Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 900

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Р.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.Г д холбогдох эрүүгийн 1906 00288 1262 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Р.Г , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Р.Г нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Д тай машин мөргөх шахсан гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэнд гараараа цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Л.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн үед эхнэр ийн хамт өөрийн 03-59 УНН улсын дугаартай Тоёота Карина маркийн машинтайгаа Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хас захын орчим хойноосоо урагш чиглэлд явж байтал үл таних согтуу эрэгтэй, эмэгтэй 2 хүн машины урдуур гэнэт гүйж гарч ирэхээр нь би сандарч зогсоод “яаж байна аа” гэсэн чинь залуу нь намайг үгийн зөрүүгүй шууд миний нүүрэнд гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд тэр согтуу залуу миний машины урд талын улсын дугаар руу өшиглөсөн. Хартал улсын дугаарынх нь суурь хугараад унасан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-16 дугаар хуудас/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Г гийн хамт Дарь-Эхийн эхний автобусны буудал орчим зам хөндлөн гарах гээд явж байтал нэг машин мөргөх шахаад зогссон. Манай нөхөр зүүн хөлөө өргөөд өөрийгөө машинаас хамгаалтал машины номер нь унасан. Нөхөр Г г явъя гэж хэлээд цааш алхтал машины жолооч уурлаад бууж ирээд манай нөхөр лүү дайраад байсан. Манай нөхөр та хүн дайрах гэж байж яагаад хүн рүү орилоод байгаа юм гэж хэлтэл нөгөө жолооч Г гийн нүүрэн хэсэгт нь цохиход манай нөхөр хариу нэг удаа цохиод заамдалцсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹819 дүгнэлтэд “Л.Д ын биед зүүн нүдний гадна булан хэсгийн цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 24 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Р.Г нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Д тай машин мөргөх шахсан гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэнд гараараа цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгч Р.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг, хохирогч Л.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн үед үл таних согтуу эрэгтэй, эмэгтэй 2 хүн машины урдуур гэнэт гүйж гарч ирэхээр нь би сандарч зогсоод “яаж байна аа” гэсэн чинь залуу нь намайг үгийн зөрүүгүй шууд миний нүүрэнд гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд тэр согтуу залуу миний машины урд талын улсын дугаар руу өшиглөсөн. Хартал улсын дугаарынх нь суурь хугараад унасан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-16 дугаар хуудас/, гэрч Б.Анхбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр та хүн дайрах гэж байж яагаад хүн рүү орилоод байгаа юм гэж хэлтэл нөгөө жолооч Г гийн нүүрэн хэсэгт нь цохиход манай нөхөр хариу нэг удаа цохиод заамдалцсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹819 дүгнэлтэд “Л.Д ын биед зүүн нүдний гадна булан хэсгийн цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 24 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Р.Г гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Г д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Р.Г гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Р.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

 Хохирогч Л.Д  нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Р.Г г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Р.Г гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Р.Г д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.