Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 131/ШШ2016/00477

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.******* нь 1961 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр *******анд төрсөн. Түүний 1978 оноос 1989 оныг дуустал Баянхонгор аймгийн *******н 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар С.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1978 - 1989 онуудад авч байсан цалинг Төрийн авхивын тасгийн сан хөмрөгийн Х№46, №01, Х№43, 49, 55, 67, 76, 85, 91 дүгээр хадгалагдаж нэгжээс түүвэрлэн гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 327 тоот албан бичиг, 1983 оны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, гэрч М.ы мэдүүлэг, 1987 онд Алтан медаль авсан үнэмлэх, дурсамж, ажилдаа амжилт гаргасан 1987 оны баярын бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                         ҮНДЭСЛЭХ нь:

С.******* нь 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******н 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь ажилдаа амжилт гаргаж шагнуулсан 1987 оны баярын бичиг, үнэмлэх, дурсамж, түүний 1978-1989 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн Х№46, №01, ХН№43, 49, 55, 67, 76, 85, 91 дүгээр сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 327 тоот албан бичиг, 1986-1987 онд ажлын амжилт гаргаж шагнагдаж байсан баярын бичгүүд,1978 онд *******д малчнаар томилсон байдлыг бичсэн 1983 оны хөдөлмөрийн дэвтэр, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч М.ы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******гийн 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******н 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ