Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 297

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би Скайтел ХХК-ны нэхэмжлэлтэй Т.Болдбаярт холбогдох 435.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ............ нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 04-р сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж тус гэрээнд ажилчидаа хамруулсан. Т.Болдбаяр нь энэхүү гэрээнд хамрагдаж гар утас зээлээр худалдаж авсан юм.

Гэтэл Т.Болдбаяр нь гэрээний үүргээ үл биелүүлэн төлбөр төлөлгүй биднийг хохироож байна.

Иймд Т.Болдбаяраас төлбөрийн үлдэгдэл болох 432.900 төгрөг, мөн нотариатын зардал 3.000 төгрөг, нийт 435.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Болдбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Болдбаяр би Скайтел ХХК-иас гэрээ байгуулж, гар утас авсан болно. Гар утасны үнийн үлдэгдэл мөнгө болох 432.900 төгрөгийг 2016 оны 08-р сард 100.000 төгрөг, 09-р сард 100.000 төгрөг, 10-р сард 100.000 төгрөг, 11-р сард 132.900 төгрөгийг сар бүрийн 20-ны өдрийн дотор төлж барагдуулах болно гэжээ.

Скайтел ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ядамжав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.Болдбаярын гар утас худалдан авсны үлдэгдэл болох 432.900 төгрөгийг 4 сарын хугацаанд хуваан төлөхөөр хүсэлт гаргасныг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Скайтел ХХК нь иргэн Т.Болдбаяраас 435.900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Т.Болдбаяр нь Скайтел ХХК-ны нэхэмжилсэн 435.900 төгрөгнөөс 432900 төгрөгийг 2016 оны 08-р сард 100.000 төгрөг, 09-р сард 100.000 төгрөг, 10-р сард 100.000 төгрөг, 11-р сард 132.900 төгрөгийг сар бүрийн 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж тайлбарласныг нэхэмжлэгч байгууллага хүлээн зөвшөөрсөн байна.

Ийнхүү хариуцагч Т.Болдбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул түүний зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.2, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Скайтел ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага 435.900 төгрөгнөөс 432.900 төгрөгийг хариуцагч Т.Болдбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 13727 төгрөгийн 6863,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 6863,5 төгрөгийг, хариуцагчаас 6863,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ