Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 680

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Б.Алтанцэцэг, шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л.А холбогдох эрүүгийн 1806 04017 1762 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Л.А нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тайм таур" хотхоны грашид иргэн Д.Гын эзэмшлийн 70-76 УБҮ улсын дугаартай тоёота ланд крузер маркийн автомашины хойд гуфер, баруун хойд талын хаалга, крыло, нэмэлт зэргийг цаасны хутгаар зүсч гэмтээж, 818.800 төгрөгний хохирол учруулсан хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.    

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-5/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Д.Гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-19/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр С.Содгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-23/, гэрчээр А.Гантөгсийн өгсөн мэдүүлэг /хх-н 24-26/, гэрчээр Э.Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-н 29-31/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан /хх-н 33-34/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-39/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 45-52/ ажлын газрын тодорхойлолт /хх-н 64и/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүхээс шүүгдэгч Л.А нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тайм таур" хотхоны грашид иргэн Д.Гын эзэмшлийн 70-76 УБҮ улсын дугаартай тоёота ланд крузер маркийн автомашины хойд гуфер, баруун хойд талын хаалга, крыло, нэмэлт зэргийг цаасны хутгаар зүсч гэмтээж, 818.800 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.      

Шүүхээс шүүгдэгч Л.А нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн орчим иргэн Д.Гын эзэмшлийн 70-76 УБҮ улсын дугаартай тоёота ланд круизер маркийн автомашиныг цаасны хутгаар зүсч гэмтээсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Гын хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 22-ны орой 18 цагийн багцаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Тайм таур хотхон 218 дугаар байрны автомашины грашид өөрийн 7076 УБҮ улсын дугаартай Ланд-200 маркийн хар өнгөтэй автомашинаа байрлуулсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өглөө 7 цагийн үед машинаа харахад машины баруун талын хойд карлан, хаалга, гупер, гэрэл зэрэг зүйлсийг нарийн хурц үзүүртэй зүйлээр битүү зурчихсан байсан. Тэгээд би тус байрны харуулд мэдэгдэж автомашиныг зурсан байна хяналтын камер шүүж үзээрэй гээд хэлчихээд явсан. Би ойролцоогоор 8 цаг өнгөрч байх үед эргээд ирэхэд СӨХ-ийн дарга Содбилэг, харуул нар камерын бичлэг шүүж үзээд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн орой 20 цаг 38 минутаас 41 минутын хооронд 30 орчим насны эрэгтэй автомашин 3 удаа зурсан байсан.." гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Содгэрэлийн өгсөн: "...би Ганбатын хэлсний дагуу Тайм таур хотхоны камерын бичлэгийг шүүж үзэхэд мөн тус хотхонд амьдардаг Ангараг гэх залуу цаасны хутгаар Ганбатын автомашины баруун хойд талын хаалга, гупер, крыло, гэрэл гэсэн газруудад зурж байгаа дүрс бичигдсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Гантөгсийн өгсөн: "...камерын бичлэгийг шүүж үзэж байхад мөн Тайм таур хотхонд оршин суудаг Ангараг гэх залуу өөрийн автомашинтай грашид орж ирээд цаасны хутгаар Ганбатын автомашины баруун хойд талын хаалга, гупер, крыло, гэрлийг зурж байгаа дүрс бичигдсэн байсан. Тэгээд камерын бичлэг үзэж байхад Ангараг грашид орж ирсэн бөгөөд Ганбат, Ангараг нар маргалдаад Ганбатын автомашин руу явсан..." гэх мэдүүлэг /хх-н 25/,

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэлгээний тайлан, гэрэл зураг, /хх-н 33-34/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд шүүгдэгч Л.Аийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 450 нэгж, дээд хэмжээ 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр хуульчилсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж зааснаар тухайн гэмт хэрэг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн орчим үйлдэгдсэн байх тул гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхээр хуульчилжээ. .

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.А нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тайм таур" хотхоны гаражид иргэн Д.Гын эзэмшлийн 70-76 УБҮ улсын дугаартай тоёота ланд круизер маркийн автомашиныг цаасны хутгаар зүсч гэмтээж, түүнд 818.800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Шүүгдэгч Л.А нь хохирогч Д.Гад хохирол төлбөр болох 800.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-н 63/ болохыг дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг цаасны хутга хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.