| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0479/И |
| Дугаар | 131/ШШ2016/00481 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 131/ШШ2016/00481
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* нь Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1979 оны 08-р сарын 28-ны өдрийн 81 тоот захирамжаар Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст хөдөө аж ахуйн нэгдлийн тэтгэвэр хариуцсан байцаагч, нягтлан бодогчоор 1979 оны 09-р сарын 01-ний өдрөөс ажилд орж, 1 жил 10 сар 15 хоног ажиллаад өөрийн хүсэлтээр жолооны курст суралцах болсон тул мөн даргын 1981 оны 07-р сарын 24-ний өдрийн 58 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж байсан. Тэр үед ажилаж байсан албан тушаалтны хариуцлагагүй байдлаас болж хөдөлмөрийн дэвтэр дээр дарсан тамга шаардлага хангахгүй, ажилд орсон тушаал дээр *******гийн Баатар гэж буруу бичсэнийг залруулж, 1979 оны 09-р сарын 01-ний өдрөөс эхлэн 1981 оны 07-р сарын 24-ний өдрийг дуустал нийт 1 жил 10 сар 15 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Ж.*******ын иргэний үнэмлэхийн, Ж.*******ыг ажилд томилсон Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1979 оны 08-р сарын 28-ны өдрийн 81 тоот захирамж, Ж.*******ыг ажлаас чөлөөлсөн Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 07-р сарын 24-ний өдрийн 58 тоот захирамжийн хуулбарууд, хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Ж.*******тай хамт ажиллаж байсан гэрч Х.*******ийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.******* нь 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн хөдөө аж ахуйн нэгдлийн тэтгэвэр хариуцсан байцаагч нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь түүнийг Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн хөдөө аж ахуйн нэгдлийн тэтгэвэр хариуцсан байцаагч нягтлан бодогчоор ажилд томилсон тухай Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1979 оны 08-р сарын 28-ны өдрийн 81 тоот захирамж, Ж.*******ыг ажлаас чөлөөлсөн тухай Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 07-р сарын 24-ний өдрийн 58 тоот захирамж, Ж.*******ын 1980 оны хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилж, чөлөөлсөн байдлыг тэмдэглэсэн байдал, Ж.*******ыг ажиллаж байх үед Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан гэрч Х.*******ийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ы *******ын 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн хөдөө аж ахуйн нэгдлийн тэтгэвэр хариуцсан байцаагч, нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ