Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 476

 

                    

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2016/00491/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, “Сариг”-ийн 15-25 тоотод оршин суух, Пүрэвжавын Болд-Эрдэнэд (РД: СЮ 81102619) холбогдох, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  
"ярианы төлбөр 71 956 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Норжмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: П.Болд-Эрдэнэ нь манай компанитай 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан 98111702 дугаарын хэрэглэгч болсон. П.Болд-Эрдэнэ нь одоогийн байдлаар манай компанид 2014 оны 10 дугаар сарын ярианы төлбөр 41 660 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын ярианы төлбөр 31 011 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын ярианы төлбөр 25 300 төгрөг, нийт 97 971 төгрөгийн хэрэглээний төлбөртэй байна. Ярианы төлбөрөө төлж брагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн ч одоо болтол төлөөгүй. Иймд П.Болд-Эрдэнийн ярианы төлбөр 97 971 төгрөгөөс барьцаанд байршуулсан 50 000 төгрөгийг хасч, алданги 23 985 төгрөгийг нэмж тооцон нийт 71 956 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү  гэжээ. (хх-ийн 1 тал)

 Хариуцагч П.Болд-Эрдэнэ нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: П.Болд-Эрдэнэ би “Жи Мобайл” компанийн нэхэмжилж буй 71 956 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна. 
Энэ хэрэгт холбоотойгоор гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй болно гэжээ. (хх-ийн 19 тал)
 
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч П.Болд-Эрдэнээс "ярианы төлбөр  71 956  төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч П.Болд-Эрдэнэ нь нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага буюу ярианы төлбөр 47 971 төгрөг, алданги 23 985 төгрөг, нийт 71 956 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар 
                                                                                                                          
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг/476-Ш-И G Mobile Bold-erdene.docx
хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. П.Болд-Эрдэнэд холбогдох, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ярианы төлбөр 71 956 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2 775 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д, хариуцагч П.Болд-Эрдэнээс 2 275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “Жи Мобайл” ХХК-д тус тус  олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч П.Болд-Эрдэнэ нь 2016 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай. 

4.Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ