Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 131/ШШ2016/00478

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.******* нь 1956 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр *******анд төрсөн. Түүний 1974 оноос эвлэлийн илгээлтээр малчин болж 1989 оныг дуустал ажиллаж байсан байдлыг нь тогтоолгоно гэв.

Шүүх хуралдаанаар Ц.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, 1974 оны баярын бичиг,1976 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 09-р сар дуустал авсан цалинг нь Төрийн архивын тасгийн Х№46, №01, ХН№36, 49, 55, 67, 85, 911 дүгээр сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 328 тоот албан бичиг, Хөдөө аж ахуйн яамны харъяа Баянхонгор аймгийн н даргын “Ажилд томилох тухай” 1979 оны 05-р сарын 14-ний өдрийн 41 тоот тушаал, 1980 оны 06-р сарын 13-ны өдрийн 43 тоот “Ажлаас чөлөөлх тухай” тушаал, 1983 оны 06-р сарын 28-ны өдрийн 67 тоот “Цэргийн албанд явахаар ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийг буцаан ажилд томилох тухай” тушаал, 1989 оны 10-р сарын 01-ний өдрийн 108 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын хуулбар, гэрч Р.*******ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Ц.******* нь 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуустал, 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 1989 оны 09-р сарын 04-ний өдөр дуустал Баянхонгор аймгийн д малчнаар ажиллаж байсан болох нь 1974 оны сүү тосны төлөвлөгөөг биелүүлэх ажилд амжилт гаргаж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр 1974 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шагнагдаж байсан баярын бичиг,түүний 1976-1989 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн Х№46, №01, ХН№36, 49, 55, 67, 85, 911 дүгээр сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 328 тоот албан бичиг, түүнийг д тасгийн ажилчнаар томилж байсан “ ажилд томилох тухай” Хөдөө аж ахуйн яамны харъяа Баянхонгор аймгийн н даргын 1979 оны 05-р сарын 14-ний өдрийн 41 тоот тушаал, цэргийн албанд татагдсантай холбоотойгоор ажлаас чөлөөлсөн “ажлаас чөлөөлөх тухай” мөн даргын1980 оны 06-р сарын 13-ны өдрийн 43 тоот тушаал, цэргийн албанд явахаар ажлаас чөлөөлөгдсөн Ц.*******ыг буцаан ажилд томилсон “... буцааж томилох тухай” мөн даргын 1983 оны 06-р сарын 28-ны өдрийн 67 тоот тушаал, тахир дутуугийн группэд орсон Ц.*******ыг ажлаас чөлөөлсөн “ ажлаас чөлөөлөх тухай” мөн даргын 1989 оны 10-р сарын 01-ний өдрийн 108 тоот тушаал, Ц.*******тай 1976-1987 он хүртэл хамт мал малласан, Ц.******* нь 1980 онд цэрэгт татагдаад 1981 онд цэрэгт тэнцэлгүй буцаж ирээд ажилдаа орсон талаар мэдүүлсэн гэрч Р.*******ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Ц.******* нь тахир дутуугийн группэд орж 1989 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь “ ажлаас чөлөөлөх тухай” Хөдөө аж ахуйн яамны харъяа Баянхонгор аймгийн н даргын 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 108 тоот тушаал хэрэгт авагдсан байх тул 1989 оны 09 дүгэр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ын 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06-р сарын 15-ны өдөр дуустал, 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 09-р сарын 04-ний өдрийг дуустал тус тус Баянхонгор аймгийн д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1989 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ