Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 207/ма2024/00064

 

 

 

 

 

 

2024    06          13                                            207/МА2024/00064

 

 

   Б.Х нэхэмжлэлтэй,

  хариуцагч Я.Ц холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уг даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн *** дугаар танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2024/00550 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я.Ц холбогдох,

Орхон аймаг *********** сумын *** дүгээр баг Хүрэнбулаг *** хороолол 10 байр *** тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Я.Ц шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 202*** оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Б илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч Я.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Х миний бие 2020 оны 01 сарын 08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Орхон аймаг *********** сумын ***-р баг Хүрэнбулаг *** хороолол 10 байр *** тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Г С худалдан авсан. Улмаар худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэн 2020 оны 01 сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн 000732875 дугаартай гэрчилгээ авсан. Миний бие худалдан авсан байрандаа орох гэтэл Я.Ц гэх хүн уг байранд оршин сууж байсан. Манай хадмууд хөдөөнөөс ирсэн байна, Б.С байраа худалдаагүй гэх мэт тайлбар хэлж, чөлөөлж өгөхгүй байна. Намайг уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед орон сууцны өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ Г.С нэр дээр байсан. Г.С, Я.Ц нарын хоорондын гэрээ, хэлцлийг мэдэхгүй. Энэ талаар Б.С энэ талаар лавлан асуухад Я.Ц надад байраа худалдсан, суллаж өгөх ёстой гэж хэлсэн. Иймд Орхон аймаг *********** сумын ***-р баг Хүрэн булаг *** хороолол 10 байр *** тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Я.Ц-ыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг *********** сумын ***-р баг Хүрэн булаг *** хороолол 10 байр *** тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч, хамтран өмчлөгч Ч.С байдаг. Бид Г.С гэдэг хүнд уг байрыг зараагүй. Харин Г.Ц 33.000.000 төгрөг зээлж авахдаа барьцаанд тавиулж, барьцааг суллуулахаар эвлэрлээр орж байсан. Г.Ц нь өөрийн эгч Б.С нэр дээр шилжүүлсэн. Х гэгчийн өмнөөс нэг эрэгтэй хүн ирж цагдаагаар хөөж гаргуулна, мөн цахилгаан эрчим хүчийг салгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хандаж ажлаас чинь халуулна гэх зэрэг дарамт шахалт үзүүлж байгаа. Би С гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Шүүхэд нэхэмжлэл өгсний дараа Г.Ц ирж уулзъя гээд гуйгаад, ажлаас гарахад машиндаа суулган төрийн банк руу авч очиж бэлэн мөнгө өгнө гэж албадан шаардсан. Энэ өдөр түүнийг шүүхээс дуудсан байсан. Ингээд хүчээр тулгалтыг зөвшөөрөөгүй тул маргааш нөгөөдөр нь Х гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн байна. С бид хоёрын Г.Ц, Г.С нарт холбогдох хэрэг сум дундын шүүхэд байгаа. Иймд Б.Х нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202*** оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1***2/ШШ202***/00550 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Орхон аймаг *********** сумын *** дүгээр баг Хүрэнбулаг *** хороолол 10-р байр *** тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Я.Ц хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Х улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Ц-оос улсын тэмдэгтийн хураамжаар 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Х-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.Ц шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Я.Ц-Од би Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202*** оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Худалдах, худалдан авах гэрээний харилцаа нь худалдагч эд хөрөнгөө шилжүүлж, худалдан авагч нь мөнгөн төлбөрөө шилжүүлж өгснөөр дуусгавар болох ёстой. Гэтэл нэхэмжлэгч нар миний орон сууцыг Г.С худалдаж авсан баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, гэрч Г.Ц шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт “...тухайн орон сууцыг барьцаалбараас чөлөөлөгдсөн байх үед бусад этгээдэд худалдчих вий, барьцаанд тавьчих вий гэсэн үүднээс эгчийнхээ нэр рүү шилжүүлсэн.” “...би эгчдээ энэ байрыг хүн авахгүй байна, өмчлөгч нар нь надаас өрсөөд өөр хүнд зараад гэрчилгээн дээр дахиад өмчлөгч нэмээд улсын бүртгэлийн гэрчилгээн дээр оруулчих вий гэсэн болгоомжлол байгаад байна. Та *** хүүхэдтэй юм чинь авахгүй юм уу... гэхэд эгч зээл хөөцөлдөөд ...бүтээгүй” гэж мэдүүлсэн. Тэгэхээр Г.Ц нь Г.Сд худалдсан гэх худалдах, худалдан авах гэрээ нь хуурамч буюу хүчин төгөлдөр бус гэрээ байсан болох нь гэрчийн мэдүүлгээс тодорхой болсон. Түүнчлэн Г.С уг байрыг худалдаж авч байгаа гэрээ харилцаа нь хуурамч учир Г.С Б.Х-д шилжүүлж байгаа худалдах, худалдан авах гэрээ мөн л хуурамч, хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр нөхцөл байдал шинээр илэрсэн. Г.Ц тухайн үед өөр хүнд байрыг алдахгүйн тулд төрсөн эгчийн нэр дээр шилжүүлж, улмаар Г.С нэр дээрээс Б.Х-д шилжүүлж байгаа үйлдэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан байна. Орон сууц худалдаж авахдаа хүмүүс тухайн орон сууцандаа орж үзэж харж судалдаг, байрны эзэн амьдарч буй хүмүүсээс орон сууцны талаар ярьж судалдаг. Гэтэл нэхэмжпэгч нар ямар нэгэн байдлар орон сууцны талаар судалгаа хийхгүйгээр шууд худалдан авч байгаа нь худалдан авах үйлдэл нь хуурамч гэж үзэхээр байна. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь “би байрны ****** сая төгрөгийг компанийн данснаас авч өгсөн” гэж ярьдаг боловч энэ талаар нотлож чадаагүй нь дээрх нөхцлийг улам бататгаж өгч байна гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202*** оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 550 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Я.Ц холбогдуулан Орхон аймгийн *********** сумын *** дүгээр багийн Хүрэнбулаг *** хороолол 10 дугаар байр 0*** дугаар хаягт байрлах 18 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Орхон аймаг *********** сумын *** дүгээр баг Хүрэнбулаг *** хороолол 10 дугаар байр *** тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Я.Ц хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.***.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч Ч.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23.766.266.09 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 0*** дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар тус хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч, хариуцагч Ч.С нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Ч.С нь 23.766.266.09 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2019 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарыг дуустал cap бүр 2.000.000 төгрөг, 2019 оны 10 сард үлдэх 13.766.266.09 төгрөгийг төлөхөөр, тохирч, хугацаандаа төлөөгүй тохиолдолд банкинд барьцаалсан хөрөнгө болох Орхон аймгийн *********** сумын *** дүгээр багийн Хүрэнбулаг 10 дугаар байрны 0*** тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг зээлийн үүргийг хангуулахаар эвлэрснийг шүүгчийн 193 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.Ц, гэрч Ч.С нар нь дээрх Худалдаа хөгжлийн банк дахь зээлийг хаах зорилгоор гэрч Г.Ц 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, 33.000.000 төгрөгийг зээлж, нотариатчаар гэрчлүүлсэн байх ба уг зээлийн барьцаанд Орхон аймгийн *********** сумын *** дүгээр багийн Хүрэнбулаг 10 дугаар байрны 0*** тоот хаягт байрлах 18 м2 талбай бүхий нэг өрөө орон сууцыг тавьж, мөн өдөр барьцааны гэрээг байгуулж, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр барьцааны гэрээг бүртгүүлсэн байна.  

Хариуцагч Я.Ц, гэрч Ч.С, Г.Ц нар нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дээрх барьцааны эрхийг дуусгавар болгох талаар харилцан тохиролцож “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг бичгээр хийж, мөн өдрөө Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хамтран барьцааг чөлөөлүүлэхээр “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” гаргаж, улсын бүртгэл хийлгэснээр барьцааны эрхийг дуусгавар болжээ.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Я.Ц, Ч.С нар нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг үндэслэн хийсэн барьцааны эрх дуусгавар болгосон улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд 027 дугаар шийдвэрээр “...Я.Ц, Ч.С, Г.Ц нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 2***-ний өдрийн “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ" хүчин төгөлдөр байсан ба уг барьцааны гэрээгээр тухайн маргаан бүхий бүртгэлд бүртгэгдсэн орон сууцыг барьцаалагч нь Г.Ц байна. Тиймээс Г.Цгийн барьцаа дуусгавар болгох хүсэлт болон тухайн үед хүчин төгөлдөр болсон гэрээ, хэлцэлд үндэслэн улсын бүртгэл хийсэн улсын бүртгэгчийн үйлдэл нь хууль зөрчөөгүй...” гэж дүгнэн Я.Ц, Ч.С нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрх шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Ч.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нар зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд 0731 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Уг магадлалыг нэхэмжлэгч Я.Ц зөвшөөрөхгүй хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар хүлээн авч хэлэлцээд 51 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах шийдвэрлэсэн болно.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Я.Ц, Ч.С нар Г.Ц, Г.С нарт холбогдуулан “Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн болон 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, ***-10-*** дугаар  үл хөдпөх хөрөнгийг Я.Ц, Ч.С нарын өмчлөлд сэргээх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 0726 дугаар шийдвэрээр “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээнд өмчлөгч Я.Ц, Ч.С нарыг төлөөлж 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр олгосон үйлдлийг Г.Ц хэрэгжүүлэн төрсөн эгч Г.С-тэй гэрээ байгуулснаар ***-10-0*** тоот орон сууц Г.Сд шилжсэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Г.С, Б.Х нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, ***-10-0*** тоот орон сууцыг ******.000.000 төгрөгөөр худалдаж, өмчлөгч нь Б.Х болсон байна. Уг орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба Я.Ц, Ч.С нар тус орон сууцыг худалдах эрхийг хүчин төгөлдөр итгэмжлэлийн үндсэн дээр Г.Ц-д шилжүүлсэн байна...” гэж дүгнэн Я.Ц, Ч.С, Г.Ц нарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 2***-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг  хүчин төгөлдөр бусд тооцож, харин “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Г.С-тэй байгуулсан худалдах худалдан авах гэрээ, 2020 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн Б.Хтай байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай болон Орхон аймгийн  *********** сумын  Хүрэнбулаг багийн  ***-10-0*** тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Я.Ц, Ч.С нарын өмчлөлд сэргээх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба  уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “...Я.Ц, Ч.С нараас олгосон итгэмжлэлийг үндэслэн Г.Ц Г.Сд орон сууцыг худалдсан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна гэж дүгнэх боломжгүйгээс гадна дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч Б.Х нь хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр Орхон аймаг, *********** сум, *** дүгээр баг, Хүрэнбулаг *** хороолол 10 байр *** тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгч болсон нь тогтоогдож байна... гэсэн дүгнэлт хийж  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Иргэний хуульд нийцжээ.

Хариуцагч Я.Ц нь “...Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202*** оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдолд шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх..., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-д заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна. 

Хариуцагч Я.Ц шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоодохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Я.Ц давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202*** оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1***2/ШШ202***/00550 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Я.Ц шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.***.-т зааснаар хариуцагч Я.Ц давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1*** хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

***. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.***., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1*** хоног өнгөрснөөс хойш 1*** хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.У

                                         ШҮҮГЧ                                   Б.О

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.Б