Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 472

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00486/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Тэмүүжингийн 48б дугаар байр, 13 тоотод тоотод оршин суух, “Хүслийн Хүч” ХХК-ийн захирал, Урианхай овогт Батдэлгэрийн Гансэлэмд холбогдох, 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр баг, Тэмүүжингийн гудамж, 48б  дугаар байр, 32 тоотод байрлах, “Ихэр-Наран” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  
"шатахууны төлбөр 9 090 699 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Ихэр-Наран” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дэвсгэрт жонш олборлох үйл ажиллагаа явуулдаг “Хүслийн Хүч” ХХК  нь гэрээний дагуу манай компаниас 2015 оны 10 дугаар сард 1 080 485 төгрөг, 2015 оны 11-р сард 4 979 981 төгрөг, нийт 6 060 466 төгрөгийн шатахуун, тос, тосолгооны материал худалдан авсан юм. 
“Хүслийн Хүч”’ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учир гэрээний дагуу шатахууны үндсэн төлбөр 6 060 466 төгрөг, алданги 3 030 233 төгрөг, нийт 9 090 699 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. ( хх-ийн 1 тал)

 Хариуцагч “Хүслийн Хүч” ХХК нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: “Ихэр-Наран” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие шатанхууны үндсэн төлбөр 6 060 466 төгрөг, алданги 3 030 233 төгрөг, нийт 9 090 699 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 08 дугаар сард 2 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сард 3 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 3 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард  1 090 699 төгрөг өгч бүрэн төлж барагдуулна.
Маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 18 тал)
 
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Ихэр-Наран” ХХК нь, хариуцагч “Хүслийн Хүч” ХХК-иас "шатахууны төлбөр 9 090 699 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч “Хүслийн Хүч” ХХК нь нэхэмжлэгч “Ихэр-Наран” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага буюу шатахууны төлбөр 9 090 699 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. “Хүслийн Хүч” ХХК-д холбогдох, “Ихэр-Наран” ХХК-ийн нэхэмжлэлтэй “шатахууны төлбөр 9 090 699 төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  “Ихэр-Наран” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 160 401 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 80 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 80 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Ихэр-Наран” ХХК-д, хариуцагч “Хүслийн Хүч” ХХК-иас 80 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “Ихэр-Наран” ХХК-д тус тус олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч байгууллага нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай. 

4.Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ