| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0438/И |
| Дугаар | 131/ШШ2016/00479 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 131/ШШ2016/00479
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВТ62112506 регистрийн дугаартай, Боржигон овогт Цэвэлийн Алтанцэцэгийн хүсэлттэй Б.Лхагвасүрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний нөхөр Балжир овогтой Лхагвасүрэн нь 2016 оны 02 дугаар сарны 25-ны өдөр нас барсан. Ц.Алтанцэцэг миний бие нь Б.Лхагвасүрэнтэй 1988-2016 он хүртэл хамт амьдарч байсан. Миний хүү Л.Батжаргал нь насанд хүрээгүй өнчирч хоцорсон тул тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох учир миний талийгаач нөхрийн 1984-1989 оныг дуустал Эрдэнэцогт сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгоr өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Б.Лхагвасүрэнгийн иргэний үнэмлэхний болон, 0000180343 тоот нас барсны,13 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбарууд, хөдөлмөрийн дэвтрийн эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 143 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, гэрч Ж.Сэр-Одын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Лхагвасүрэн нь 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1980 оны 03-р сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг төрийн авхивын тасгийн сан хөмрөгийн Х№22, Б№01, Х№45,54 дүгээр хадгаламжийн нэгжээс түүвэрлэн архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 143 тоот албан бичиг, түүнтэй хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Ж.Сэр-Одын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Умга овогт Балжирийн Лхагвасүрэнгийн 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Ц.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ