642 төгрөг /далан хоёр сая зургаан зуун жаран долоон мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг/ гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ричфинанс ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Ц.Дундувтай нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр 33500000/ гучин гурван сая таван зуун мянга/ төгрөгийн 0163 тоот зээлийн гэрээ байгуулсан. Мөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр 31891160/ гучин нэгэн сая найман зуун ерэн нэгэн мянга нэг зуун жар/ төгрөгийн 170 тоот зээлийн гэрээ тус тус байгуулсан.

Гэвч өнөөдрийг хүртэл талуудын хооронд байгуулсан дээрх 2 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

0163 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 33500000 төгрөг, хуримтлагдсан хүү 4600667 төгрөг, нийт 38100667 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

170 тоот зээлийн гэрээний зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 31891160 төгрөг, хуримтлагдсан хүү 2675815 төгрөг, нийт 34566975 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Дээрх хоёр зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ц.Дундув нь нийт 72667642/ далан хоёр сая зургаан зуун жаран долоон мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийг төлж барагдуулаагүй. Зээлийн гэрээний хугацаа дуусч байгаа учраас Ц.Дундуваас 170, 0163 тоот зээлийн гэрээний дагуу нийт 72667642/ далан хоёр сая зургаан зуун жаран долоон мянга зургаан зуун дөчин хоёр/төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг ХААН банкны хажуу талын хэсэгт оршин суух Хиад боржигон овогт Цэдэндамбын Дундув нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Манайх Ричфинанс ББСБ ХХК-иас зээл авч Хас банкны зээлийн хүү, зуурмагийн үйлдвэрийн зарим тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан.

Ричфинанс ББСБ-ын нэхэмжилсэн 72667642 төгрөгийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулахаар болсон тул энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Ричфинанс ББСБ ХХК нь иргэн Ц.Дундуваас 170,0163 тоот зээлийн гэрээний дагуу нийт 72667642/ далан хоёр сая зургаан зуун жаран долоон мянга зургаан зуун дөчин хоёр/төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Ц.Дундув нь Ричфинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 72667642 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн Ричфинанс ББСБ ХХК-иас зээл авч Хас банкны зээлийн хүү, зуурмагийн үйлдвэрийн зарим тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан. Ричфинанс ББСБ-ын нэхэмжилсэн 72667642 төгрөгийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулахаар болсон тул энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 521488 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Ричфинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Дундувт холбогдох 72667642 төгрөг /далан хоёр сая зургаан зуун жаран долоон мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг/ гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньхүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 521488 төгрөгний 260644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 255144 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 260644 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ричфинанс ББСБ ХХК-д олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛ