Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 299

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Д.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие .......... онд Завхан аймгийн ......... суманд төрсөн. 1975 онд ...... сумын 8-н жилийн дунд сургуулийг төгсөөд илгээлт авч 1980 он хүртэл эцэг, эхийнхээ хамт 5-н жил мал маллаж байгаад цэргийн албанд явж 1983 онд халагдаж ирсэн. 1983 оны 07 дугаар сараас Завхан аймгийн ............. 7-н сар ажиллаад 1984 оны 02-р сарын 01-нээс Завхан аймгийн ..................т ажиллаж байгаад 1984 оны 10-р сарын 01-нээс 1985 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл .............. сумын ..........................аар, 1985 оны 12-р сарын 31-нээс 1988 оны 02-р сарын 29-ний өдөр хүртэл ......................., 1988 оны 03-р сарын 01-нээс 1990 оны 03-р сарын 01-ний өдрийг хүртэл Я................. бригадад тус тус ажиллаж байсан юм.

Иймд Д.******* намайг 1975 оны 06-р сараас 1980 оны 06-р сар хүртэл мал маллаж байсан, 1983 оны 07-р сараас Завхан аймгийн *******, 1984 оны 02-р сарын 01-нээс Завхан аймгийн *******, 1984 оны 10-р сарын 01-нээс 1985 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл ******* сумын 8-н жилийн *******, 1985 оны 12-р сарын 31-нээс 1988 оны 02-р сарын 29-ний өдөр хүртэл ******* сумын *******, 1988 оны 03-р сарын 01-нээс 1990 оны 03-р сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын туслах үйлдвэр бригадад барилгачнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь 1975 оны 06-р сарын 10-наас 1980 оны 06-р сарын 25-н хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд малчин, 1983 оны 07-р сарын 01-нээс 1984 оны 02-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн *******, 1984 оны 02-р сарын 01-нээс 1984 оны 09-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* ажилчнаар, 1984 оны 09-р сарын 28-наас 1985 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл ******* сумын 8-н жилийн дунд *******, 1985 оны 12-р сарын 31-нээс 1988 оны 02-р сарын 29-ний өдөр хүртэл ******* сумын ******* , 1988 оны 03-р сарын 01-нээс 1990 оны 03-р сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын туслах үйлдвэр бригадад барилгачнаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Д.******* нь 1975 оны 06-р сарын 10-наас 1980 оны 06-р сарын 25-н хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд мал маллаж байсан талаарх баримт байхгүй байна. Гэвч тухайн үед аав , ах нарын хамт мал маллаж тэдний нэр дээр хөдөлмөр хөлс тооцогдон бичигдэж байсан гэх 1975-1980 оны хоорондох хөдөлмөрийн хөлс бичигдсэн хүснэгтээр нотлогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч А. ...Энэ хүний үндсэн нутаг нь ******* сум юм. ******* ....... онд 8-р анги төгссөн. Учир нь би тухайн үед тус суманд ............... ажиллаж байсан болохоор сайн мэднэ. Илгээлтээр Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдлийн бригадад гарч байсныг мэднэ. Эдний ангиас чухам хэдэн хүүхэд илгээлтээр гарсныг мэдэхгүй. Аав, ээж нь малчин улсууд байсан. Аавыг нь гэдэг юм. Ээжийг нь л гэж авгуайлдаг байсан. Тэгээд би *******г илгээлтээр гараад удаагүй 2 жил *******д ажиллаад сум руу шилжсэн юм. Тэрнээс хойшхийг бол сайн мэдэхгүй байна. Сүүлд нь нэг таарахад ******* сумынхаа туслах үйлдвэрт мод бэлтгэдэг байсан. Мөн *******гийн ХБА-д манаач хийж байсан. Ямар хугацаанд ажиллаж байсныг бол сайн мэдэхгүй байна. 1980-н хэдэн оны үед л тэгэж таарч байсан. гэж *******гийн ах нь байгаа юм. Энэ хүн 2 ахтай. Хамгийн том ах нь юм. Дараагийн ах нь гэж хүн байгаа. Аавыг нь гэдэг юм. Хүмүүс дуудахдаа гэж дууддаг байсан. Манай нутагт хоёр байсан. Тэрний бүдүүн нь *******гийн аав юм... гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Мөн тэрээр 1983 оны 07-р сарын 01-нээс 1984 оны 02-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* ажиллаж байсан талаарх баримт байхгүй байна.

Харин 1984 оны 02-р сарын 01-нээс эхлэн Завхан аймгийн ******* ажилчнаар ажиллаж байсан болох нь Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Улиастай хот дахь үйлдвэрийн даргын 1984 оны 02-р сарын 01-ний өдрийн 01 дугаартай ажилд томилох тухай тушаалаар нотлогдож байгаа бөгөөд хэдийд гарсан нь тодорхойгүй байна.

Гэвч 1984 оны 09-р сарын 01-ний өдрийн 43 дугаартай Завхан аймгийн ******* сумын 10-н жилийн дунд сургуулийн захирлын ажилчдыг ажилд хуваарилах тухай, мөн захирлын 1984 оны 10-р сарын 01-ний өдрийн 48 дугаартай ажилд ажилчид авах тухай тушаалуудад ...ийн *******г 1984 оны 09-р сарын 28-ны өдрөөс эхлэн дотуур байрны жижүүрээр авч ажиллуулав... гэсэн бичилтээс харахад Д.*******г 1984 оны 09-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* ажилласан гэж үзэх үндэстэй байна.

Улмаар Д.******* нь 1985 оны 12-р сарын 31-нээс 1988 оны 02-р сарын 29-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* , 1988 оны 03-р сарын 01-нээс 1990 оны 03-р сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын туслах үйлдвэр бригадад барилгачнаар тус тус ажиллаж байсан болох нь 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн дугаартай хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийг дээрх хугацаанд ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Ж.Нармандахын ...Би *******гийн эхнэр той 10-н жилийн нэг анги юм. Тэгээд *******тай найзалдаг байсан. ******* 1980 онд цэрэгт явж 1983 онд цэргээс халагдаж ирсэн. Эдний том хүүхэд нь 1980 онд төрж байсан юм. Тэгээд ярихдаа манай хүн Завхан аймгийн ажиллаж байгаа гэж ярьдаг байсан. Дараа нь үйлдвэрт ажиллаж байгаа гэдэг байсан. Яг юу хийж байсныг мэдэхгүй. Харин сүүлд нь Завхан аймгийн ******* сумын дунд ******* ажиллаж байсныг нь мэддэг юм. Учир нь манай найз тус сумын сургуульд ажиллаж байсан. 1984 онд их сургууль төгссөн юм. ийг сургуулиа төгсч ирэхэд байрын багш хийж байсан санагддаг юм. Сургуульд нэг жил л ажилласан... гэсэн мэдүүлэг,

гэрч Н. ...Намайг 1983 оноос эхлэн Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдлийн багт малын эмчээр ажиллаж байхад ******* 1985 оноос эхлэн тус сумын ******* манаач хийж байсан. Тэгээд 1988 онд сумдаа барилгын туслах үйлдвэр бригадад барилгачин, мужаанаар ажиллаж байсныг мэднэ. 1990 он хүртэл хийгээд нэгдэл ч хувьчлагдаад хүмүүс тарцгаасан даа. Тэр үед гэдэг хүн байсан. Туслах үйлдвэрийн гэдэг хүн ажиллаж байсан. гэж түүний төрсөн ах нь юм. гэдэг аав нь байгаа юм. Бүдүүн гэдэг байсан. *******гийн аавыг бид нар л гэж дууддаг байсан. гэдэг байсан байлгүй... гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарБилэгт овогт ийн *******г 1975 оны 06-р сарын 10-наас 1980 оны 06-р сарын 25-н хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд малчин, 1984 оны 02-р сарын 01-нээс 1984 оны 09-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* ажилчнаар, 1984 оны 09-р сарын 28-наас 1985 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл ******* сумын 8-н жилийн дунд *******, 1985 оны 12-р сарын 31-нээс 1988 оны 02-р сарын 29-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* , 1988 оны 03-р сарын 01-нээс 1990 оны 03-р сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын туслах үйлдвэр бригадад барилгачнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхийн 2016 оны 07-р сарын 29-ний өдрийн 885 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.*******г улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ