Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 300

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга ...., нэхэмжлэгч ..... нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, ......ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р....... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1966 оны 12-р сарын 09-ний өдөр Завхан аймгийн ... суманд төрсөн. 50 настай, ...й, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би 1984 онд Т......сумын дунд сургуулийг төгсөөд 1984 оны 05-р сарын 17-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-нийг дуустал Завхан аймгийн ....... сумын .......... нэгдлийн ......... бригад болон .... ХК-нд малчнаар тасралтгүй ажилласан. Тус ......... нэгдэл нь 1991 оны 12-р сарын 06-ны өдөр ..... ХК болон өөрчлөгдсөнтэй холбоотойгоор намайг .........нэгдлийн малчны ажлаас чөлөөлж ........ХК-ны малчнаар томилсон юм. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэрт намайг 1991 оны 01-р сарын 25-ны өдөр ...... нэгдлийн даргын тушаалаар ....... багт малчнаар томилж, 1994 оны 01-р сарын 01-ний өдөр ..... ХК-ны захирлын тушаалаар малчны ажлаас чөлөөлсөн гэж тушаалын бичилтийг буруу хийсэн байна. Би өмнө нь шүүхээр ажилласан жилээ тогтоолгож байсан бөгөөд шүүхээс миний 1984 оны 05-р сарын 17-ны өдрөөс 1990 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл ...... сумын ........ нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон юм. Мөн ... хэлтсээр ажилласан жилээ тооцуулахад хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилтийг буруу хийсэн, тамга тэмдэг, он сарын зөрүүтэй гэсэн юм. Гэтэл би 1984 оны 05-р сарын 17-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийн хооронд ......нэгдэл, ....... ХК-нд тус тус тасралтгүй мал маллаж байсан бөгөөд 1991 оны 12-р сарын 06-ны өдөр дээрх нэгдэл нь хувьцаат компани болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хөдөлмөрийн дэвтрийн бичилтэнд алдаа гарсан гэж үзэж байна.

Иймд намайг 1990 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 06-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ... сумын ...... нэгдэлд малчнаар, 1991 оны 12-р сарын 06-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-нийг дуустал ...... ХК-ийн малчнаар тус тус тасралтгүй ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ..... 1990 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 06-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ........ сумын ....... нэгдэлд малчин, 1991 оны 12-р сарын 06-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-нийг дуустал тус сумын ......... ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Р........1990 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 06-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ...... нэгдэлд, 1991 оны 12-р сарын 06-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-нийг дуустал .......ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь он, сар, өдөр дугааргүй 1991 оны 01-р сарын 25-ны өдрөөс 1994 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдож байна.

Завхан аймгийн ...... ХК нь .......... регистрийн дугаартайгаар 1991 оны 12-р сарын 06-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 02-р сарын 12-ны өдөр ........ББХ нөхөрлөл болон бүртгэгдсэн болох нь Завхан аймгийн ......... архивын 2016.07.05-ны өдрийн ....... дугаар лавлагаагаар тогтоодож байна.

Иймд нэхэмжлэгчийг 1991 оны 12-р сарын 06-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-нийг дуустал ........ ХК-нд малчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэстэй.

Мөн нэхэмжлэгчийг ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Л...... ...Би 1990 онд Завхан аймгийн ...... багт бэр болж очиж байсан. Тэгэхэд ........тус багт мал маллаж байсан юм. 1987 онд гэр бүл болж байсан. Тэгээд манайхан айл саахалт их явсан. Өмнө нь бол сургуульд байхаас нь мэднэ. Тэгээд би ....... багт бэр болж очиж байхдаа бол бүр сайн таньдаг байсан учраас бие биенийгээ сайн мэдмэ. Намайг гэр бүл болж очсоноос хойш нэгдэл хувьчлагдаж компани болсон. ........ компани болсон. 1994 онд компани тарж брокерийн пүүс болж байгаад тарсан даа. Мал маллаж байхдаа ........ аймгийн хурлын депутат болж байсан. Мөн илгээлтийн эзэд болж байсан. Малаа гайгүй сайн малладаг байсан. ......... нь Г.......... гэж хүн байсан. Тэрний дараагаар ........ ажлыг нь авч байсан... гэсэн мэдүүлэг,

гэрч Г.........гийн ... ........ 10-р анги төгссөн. Манай хүүхдээс нэг эгч юм. Манайхан айл аймаг их явсан. Хар нялхаасаа л ажил хийж, сааль сааж өдий хүрсэн хүн дээ. 1984 онд 10-р анги төгссөн байх. Тэрнээс хойш дандаа Завхан аймгийн ........ нэгдэл болон ........ компанид мал малласан. Тус нэгдэл 1990 оноос хойш хувьчлагдсан байх. Тэрнээс хойш компанид ажилласан үгүйг мэдэхгүй. 1990 онд тэтгэвэртээ гарсан. Мал маллахаас өөр ажил төрөл хийж байгаагүй. Дандаа л мал маллаж байсан. Тухайн үед нэгдлийн даргаар Гарамжав байсан. Тэрний дараа .... болсон. Чухам нэгдлийн дарга хийсэн үү, компанийн дарга хийсэн үү мэдэхгүй. ...компанид мал малласан байлгүй дээ. Дандаа л малын захад байсан хүн байгаа юм. Энэ хүүхдийг хар багаас нь мэднэ. 10-р анги төгсөөд бараг тусдаа гарсан хүн дээ гэсэн мэдүүлэг,

гэрч Ш........ .............10-р анги төгссөн болов уу, багаасаа л Завхан аймгийн .......... сумын .......... нэгдэлд мал малласан. Үхэр саадаг байсан. 1984 онд л мал дээр гарсан байсан. Намайг цөцгий зөөгөөд явдаг байхад малтай л байсан. Нэгдлийн малыг 1991 он хүртэл малласан. Дараа нь компани болоход мал маллаж байсан. Аав нь яг над шиг шар хүн байсан. Мөн би энэ айлыг олон жил нүүлгэж байсан. Ах, дүү муутай учраас гэр ачаалж өгөх хүн байхгүй. Тэгээд намайг гуйдаг байсан юм. Тус нэгдэл нь 1992 онд компани болсон. Тэгэхэд .......... компанид мал маллаад үлдчихсэн юм. Учир нь би 1997 онд трактороо авч гарсан. Тэр хүртэл хамт ажилласан болохоор сайн мэднэ. Нэгдэл тараад ............ компани болж байсан. Компаний даргаар нь ........... гэдэг хүн ажиллаж байсан. Би байнга цөцгий зөөгөөд явдаг байсан. Тэгэхэд ........... мал маллаж байсан. Өөр ажил хийгээгүй... гэсэн мэдүүлгүүдээр Р............ ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

Завхан аймгийн.......... ХК нь ...... регистрийн дугаартайгаар 1991 оны 12-р сарын 06-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 02-р сарын 12-ны өдөр .......... ББХ нөхөрлөл болон бүртгэгдсэн болох нь Завхан аймгийн .... архивын 2016.07.05-ны өдрийн ......... дугаар лавлагаагаар тогтоодож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ....... 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Завхан аймгийн .......... нэгдэлд малчнаар, 1991 оны 12-р сарын 06-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-н хүртэл тус сумын ....... ХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ