Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 663

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Э.Намуун, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт М.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 17 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

            Яллагдагч М.Б нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо бага Дарь-эхийн 7-131а тоотод оршин суух иргэн Я.Бгийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 9.132.840 төгрөгийн эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.   

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 18-19/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 20-24/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан хураан авсан тэмдэглэл /хх-н 26/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 28-29/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Я.Бгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-35//, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.Соёлмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2494 дугаар дүгнэлт /хх-н 43-44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1278 дугаар дүгнэлт /хх-н 49-54/, “дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 55-56/, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 104-105/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 64/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 67/, хохирогчийн хүсэлт /хх-н 107/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас М.Б нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо бага Дарь-эхийн 7-131а тоотод оршин суух иргэн Я.Бгийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 9.132.840 төгрөгийн эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч М.Бийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн Я.Бгийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 9.132.840 төгрөгийн эд зүйлс хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Бгийн өгсөн: “...Би ажил дээрээ байж байгаад орой 17 цаг 10 минутын үед гэртээ ирэхэд хаалга цоожтой дотор талаас нь цоожилчихсон байсан. Тэгээд 2 цагдаа ирээд би өөрөө цонхоороо ороход манай гэрийн хамаг юмыг оролдсон байдалтай байсан. Алтан нуухтай, даваа толгойтой хаш хөөрөг, цагаан өнгийн шүрэн хөөрөг алтан нуух ширэн толгойтой, үүнчигноров хөөрөг алтан нуухтай, мана хөөрөг, монетон гинж, монетон ээмэг, бөгж, дунд гарын мөнгөн аяга, булган шуба, 4 ширхэг утас, пүүз зэрэг эд зүйлс алдагдсан байна." гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Бийн өгсөн: "..Дарь-эхээр явж байгаад гэр хороолол дунд цэнхэр өнгийн хаалгатай хашаан дотроо 1 улаан тоосгон байшин байсан. Тэгэхээр нь би хашааных нь хаалгаар ороод амбаартай байшин байсан болохоор амбаарынх нь цонхоор вакум цонхыг нь түлхэж орсон. Тэгээд гэрт нь ороод шургуулга дотор байсан 4 хөөрөг, нарийнхан монетон гинж, монетон бөгж, нэг эвдэрсэн жижигхэн мөнгөн аяга, жижигхэн утас, пүүз, зургийн аппарат байсныг авсан. Эд зүйлийг аваад гялгар уутанд хийж гараад шууд урт цагаан ороод тэндээ 3 хөөргийг нь зараад, монетон гинж, бөгжийг нь зарсан. Бусад зүйлсийг нь өөртөө хадгалж байгаад хэрэг гарснаас хойш 3 хоногийн дараагаар Дарь-Эхэд цүнхэндээ нэг хөөргөө хийсэн явж байгаад Эргүүлийн цагдаа нарт цүнхээ шалгуулсан. Тэгсэн цүнхэнд үлдсэн нэг хөөрөг нь байсан болохоор цагдаа нар бариад цагдаагийн хэлтэс дээр авчираад улмаар хөөргийг эзэнд нь таниулаад эзэн нь таниад тэгээд баригдсан." гэх мэдүүлэг /хх-н 104-105/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 20-22/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 23-24/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 55-56/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

Шүүгдэгч М.Б нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн /хх-н 107/ байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

Шүүгдэгч М.Бөд ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.