| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00479/И |
| Дугаар | 473 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 473
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00479/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, “Өргөөгийн” 2-06 тоотод оршин суух, Их хиад овогт Дугарсэдийн Чимгээд (РД:ХЛ 59121201) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Солонго худалдааны төв”-д байрлах, “Вишн фанд” ББСБ-н нэхэмжлэлтэй,
"зээл зээлийн хүүгийн төлбөр 27 000 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Дугарсэд овогтой Чимгээ нь 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Вишн фанд” ББСБ-н Хэнтий аймаг дахь салбараас 10605247 тоот зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийн зээлийг байшин барих зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлж авсан юм. Зээлийн графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр байнга хоцроодог бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлбөр хийгээгүй.
Иймд Д.Чимгээ ээс зээл зээлийн хүүгийн төлбөр 27 000 000 төгрөгийг яаралтай гаргуулж өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Д.Чимгээ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Чимгээ би, “Вишн фанд” ББСБ-ийн тус шүүхэд гаргасан зээл зээлийн хүүгийн төлбөр 27 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие зээл авснаасаа хойш 10 000 000 төгрөгийг зээл зээлийн төлөлтөнд өгсөн. Биеийн байдал муу байгаагаас шалтгаалан зээлйин төлөлтөө хийж чадахгүй байна. Миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Би зээл зээлийн хүүгийн төлбөр 27 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Вишн фанд ББСБ-аас ирсэн баримтанд барьцаанд тавьсан хөрөнгийн баримт байхгүй байна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 16 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ нь, хариуцагч Д.Чимгээгээс "зээл зээлийн хүүгийн төлбөр 27 000 000 төгрөгийг гаргуулах" -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Чимгээ нь, нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ-ийн нэхэмжилсэн зээл зээлийн хүүгийн төлбөр 27 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Д.Чимгээ т холбогдох, “Вишн фанд” ББСБ-ийн нэхэмжлэлтэй “зээл зээлийн хүүгийн төлбөр 27 000 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 292 950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 146 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 146 475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ-д, хариуцагч Д.Чимгээгээс 146 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ-д тус тус олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Чимгээ нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4.Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ