Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2022/01539/И |
Дугаар | 207/ма2024/00072 |
Огноо | 2024-07-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 207/ма2024/00072
2024 07 25 207/МА2024/00072
Б.Г нэхэмжлэлтэй, хариуцагч
П.Б холбогдох иргэний
хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2024/00852 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Б холбогдох,
Машины үнэ 9.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгч Х.М шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.У илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч П.Б, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь 2021 оны 10 сард **** ОРХ улсын дугаартай Мitsibushi Fuso ачааны машиныг П.Б 18.500.000 төгрөгөөр зарж, 9.100.000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 9.400.000 төгрөгийг 11 сард надад төлөхөөр болж машиныг маань авч явсан. Тухайн үед уг машин миний нэр дээр албан ёсоор шилжиж ирээгүй байсан учраас П.Б-той гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд ковид дуусмагц нэр дээр нь болгохоор ярилцсан байсан. Гэтэл П.Б нь машиныг маань унагаж эвдсэн байсан бөгөөд үлдэгдэл мөнгөө авъя машиныг чинь шилжүүлж өгье гэхээр урдаас миний мөнгийг өгөөд машинаа аваад яв гэсэн утгатай юм яриад одоо болтол хөдөлдөггүй. Эвлэрүүлэн зуучлал дээр болохоор шүүхээрээ явж ав гэж хэлээд бас шийдвэрлүүлээгүй хаалгасан байсан. Чи засаад өг гэхээр мөнгө байхгүй гээд байдаг. Иймд П.Б-оос машины үлдэгдэл үнэ болох 9.400.000 төгрөгийг гаргуулан авах эсхүл энэ мөнгөндөө эвдэрхий машиныг гаргуулан авахыг хүсч энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Өөрөө худалдаж авъя гэсэн саналаар нь үнэ тохирсон. Би 20.000.000 төгрөгөөр зарна гэсэн боловч 19.000.000 төгрөгөөр ав гээд 500.000 төгрөгөөр кабин халаагчийг нь аваад надад 18.500.000 төгрөг өгчих гэсэн. Гэтэл хариуцагч 15.000.000 төгрөгөөр тохирсон. 10.500.000 төгрөгийг өгсөн гэж яриад байна. Би малынх нь үнийг хажууд нь бичээд бүгдийг нь хүмүүст зээлээр тарааж өгсөн... гэжээ.
Хариуцагч П.Б хариу тайлбартаа:
Миний бие 2021 оны 10 дугаар сард **** орх улсын дугаартай Мitsibushi Fuso маркийн ачааны машиныг П.Б-ээс худалдан авсан. Уг машин нь салхины шил хагархай, торомзны аппарат, пар, конс, гар тормз, хаалганы бариулуудыг засварлаж сольж өгөхөөр нь үлдсэн төлбөр 4.500.000 төгрөгийг өгнө гэж тохирч өөр хүний нэр дээр байсан машиныг тээврийн хэрэгслийн гэрчилгээг надад өгсөн. Уг машины бүрэн бүтэн байдлаас болж хөдөлгөхгүй хэд хоноход засвар үйлчилгээ яаралтай хийхийг шаардсан боловч зүгээр ойр зуур явахад болно гэж өөрөө барьж үзүүлсэн боловч би бүрэн бус техник хэцүү хоёулаа наймаагаа буцаая гэж олон удаа гуйсан. Гэвч наймаагаа буцаахгүй, чи нэг яваад ир, ирэхээр нь янзын болгоод өгнө гэдэг байсан. Би анх том машин авмаар байна гэхэд миний машин сайн гэсэн. Машиныг нь өөртэй нь анх 17.000.000 төгрөгөөр тохироод хамт малаа ачаад ирсэн. Тэгээд хамт явж байгаад малаа аваад явж байгаад Сайханы төв дээр эвдэрсэн. Би бүтэхгүй юм байна гэхэд зүгээр чи ав гэсэн. Тэгээд миний малын мөнгийг бүгдийг нь авсан. Бүх малыг маань зараад 9.200.000 төгрөг болоод нэг гүү үлдсэнийг 1.300.000 төгрөг гэж тооцоод 10.500.000 төгрөгийг өгсөн. Намайг чаддаг хүнээр бариул, чи чадахгүй байна гэсэн. Уг машины аваад Оросын булаг руу даваад машин нь консгүй болсон. Тэгээд би машинаа ав гэсэн. Гэтэл за, би үзье гэсэн. Дэнж рүү машинаа янзлуулаад Б.Г рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд эвдэрхий машин авснаас болоод би осолд орсон... Иймд би нэхэмжилсэн мөнгийг төлж чадахгүй... гэв.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2024/00852 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.Б-оос 5.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-долгож нэхэмжлэлийн шаардлагаас 3.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Б-оос 109.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-долгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Х.М шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Миний бие нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06-р сарын 04-ний өдрийн 142/ШШ2024/00852 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Тус шүүхийн 2023 оны 03-р сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчаас гаргасан иргэн Н.О гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч тус захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн байх бөгөөд 2024 оны 06-р сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад хариуцагч шүүх хуралдаанд Н.О гэрчээр оролцуулах, түүнээс мэдүүлэг авахуулах тухай хүсэлтээсээ татгалзаагүй байна. Гэрч Н.О нь нэхэмжлэгч болон хариуцагч нарыг автомашин худалдах, худалдан авах тохиролцоо хийх үед хажууд нь байсан тухайн үеийн үйл явдал болон талуудын тохиролцоо /автомашиныг хүлээн авах үеийн техникийн байдал, эвдрэл, автомашин худалдан авах үнэ, тохиролцоо, төлбөрт өгсөн мал, түүнийг худалдан борлуулах үеийн байдал гэх мэт нөхцөл байдлууд/-г гэрчлэх буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээд байсан тул түүний мэдүүлэг нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой байсан. Шүүх энэхүү нотлох баримтыг бүрдүүлээгүйгээс хариуцагчийн эрх ашиг зөрчигдсөн, хэргийн бодит байдлыг зөв тогтоогоогүй, нэхэмжлэгч талаас өгсөн бодит үнэнд нийцээгүй, худал тайлбарт үндэслэн шийдвэр гаргах нөхцөл бий болсон гэж үзэж байна. Мөн түүнчлэн шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид автомашины урьдчилгаа төлбөрт Миний бие нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06-р сарын 04-ний өдрийн 142/ШШ2024/00852 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Тус шүүхийн 2023 оны 03-р сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчаас гаргасан иргэн Н.О гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч тус захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн байх бөгөөд 2024 оны 06-р сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад хариуцагч шүүх хуралдаанд Н.О гэрчээр оролцуулах, түүнээс мэдүүлэг авахуулах тухай хүсэлтээсээ татгалзаагүй байна. Гэрч Н.О нь нэхэмжлэгч болон хариуцагч нарыг автомашин худалдах, худалдан авах тохиролцоо хийх үед хажууд нь байсан тухайн үеийн үйл явдал болон талуудын тохиролцоо /автомашиныг хүлээн авах үеийн техникийн байдал, эвдрэл, автомашин худалдан авах үнэ, тохиролцоо, төлбөрт өгсөн мал, түүнийг худалдан борлуулах үеийн байдал гэх мэт нөхцөл байдлууд/-г гэрчлэх буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээд байсан тул түүний мэдүүлэг нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой байсан. Шүүх энэхүү нотлох баримтыг бүрдүүлээгүйгээс хариуцагчийн эрх ашиг зөрчигдсөн, хэргийн бодит байдлыг зөв тогтоогоогүй, нэхэмжлэгч талаас өгсөн бодит үнэнд нийцээгүй, худал тайлбарт үндэслэн шийдвэр гаргах нөхцөл бий болсон гэж үзэж байна. Мөн түүнчлэн шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид автомашины урьдчилгаа төлбөрт өгсөн малыг нэхэмжлэгчийн мэдүүлж байгаагаар 6 үхэр, 1 адуугаар тооцож хариуцагчийг нийт 9.100.000 төгрөгийг төлсөн гэж дүгнэсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчид автомашины урьдчилгаа төлбөрт 12.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий 6 үхэр, 1 адуу, 1 гүү өгсөн гэж маргадаг бөгөөд автомашины урьдчилгаа төлбөрийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь зөрүүтэй мэдүүлж, нэхэмжлэгчийн төлбөрт авсан мал, тэдгээрийг худалдан борлуулсан үнийн талаарх мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдоогүй, мөн нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн хавтаст хэргийн 18, 20 дугаар талд байх тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй, түүнчлэн хавтаст хэргийн 94-101 дүгээр талд байх дансны хуулгад агуулагдах мэдээлэл нь тухайн тэмдэглэл дээр бичсэн худалдан авагчийн мэдээлэл, төлбөрийн үнийн дүнтэй таарахгүй байхад нэхэмжлэгчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн заалтыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч П.Б-оос машины үнэ 9.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч П.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.
Нэхэмжлэгч Б.Г нь 2021 оны 10 дугаар сард **** ОРХ улсын дугаартай Мицибуши Фусо маркийн машиныг маань 18.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 9.100.000 төгрөг өгч, үлдэгдэл 9.400.000 төгрөгийг 11 сард өгөхөөр авч явсан гэсэн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Хариуцагч П.Б нь машиныг анх 17.000.000 төгрөгөөр авахаар тохирч хамт мал маханд яваад, малаа ачиж ирсэн. Миний малыг зарж 9.200.000 төгрөг болсон гэсэн, үүн дээр нэг гүү нэмж 1.300.000 төгрөгөөр тооцож нийт 10.500.000 төгрөг төлсөн. Машиныг анх авахад салхины шил хагархай, тормозны аппарат, пар, гар тормос ажилладаггүй. Хаалганы бариул, эдгээр зүйлийг сольж засварлаж өгнө гэж тохирч хүний нэр дээр байсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг надад өгсөн, эвдэрхий машин өгснөөс болж осолд орсон. Нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчид 2021 оны 10 дугаар сард **** ОРХ улсын дугаартай Мицибуши Фусо маркийн машиныг худалдах, худалдан авахаар амаар тохиролцож хариуцагч П.Б хүлээн авсан. Машин эвдрэл гэмтэлтэй байсан, засаж засварлаж өгөх талаар ярилцсан боловч засварлаагүй байхад нь хүнээр бариулан жолоодож яваад унагаж осолд орсон, машины үнэнд мал мах заруулахаар өгсөн, машиныг худалдан авсан үнэ дээр талууд маргаантай. /Нэхэмжлэгч 20.000.000 төгрөгөөр өгнө гэж ярьсан боловч 19.000.000 төгрөгөөр ав, 500.000 төгрөгөөр кабин халаагч аваад 18.500.00 төгрөг өг гэж тохирсон гэх нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч 17.000.000 төгрөгөөр авахаар тохирсон, мал мах зараад 10.500.000 төгрөгийг төлсөн гэсэн тайлбар/. Хариуцагч машины үнэнд мал мах авчирч заруулаад 10.500.000 төгрөг болсон гэж маргасан тайлбар гаргасан зэрэг үйл баримтууд тогтоогдсон.
Шүүх зохигчид машины үнийн талаар зөрүүтэй мэдүүлж байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчид 18.500.000 төгрөгөөр худалдсан гэдгээ нотолж чадахгүй байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 15.000.000 төгрөгөөр тооцож 5.900.000 төгрөгийг хариуцагч П.Б-оос гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцээгүй байна.
Хариуцагч П.Б нь машины үнэнд өгсөн малын үнэ, жингийн талаар маргаж гэрч Г.О шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан байхад машины үнэнд тооцож өгсөн малын үнэ, жингийн талаар тооцоо хийсэн тэмдэглэлийн дэвтрийг эх хувиар нь өмнөх шүүх хуралдаанд шинжлэн судалсан атлаа хуулбар хувийг хэрэгт хавсаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг зөрчсөн. Энэ талаар давж заалдах шатны шүүх хууль зөрчсөн, энэ нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож буцаасан ба давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлээгүй, хариуцагч П.Б нь Г.О гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1852 дугаар захирамжаар шийдвэрлэж, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Г.О ирсэн боловч тухайн шүүх хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хойшлогдсон, тус шүүх хуралдаанд гэрч Г.О ирээгүй, шүүх хуралдааны товыг гэрч Г.О-т мэдэгдээгүй /хх-116/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2.-ыг зөрчсөн. Маргаантай асуудлын талаар гэрчлэх гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1., 109 дүгээр зүйлийн 109.1.-ийг тус тус зөрчсөн.
Шүүх хуралдаанд гэрч Г.О оролцуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж биелэгдээгүй, гэрч Г.О-ын гар хугарсан, шүүх хуралдаанд ирээгүй гэж шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгасан боловч энэ талаар нотлох баримтгүй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул хэргийн шийдвэрлэлтэнд дүгнэлт хийх боломжгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2024/00852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Х.М давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.350 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О
ШҮҮГЧИД Х.Б
С.У