| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2015/00487/И |
| Дугаар | 474 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 474
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2015/00487/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Булаг”-ийн 20-04 тоотод оршин суух, Болоо овогт Дагвын Эрдэнэхуяг (РД: СО 80083111)
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Булаг”-ийн 20-04 тоотод оршин суух, Болоо овогт Дагвын Эрдэнэбаясгалан (РД: СО 86040102) нарт холбогдох,
Нэхэмжлэгч: “Хас банк”-ийн нэхэмжлэлтэй,
"зээл, зээлийн хүүгийн 13 965 389 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Хас банк” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай банкнаас Д.Эрдэнэхуяг, Д.Эрдэнэбаясгалан нар нь 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1040009190 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 9 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан юм. 2013 оны 10 дугаар сараас эхлэн зээлийн зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй бөгөөд 1003 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлийн гэрээ нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дууссан. Манай зээлийн мэргэжилтэн төлбөр төлөхийг сануулж, удаа дараа утсаар холбогдох, шат дараатай арга хэмжээнүүдийг авсаар байгаа боловч зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж, зээл төлөхгүй банкыг хохироогоод байна.
Иймд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.8 дугаар заалтуудыг илтээр зөрчсөн мөн гэрээний 2.1.6, 2.1.7, 2.2.1, 2.2.2, 2.2.4, 2.2.5, 2.2.6, 2.3.1, 2.3.2, 2.3.3, 2.3.4, 2.4.1, 2.4.3, 2.4.4, 2.4.6 дахь заалтуудыг үндэслэн гэрээний үүргийг бүрэн хангуулах хүсэлтэй байна. Хүсэлтийг харгалзан үзэж 1040009190 тоот барьцаат зээлийн хүү 4 991 962 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 509 223 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 8237 560 төгрөг, тэмдэгтийн хураамж 226 644 нийт 13 965 389 төгрөгийн зээл, зээлийн хүүг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал)
Хариуцагч Д.Эрдэнэхуяг нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Д.Эрдэнэхуяг, Д.Эрдэнэбаясгалан бид хоёр, “Хас” банкнаас 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 9 000 000 төгрөгийн цалингийн зээл 36 сарын хугацаатай авсан юм. Миний бие 2013 оны 12 дугаар сарыг хүртэл зээлээ цаг тухайд нь төлж байгаад 2014 оны 01 сараас ажлаасаа гарч зээлээ төлөлгүй өдийг хүрсэн. “Хас” банкны нэхэмжилж буй 13 965 389 (арван гурван сая есөн жаран таван мянга гурван зуун наян есөн мянган) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна.
Уг хэрэгтэй холбоотойгоор маргаан байхгүй, шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй. Өмгөөлөгч авахгүй болно гэжээ. (хх-ийн 27 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Хас банк” нь хариуцагч Д.Эрдэнэхуяг, Д.Эрдэнэбаясгалан нараас "зээл, зээлийн хүүгийн 13 965 389 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Эрдэнэхуяг, Д.Эрдэнэбаясгалан нар нь нэхэмжлэгч “Хас банк”-ийн нэхэмжилсэн зээл, зээлийн хүүгийн 13 965 389 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Хариуцагч Д.Эрдэнэхуяг, Д.Эрдэнэбаясгалан нарт холбогдох “Хас банк”-ийн нэхэмжлэлтэй “зээл, зээлийн хүүгийн 13 965 389 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Хас банк”-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 227 776 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 113 888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 113 888 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Хас банк”-д, хариуцагч Д.Эрдэнэхуяг, Д.Эрдэнэбаясгалан нараас 113 888 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк”-д тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ