Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 475

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00489/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг, “Баянмод”-ын огзомын 3-08 тоотод оршин суух, Нямсүрэнгийн Бямбасүрэнд холбогдох,

“Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, "ярианы төлбөр 91 342 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Н.Бямбасүрэн нь 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 98084008 дугаарын хэрэглэгч болсон юм.  Н.Бямбасүрэн нь 2014 оны 02 дугаар сарын ярианы төлбөр 33 411 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын ярианы төлбөр 33 284 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын ярианы төлбөр 12 100 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын ярианы төлбөр 12 100 төгрөг, нийт 90 895 төгрөг байгаа бөгөөд барьцаанд байршуулсан 30 000 төгрөгийг хасаад 60 895 төгрөг болсон. 
Н.Бямбасүрэнгийн үлдэгдэлд ярианы төлбөр 60 895 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 30 447 төгрөг, нийт 91 342 төгрөгийг хариуцагч Н.Бямбасүрэнгээс яаралтай гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Бямбасүрэн нь ярианы төлбөр 91 342 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. (хх-ийн 12 тал)
 
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь "ярианы төлбөр 91 342 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь "ярианы төлбөр 91 342 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\албадан эмчилгээ\нэхэмжлэлээсээ татгалзсан\Ц.Тунгалаг.docx
ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хүсэлт гаргагч Ц.Тунгалаг нь "ажиллаж байсан байдлаа тогтоолгох" -оор шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2 275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 
 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ