| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/1148/Э |
| Дугаар | 678 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 126.1., 147.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 678
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүгч С.Ө, шүүгч Ж.Д нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, иргэдийн төлөөлөгч З.О, улсын яллагч Х.Е, хохирогч Г. шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч У.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Еркебуланаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус зааснаар П овогт Л.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2502 2297 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
1. Яллагдагч Л.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Рашааны 6 дугаар гудамжны 337-15 тоот нийтийн байранд нэвтэрч бэлнээр 330.000 төгрөг, Самсунг Галакси Нөүт-1, Самсунг Галакси Нөүт-2 маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн гинж, 3 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг ширээ, 1 ширхэг малгайтай цамц, 1 ширхэг өмд зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Д.Жаргалсайханд 948.200 төгрөгийн,
2. Улмаар давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хангайн 20 дугаар гудамжны 780-04 тоот нийтийн байранд нэвтэрч 32 инчийн “Элко” маркийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ц.Нандинчимэгт 335.000 төгрөгийн,
3. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 24 дүгээр гудамжны 609 тоот байшинд нэвтэрч мөнгөн хазаар, дунд гарын мөнгөн аяга, эмээлийн 4 хос даруулга, чулуун хөөрөг, полесон бүс, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр мөн орон байранд нэвтэрч Самсунг Нөүт-1 маркийн гар утас, дижитал зургийн аппарат, чихэвч зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Б.Ихбаярмаад 3.184.000 төгрөгийн,
4. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 2 дугаар гудамжны 1677 тоот хашаанд байрлах байшинд нэвтэрч “Эйч Пи” маркийн зөөврийн компьютер хулгайлж хохирогч Т.Ганзоригт 500.000 төгрөгийн,
5. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Рашааны 9 дүгээр гудамжны 606 тоотод байрлах байшинд нэвтэрч 42 инчийн “Эл Си Ди” зурагт хулгайлж хохирогч Б.Нарантуяад 865.000 төгрөгийн,
6. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 3 дугаар гудамжны 1548 тоотод байрлах байшинд нэвтэрч “Дэлл” маркийн зөөврийн компьютер, бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Г.Мянганбаярт 720.000 төгрөгийн,
7. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дүүргийн 9 дүгээр гудамжны 374-02 тоот нийтийн байранд нэвтэрч “Ваз” маркийн нөүтбүүк хулгайлж хохирогч М.Цогзолтуяад 380.000 төгрөгийн,
8. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цайзын 1 дүгээр гудамжны 16-7 тоот нийтийн байранд нэвтэрч 32 инчийн “Би Эс Би” маркийн “Эл Си Ди” зурагт хулгайлж хохирогч Ж.Сэлэнгэд 220.000 төгрөгийн,
9. 2015 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 тоот нийтийн байранд нэвтэрч хохирогч Д.Пүрэвжаргалын өмчлөлийн “Делл” маркийн компьютер хулгайлж түүнд 500.000 төгрөгийн,
10. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 6-134 нийтийн байрны 02 тоотод нэвтэрч монетон хос ээмэг, шар өнгийн гоёлын бөгж, үнэт эдлэл хийх зориулалттай хайрцаг зэргийг хулгайлан авч хохирогч О.Оюунгэрэлд 304.600 төгрөгийн,
11. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 14 дүгээр гудамжны 196 тоотод байрлах байшинд нэвтэрч “Леново” маркийн зөөврийн компьютер, Самсунг Жи-3, Самсунг галакси Эс-6 маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Л.Бямбарагчаад 1.026.000 төгрөгийн хохирол,
12. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” нэртэй шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан хохирогч У.Марал-Эрдэнийн “Самсунг галакси эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, улмаар түүнд 360.000 төгрөгийн хохирол,
13. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр горькийн 18 дугаар гудамжны 573-01 тоотод байрлах нийтийн байранд нэвтэрч “Делл” маркийн нөүтбүүк, “Самсунк” маркийн 42 инчийн зурагт хулгайлж улмаар хохирогч Г.Биндэръяад 1.700.000 төгрөгийн хохирол, үргэлжилсэн үйлдлээр мөн байрны 1 давхарт байрлах хохирогч Д.Баярхүүгийн гэрт нэвтэрч “Делл” маркийн нөүтбүүк, өвлийн куртка зэрэг эд зүйл хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол,
14. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн 2 дугаар гудамжны 36 гудамжны 1 тоотод байрлах гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж улмаар хохирогч О.Мөнх-Очирт 982.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
15. 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Элбэг” хүнсний дэлгүүрийн хажуу талын жалганд хохирогч Н.Энхчимэгт хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэн хүчиндсэн,
16. Мөн 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Элбэг” хүнсний дэлгүүрийн хажуу талын жалганд хохирогч Н.Энхчимэгийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, бэлэн 20.000 төгрөг, “Эл Жи” маркийн гар утас, эмэгтэй хүний гар цүнх, хаан банкны виза карт, олон түлхүүр зэргийг дээрэмдэж, түүнд 280.300 төгрөгийн хохирол учруулсан,
17. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Өлгийн 12-184 тоот нийтийн байранд нэвтэрч хохирогч Х.Бизьяагийн өрөөнөөс годон гутал, зөөврийн компютер зэрэг эд зүйлийг хулгайлан авч, түүнд 660,000 төгрөгийн хохирол учруулсан,
18. 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 4 дүгээр хэсэг, 10-312 тоот хохирогч Н.Отгонбуудайгийн гэрт хууль бусаар нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, марк нь тодорхойгүй зөөврийн компьютер, шүрэн толгойтой дунд гарын хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлан авч, түүнд 6,220,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Бямбарагчаа мэдүүлэхдээ: “...Хохирол төлбөр гэж нэг ч төгрөг аваагүй. Нийт 1.026.000 төгрөгийн хохиролтой байгаа.” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 16-17, 20-22/, эд зүйлийн үнэлгээ /1хх-н 28/, хохирогч Д.Жаргалсайханы мэдүүлэг /1хх-н 30-35/, Л.Бат-Эрдэнийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-н 83-86/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /1хх-57-58, 62-63/, Хулгайлагдсан эд зүйлийг 335.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх-67-68/, яллагдагч Л.Бнийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /87-91, 92-94/, хохирогч Ц.Нандинчимэгийн мэдүүлэг /1хх-69-71/, Л.Бат-Эрдэнийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-83-86/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 104, 105-109/, хулгайлагдсан эд зүйлийг 3.184.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх-н 114/, хохирогч Б.Ихбаярмаагийн мэдүүлэг /1хх-н 117-119/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 153-155, 156-159/, хулгайлагдсан эд зүйлийг 500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх-н 168/, хохирогч Т.Ганзоригийн мэдүүлэг /1хх-н 164-165, 166-167/, яллагдагч Л.Бат-Эрдэнийн мэдүүлэг /1хх-н 176-177/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 194-195, 197-198/, хулгайлагдсан эд зүйлийг 865.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх-н 201/, хохирогч Б.Нарантуяагийн мэдүүлэг /1хх-н 202-203/, Л.Бат-Эрдэнийн 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-н 205-206/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 220-221, 222-224/, хулгайлагдсан эд зүйлийг 720,00 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх-н 233-234/, хохирогч Г.Мянганбаярын мэдүүлэг /1хх-н 231-232/, хулгайлагдсан эд зүйлийг 380,00 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2хх-н 12/, яллагдагч Л.Бэс "Baz Duol" гэх бичиглэл бүхий хар өнгийн зөөврийн компьютерийг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл, тогтоол /2хх-н 06, 09/, хохирогч М.Цогзолтуяагаар "Baz Duol" үйлдвэрийн зөөврийн компьютерийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2хх-н 08/, яллагдагч Л.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /2хх-н 13-15/, хохирогч М.Цогцолтуяагийн мэдүүлэг /2хх-н 10-11/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-н 24-26, 27-29/, хулгайлагдсан эд зүйлийг 220.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2хх-н 35/, хохирогч Ж.Сэлэнгийн мэдүүлэг /2хх-н 34/, яллагдагч Л.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж ажилласан талаархи баримт /2хх-н 44-48/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-н 97-99, 100- 102/, хулгайлагдсан эд зүйлийг 1.026.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4хх-н 136-139/, хохирогч Г.Бямбарагчаагийн мэдүүлэг /4хх-н 106-107/, Л.Бат-Эрдэнийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /4хх-н 108-110/, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн гарын мөр судлалын шинжилгээ хийсэн №02/911 дугаартай дүгнэлт /4хх-н 113-114/, хулгайлагдсан гар утсыг 360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4хх-н 249-250/, хохирогч У.Марал-Эрдэнийн мэдүүлэг /4хх-н 223-224/, гэрч Б.Тэмүүжиний мэдүүлэг /4хх-н 225/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-н 24-25, 28-31/, хулгайлагдсан эд зүйлийг 2.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /5хх-н 90/, хохирогч Г.Биндэръяагийн мэдүүлэг /5хх-н 35-36/, хохирогч Д.Баярхүүгийн мэдүүлэг /5хх-н 40-41/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн прокуророос яллагдагч Л.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Рашааны 6 дугаар гудамжны 337-15 тоот нийтийн байранд нэвтэрч бэлнээр 330.000 төгрөг, Самсунг Галакси Нөүт-1, Самсунг Галакси Нөүт-2 маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн гинж, 3 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг ширээ, 1 ширхэг малгайтай цамц, 1 ширхэг өмд зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Д.Жаргалсайханд 948.200 төгрөгийн,
2. Улмаар давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хангайн 20 дугаар гудамжны 780-04 тоот нийтийн байранд нэвтэрч 32 инчийн “Элко” маркийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ц.Нандинчимэгт 335.000 төгрөгийн,
3. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 24 дүгээр гудамжны 609 тоот байшинд нэвтэрч мөнгөн хазаар, дунд гарын мөнгөн аяга, эмээлийн 4 хос даруулга, чулуун хөөрөг, полесон бүс, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр мөн орон байранд нэвтэрч Самсунг Нөүт-1 маркийн гар утас, дижитал зургийн аппарат, чихэвч зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Б.Ихбаярмаад 3.184.000 төгрөгийн,
4. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 2 дугаар гудамжны 1677 тоот хашаанд байрлах байшинд нэвтэрч “Эйч Пи” маркийн зөөврийн компьютер хулгайлж хохирогч Т.Ганзоригт 500.000 төгрөгийн,
5. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Рашааны 9 дүгээр гудамжны 606 тоотод байрлах байшинд нэвтэрч 42 инчийн “Эл Си Ди” зурагт хулгайлж хохирогч Б.Нарантуяад 865.000 төгрөгийн,
6. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 3 дугаар гудамжны 1548 тоотод байрлах байшинд нэвтэрч “Дэлл” маркийн зөөврийн компьютер, бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Г.Мянганбаярт 720.000 төгрөгийн,
7. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дүүргийн 9 дүгээр гудамжны 374-02 тоот нийтийн байранд нэвтэрч “Ваз” маркийн нөүтбүүк хулгайлж хохирогч М.Цогзолтуяад 380.000 төгрөгийн,
8. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цайзын 1 дүгээр гудамжны 16-7 тоот нийтийн байранд нэвтэрч 32 инчийн “Би Эс Би” маркийн “Эл Си Ди” зурагт хулгайлж хохирогч Ж.Сэлэнгэд 220.000 төгрөгийн,
9. 2015 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 тоот нийтийн байранд нэвтэрч хохирогч Д.Пүрэвжаргалын өмчлөлийн “Делл” маркийн компьютер хулгайлж түүнд 500.000 төгрөгийн,
10. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 6-134 нийтийн байрны 02 тоотод нэвтэрч монетон хос ээмэг, шар өнгийн гоёлын бөгж, үнэт эдлэл хийх зориулалттай хайрцаг зэргийг хулгайлан авч хохирогч О.Оюунгэрэлд 304.600 төгрөгийн,
11. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 14 дүгээр гудамжны 196 тоотод байрлах байшинд нэвтэрч “Леново” маркийн зөөврийн компьютер, Самсунг Жи-3, Самсунг галакси Эс-6 маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Л.Бямбарагчаад 1.026.000 төгрөгийн хохирол,
12. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” нэртэй шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан хохирогч У.Марал-Эрдэнийн “Самсунг галакси эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, улмаар түүнд 360.000 төгрөгийн хохирол,
13. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр горькийн 18 дугаар гудамжны 573-01 тоотод байрлах нийтийн байранд нэвтэрч “Делл” маркийн нөүтбүүк, “Самсунк” маркийн 42 инчийн зурагт хулгайлж улмаар хохирогч Г.Биндэръяад 1.700.000 төгрөгийн хохирол, үргэлжилсэн үйлдлээр мөн байрны 1 давхарт байрлах хохирогч Д.Баярхүүгийн гэрт нэвтэрч “Делл” маркийн нөүтбүүк, өвлийн куртка зэрэг эд зүйл хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол,
14. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн 2 дугаар гудамжны 36 гудамжны 1 тоотод байрлах гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж улмаар хохирогч О.Мөнх-Очирт 982.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
15. 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Элбэг” хүнсний дэлгүүрийн хажуу талын жалганд хохирогч Н.Энхчимэгт хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэн хүчиндсэн,
16. Мөн 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Элбэг” хүнсний дэлгүүрийн хажуу талын жалганд хохирогч Н.Энхчимэгийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, бэлэн 20.000 төгрөг, “Эл Жи” маркийн гар утас, эмэгтэй хүний гар цүнх, хаан банкны виза карт, олон түлхүүр зэргийг дээрэмдэж, түүнд 280.300 төгрөгийн хохирол учруулсан,
17. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Өлгийн 12-184 тоот нийтийн байранд нэвтэрч хохирогч Х.Бизьяагийн өрөөнөөс годон гутал, зөөврийн компютер зэрэг эд зүйлийг хулгайлан авч, түүнд 660,000 төгрөгийн хохирол учруулсан,
18. 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 4 дүгээр хэсэг, 10-312 тоот хохирогч Н.Отгонбуудайгийн гэрт хууль бусаар нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, марк нь тодорхойгүй зөөврийн компьютер, шүрэн толгойтой дунд гарын хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлан авч, түүнд 6,220,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хулгайлах гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Л.Бат-Эрдэнийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нийтийн байранд нэвтэрч хохирогч Д.Жаргалсайханд бэлнээр 330.000 төгрөг, самсунг галакси нөүт-1, самсунг галакси нөүт-2 маркийн гар утас, 2 ширхэг мөнгөн гинж, 3 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг ширээ, 1 ширхэг малгайтай цамц, 1 ширхэг өмд зэрэг эд зүйл хулгайлж, нийт 948.200 төгрөгийн,
2. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нийтийн байранд нэвтэрч хохирогч Ц.Нандинчимэгт 32 инчийн “Элко” маркийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 335.000 төгрөгийн,
3. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Б.Ихбаярмаагийн байшинд нэвтэрч мөнгөн хазаар, дунд гарын мөнгөн аяга, эмээлийн 4 хос даруулга, чулуун хөөрөг, полесон бүс, мөн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр самсунг нөүт-1 маркийн гар утас, дижитал зургийн аппарат, чихэвч зэрэг эд зүйл хулгайлж, нийт 3.184.000 төгрөгийн,
4. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Т.Ганзоригийн байшинд нэвтэрч “Эйч Пи” маркийн зөөврийн компьютер хулгайлж, нийт 500.000 төгрөгийн,
5. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Нарантуяагийн байшинд нэвтэрч 42 инчийн “Эл Си Ди” зурагт хулгайлж, нийт 865.000 төгрөгийн,
6. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Г.Мянганбаярын байшинд нэвтэрч “Дэлл” маркийн зөөврийн компьютер, бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж, нийт 720.000 төгрөгийн,
7. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч М.Цогзолтуяагийн нийтийн байранд нэвтэрч “Ваз” маркийн нөүтбүүк хулгайлж, нийт 380.000 төгрөгийн,
8. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Ж.Сэлэнгээгийн нийтийн байранд нэвтэрч 32 инчийн “Эл Си Ди” зурагт хулгайлж, нийт 220.000 төгрөгийн,
9. 2015 оны 10 дугаар сард хохирогч Д.Пүрэвжаргалын нийтийн байранд нэвтэрч түүний өмчлөлийн “Делл” маркийн компьютерийг хулгайлж, нийт 500.000 төгрөгийн,
10. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч О.Оюунгэрэлийн байранд нэвтэрч монетон хос ээмэг, шар өнгийн гоёлын бөгж, үнэт эдлэл хийх зориулалттай хайрцаг зэргийг хулгайлж, нийт 304.600 төгрөгийн,
11. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Л.Бямбарагчаагийн байшинд нэвтэрч “Леново” маркийн зөөврийн компьютер, Самсунг Жи-3, Самсунг галакси Эс-6 маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж, нийт 1.026.000 төгрөгийн хохирол,
12. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө “Моника” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч У.Марал-Эрдэнийн “Самсунг галакси эс-7” маркийн гар утсыг хулгайж, нийт 360.000 төгрөгийн,
13. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нийтийн байранд нэвтэрч хохирогч Г.Биндэръяагийн “Делл” маркийн нөүтбүүк, “Самсунк” маркийн 42 инчийн зурагт хулгайлж, түүнд 1.700.000 төгрөгийн, мөн хохирогч Д.Баярхүүгийн “Делл” маркийн нөүтбүүк, өвлийн куртка зэрэг эд зүйл хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн,
14. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч О.Мөнх-Очирын гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж, нийт 982.000 төгрөгийн хохирол,
15. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нийтийн байранд нэвтэрч хохирогч Х.Бизьяагийн годон гутал, зөөврийн компютер зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 660.000 төгрөгийн хохирол учруулсан,
16. 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Н.Отгонбуудайгийн гэрээс 5 ширхэг мөнгөн аяга, марк нь тодорхойгүй зөөврийн компьютер, шүрэн толгойтой дунд гарын хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, түүнд 6.220.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Д.Жаргалсайханы өгсөн: "...2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 12 цаг өнгөрч байхад би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 6-337 тоотод байрлах нийтийн байрныхаа 15 тоот гэрээ зүүдэг хятад цоожоор цоожлоод явсан. 1 цаг хүрэлгүй яваад буцаад нийтийн байрандаа иртэл манай өрөөний хаалганы цоож байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь гайхаад хаалгаа татаж үзэхэд онгойсон. Тэгээд хартал хамаг эд зүйлийг маань замбараагүй болгоод хаясан байсан. Түрийвчин дотор байсан 300.000 төгрөг, түрийвч дотор байсан 20.000 төгрөг, самсунг галакси нөүт-1, самсунг галакси нөүт-2 маркийн гар утаснууд, 2 ширхэг мөнгөн гинж, 3 ширхэг мөнгөн бөгж, эвхдэг хөлтэй ширээ, 2 ширхэг цамц, 1 өмд зэрэг эд зүйлс алга болсон байсан." гэх мэдүүлэг /1хх-н 30-35/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Ц.Нандинчимэгийн өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 20-780 тоотод байрлах нийтийн байрны №4 тоот өрөөг хөлсөлж амьдарч эхэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчим гэрээсээ гарч хөдөө яваад маргааш нь ирэхэд гэрийн хаалга хаалттай байсан боловч цоож нь байхгүй байсан. Гэрээс 32 инчийн “Элко” брэндийн зурагт, орны бүтээлэг зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. 2015 оны зун дэлгүүрээс 460.000 төгрөгөөр авч байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /1хх-н 69-71/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Ихбаярмаагийн өгсөн: “...2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай гэрт хулгай орсон байсан. Өдөр би охин руугаа залгасан чинь “манай гэрт нэг ах цонхоор орж ирээд нуугдаж тоглоод аавд нэг карт өгөх гэсэн юм” гээд манай гэрт орсон байсан. Манай охиныг нуугдаж тоглоё гээд нөгөө өрөөнд оруулсан юм шиг байна лээ. Манай гэрийн хойморь хэсэгт байсан эмээлийн 4 хос мөнгөн 4 даруулга, авдарт байсан мөнгөн хазаар, ил байсан дунд гарын мөнгөн аяга, авдарт байсан 1 полесон бүс зэргийг аваад явсан байсан. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шиг санагдаж байна. Гэрт хулгай орж самсунг нөүт-1 маркийн гар утас, самсунг дижитал зургийн аппарат зэрэг эд зүйлс алдагдсан. Манай охиныг ганцаараа байгаа гэж бодоод өмнө нь орж ирсэн хүн мөн байх гэж бодож байна. Урагшаа харсан вакум цонхоор л орсон байсан.” гэх мэдүүлэг /1хх-н 117-119/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Т.Ганзоригийн өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 07 цаг 30 минутанд би гэрээсээ эхнэр, хүүхэд, хадам аавын хамтаар гараад ажил сургуульдаа явцгаасан. Эхнэр, хүүхэд 2 орой 18 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирэхэд манай хадам аавын өрөөний вакум цонх онгорхой байсан. Тэгэхээр нь би хадам аавыг ажлынхаа дундуур гэртээ ирсэн юм байх гэж бодоод тоогоогүй. Эхнэр ааваас цонх онгойлгосон талаар асуухад аав гэртээ ирээгүй гэсэн. Тэгээд би гарч бие засах гээд түлээнд өмсдөг шар куртикээ эрээд олоогүй. Хэвтэж байгаад бодсон чинь зөөврийн компьютер алга болсон байсан. Саарал өнгийн "Эйч Пи" брэндийн зөөврийн компьютер байсан. 2010 онд "компьютер ланд" дэлгүүрээс 1.100.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэгээд хулгай орсныг мэдээд цагдаад дуудлага өгөөд цагдаа ирж үзлэг хийсэн." гэх мэдүүлэг /1хх-н 164-165, 166-167/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Нарантуяагийн өгсөн: “...Манай гэрт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Би 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ гараад 18-ны өдөр гэртээ буцаж ирсэн юм. Би 19 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн урд талын цонх онгорхой байсан. Гэртээ ороход 42 инчийн зурагт алдагдсан байсан. Би уг зурагтыг 2014 оны 11 дүгээр сард 1.150.000 төгрөгөөр худалдаж авч байсан.." гэх мэдүүлэг /1хх-н 202-203/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.Мянганбаярын өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн орчим охиноо сургуулиас авах санаатай гэрээс гарч явсан. Гэрт хэн ч үлдээгүй хаалгаа нууц цоожоор цоожлоод гарсан. Мөн хашааны хаалганы цоож нь далд байдаг учир цоожлоод явсан. Гадуур явж байгаад 15 цагийн үед ирэхэд гал тогооны жижиг өрөөний цонх онгорхой, том өрөөний ажлын ширээн дээр байсан Делл маркийн хар өнгийн 2013 оны загварын компьютер алдагдсан байсан. Унтлагын өрөөнд байсан бага гарын мөнгөн аяга алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /1хх-н 231-232/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.Цогзолтуяагийн өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 09 цаг өнгөрч байхад хичээлдээ явсан. Тэгэхдээ өөрийн түрээслэн амьдарч байсан өрөөгөө жижиг ногоон өнгийн цоожоор цоожилж гарсан. Гэрт миний ашигладаг BAZ нэртэй нөүтбүүкээ ширээний хажууд орхиод гарсан. Тэгтэл миний түрээслэн амьдардаг өрөөний хажуу талын өрөөг түрээсэлдэг эгч 13 цагийн орчим над руу залгаад "хулгай орсон байна" гэхээр нь би гэртээ иртэл гэрийн цоожийг дээд талаас нь цохисон маягийн ором гарсан эвдэрсэн байдалтай нөүтбүүк байхгүй байсан. Би энэ нөүтбүүкээ 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр "Тэди" төвөөс 450.000 төгрөгөөр худалдан авсан.." гэх мэдүүлэг: /2хх-н 10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ж.Сэлэнгийн өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би гэрээсээ 16 цагийн орчим гараад орой 22 цагийн орчим гэртээ ирэхэд манай хаалганы цоожийг эвдсэн байдалтай байхаар нь гэртээ орж үзэхэд /BSВ/ Би Эс Би брэндийн 2 жилийн өмнө 230.000 төгрөгөөр авч байсан 32 инчийн эл си ди зурагт алдагдсан байсныг цагдаагийн байгууллагад хандсан.." гэх мэдүүлэг /2хх-н 34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.Пүрэвжаргалын өгсөн: “...Би 2015 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт ажилчдын нийтийн байрны 1 тоотыг аавынхаа хамтаар түрээслэн амьдарч байгаад 2016 оны 10 дугаар сард гараад түүний ойролцоох нийтийн байранд амьдрах болсон. Манайхыг уг байранд байхад 2015 оны 10 дугаар сард байх он сарыг нь сайн санахгүй байна нэг өдөр ажлаа тараад гэртээ ирэхэд хаалганы зүүдэг цоожыг хөшиж онгойлгоод гэрт байсан зөөврийн компьютерийг хулгайлсан байсан. Тухайн үед ажил, төрөл гээд зав гарахгүй байсан учраас цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Тэгтэл сүүлд нь хулгайч нь баригдсан гэж цагдаагаас ярьсан. Улаан хүрэн өнгийн 14 инчийн дэлгэцтэй "Делл" маркийн зөоврийн компьютер байсан. Уг компьютерийг 2014 онд "компьютер ланд"-аас 1.200.000 төгрөгөөр лизингээр авч байсан. Одоо 800.000 төгрөгөөр үнэлж байна. Би тухайн үед андуурсан байна. Би компютер сайн мэдэхгүй, дүүгээсээ авч хэрэглэж байсан юм. Тэгээд цагдаад мэдүүлэг өгсний дараа дүүгээсээ асуутал манай дүү: "Делл биш, дээрээ цагаан өнгийн мөөгний зурагтай компютер байгаа" гэж хэлсэн. Компютерийг асаагаад үзэхэд миний зураг байна. Энэ зургийг бид нар онцгой байдлын гамшигаас хамгаалах дадлага хийж байхдаа авхуулсан юм. Манай гэрээс өөр алдагдсан зүйл байхгүй.." гэх мэдүүлэг /2хх-н 41-42, 7хх-н 195/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор О.Оюунгэрэлийн өгсөн: “...Би ажлаасаа 17 цаг өнгөрч байхад охиноо аваад гэртээ очсон. Намайг очиход аав гэрийн үүдэнд сандал тавьчихсан сууж байсан. Тэгээд өрөөндөө ороод үзсэн чинь хувцасны шкафан дунд байдаг миний жижиг хайрцагтай монетон ээмэг алдагдсан байсан. Том шар өнгийн шигтгээтэй гоёлын бөгж бас алдагдсан байна.” гэх мэдүүлэг /3хх-н 230-232/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Л.Бямбарагчаагийн өгсөн: “...Манай дүү Бэгзсүрэн манай хүүхдийг хараад үлдсэн. Өнөөдөр манай дүү Бэгзсүрэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгийн 14-196 тоот гэрээс усанд явахаар гараад ойролцоогоор 12 цаг 40 минутаас 13 цаг орчимд буцаад ирэхэд хулгай орсон байна гэсэн. Манайхаас зөөврийн компьютер, 2 ширхэг гар утас алдагдсан." гэх мэдүүлэг /4хх-н 106-107/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор У.Марал-Эрдэнийн өгсөн: “...Моника бааранд ороод 0.5 граммтай 6 ширхэг пиво захиалаад уг баарны зүүн хойд талд байрлах ширээн дээр шахаж суулгасан. Бид хоёрын суусан ширээн дээр 7 залуу сууж байсан юм. Бид хоёр авсан пивонаасаа нэг нэгийг уугаад суусан. Манай найз бүжиглээд би ширээнээсээ босоогүй. Би өөрийн утсаа өмсөж явсан хар өнгийн куртикны дотор талын энгэрийн халаасанд хийгээд куртикээ эвхээд сандал дээр тавьсан юм. Ингээд удалгүй би найзын хамт бие засах өрөө ороод гараад ирэхэд миний куртикны байрлал өөрчлөгдсөн байсан учир би гэнэт утсаа санаад очоод куртик тэмтэрч үзтэл миний гар утас алга болсон байсан." гэх мэдүүлэг /4хх-н 223-224/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.Биндэръяагийн өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед ажлаасаа буугаад гэр рүүгээ автобусаар явж байхад манай байрны эзэн Мөнхдалай над руу яриад "гэрт чинь хулгай орсон байна” гэж хэлсэн. Би тэгээд 19 цагийн үед ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдсэн байдалтай байсан. Гэрээс 42 инчийн Самсунг брэндийн зурагт, мөн делл брэндийн нөүтбүүк алдагдсан байсан." гэх мэдүүлэг /5хх-н 35-36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор О.Мөнх-Очирын өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 09 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад хичээлдээ явсан. Гэрт хүн үлдээгүй, би хаалгаа түгжчихээд явсан. Тэгээд байр хариуцдаг өвгөн 10 цаг өнгөрч байхад гарч явсан гэсэн. Тэгээд 15 цаг болж байхад гэрийн хаалга онгорхой байсан бөгөөд гэр рүүгээ ортол бүх цүнхнүүдийг нээгээд онгойлгоод хаясан байсан. Манай гэрээс 2 ширхэг нөүтбүүк 1 ширхэг гар утас алдагдсан байсан." гэх мэдүүлэг /5хх-н 153-154/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Х.Бизьяагийн өгсөн: “... Би гэрээс өглөө 09 цаг өнгөрч байхад гарсан. Гарахдаа гэрээ цоожлоод гэрийн түлхүүрээ байрны коридорт байх гал командын шилэн хоргон дээр тавьсан. Тэгээд 15 цагийн орчим манай ах утсаар яриад “түлхүүрээ яасан” гэсэн. Тэгэхээр нь гал командын шилэн хоргон дээр тавьсан гэхэд байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд ах байрны эзнээс баахан түлхүүр авчихсан тааруулж үзээд зогсож байсан. Тэгээд тэр түлхүүрүүдээс таарах түлхүүр олдохгүй, хаалганы цоожоо эвдэх гээд зогсож байсан. Тэр хооронд би жижүүрээс “манай түлхүүрийг харсан уу” гэхэд манай түлхүүрийг өгсөн. Тэгэхдээ шар царайтай банди “эднийх нь одоо ирж байна гэнэ” гэж хэлээд манай түлхүүрийг жижүүрт өгсөн гэж хэлсэн. Тэгээд түлхүүрээ гэрийн хаалгыг онгойлгоод ороход годон гутал, ширээнд тавьсан байсан үүргэвч цүнхэнд байсан цэнхэр өнгийн делл маркийн нөүтбүүк зэрэг эд зүйл алга болсон байсан.” гэх мэдүүлэг /6хх-н 208-210/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.Отгонбуудайгийн өгсөн: “...Гэртээ орой 20 цаг 50 минут болж байхад ирээд хашаагаар ороход манай байшингийн 1 давхарын цонхны салхивч нь онгорхой байсан. Тэгээд хулгай орсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаатай хамт гэрт ороход марк нь тодорхойгүй нөүтбүүк, мөн шүрэн толгойтой алтан нуухтай дунд гарын хөөрөг, мөн 6-н хэмжээтэй мөнгөн аяга тус бүр 2 ширхэг нь 110 грамм, 5.5-ын хэмжээтэй 5 ширхэг мөнгөн аяга тус бүр 70 грамм, 5-н хэмжээтэй 3 ширхэг мөнгөн аяга тус бүр 53 грамм, 1-н хэмжээтэй мөнгөн аяга 7 ширхэг зэрэг алга болсон байсан. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй байна." гэх мэдүүлэг /7хх-н 14-15/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Тэмүүжиний өгсөн: “...Бат-Эрдэнэ бид 4 писи тоглоомын газраас гараад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Моника" нэртэй бааранд ороод 10 ширхэг 0.5 граммтай пиво уугаад дараа нь 50 грамм виски ууцгаасан. Дараа нь 5 ширхэг пиво захиалаад байж байсан чинь гаднаас манай ширээн дээр 2 охин шахаж суусан юм. Бат-Эрдэнэ ширээн дээр суугаад үлдсэн. Бид нар бүжиглээд талбай дзэр байсан чинь Тэргэл ирээд "гаръя" гэхээр нь дагаад гарсан. Гарч ирээд Бат-Эрдэнийг хажууд сууж байсан охины утсыг авсныг мэдээд Золбоо, Тэргэл бид 3 таксинд сууж байсан чинь гэнэт Бат-Эрдэнэ зугтаасан. Ингээд бид нар салаад явсан.” гэх мэдүүлэг /4хх-н 225/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Л.Бат-Эрдэнийн өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 2 дугаар гудамжны 1677 тоот байшингийн цонхыг түлхэн орж, Эйч Пи маркийн зөөврийн компьютер хулгайлсан хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 12 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед 32-ын урд талын супер маркетын урд талын гудамжаар ороод хэсэг явж байгаад блокон хашаатай хоёр тал нь тоосгон нийтийн байрны шатаар дээшээ өгсөөд хоёр давхарт гараад баруун талын хамгийн эхний айлын хаалганы жижиг цагаан цоож байсныг төмрөөр хөшиж эвдээд орсон. Гэрт нь ороод цаад талын буланд ширээ шиг зүйл дээр хар өнгийн 32 инчийн эл си ди дэлгэцтэй "Элко" брэндийн зурагт хулгайлж авсан зурагтаа орны бүтээлгэнд боогоод гэр хорооллын гудамжаар явсан. Улаан өнгийн тоосгон 1 давхар байшин байхаар нь очоод урд талын цонхоор нь шагайж үзэхэд хүн байхгүй байсан. Тэгэхээр нь хашаа, байшин хоёрын завсар үзүүртэй богино төмөр байхаар нь аваад байшингийн урд талын вакум цонхны салхивчийг хөшиж онгойлгон дотогшоо орж том өрөөний тавилга дээр байсан 42 инчийн эл си ди дэлгэцтэй зурагтыг авч гарсан. 7 тоот айлын хаалганы цоожийг хөшиж онгойлгоод 32 инчийн эл си ди зурагт байсныг харчихаад орон дээр байсан цагаан алаг өнгийн адьелд боож тавьчихаад гараад цагаан өнгийн жижиг тэрэг явж байхаар нь зогсоож, уг нийтийн байранд ирж 7 тоотын зурагтыг авч явсан. Улаан өнгийн тоосгон байшин байсан бөгөөд уг байшин нь урагшаа харсан 3 цонхтой байсан учир үүдний амбаарын цонхоор байшин руу ороод шалан дээр цэнэглээстэй байсан Самсунг Эс-6 маркийн гар утас, мөн орон дээр байсан Самсунг Жи-3 маркийн гар утас, Леново брэндийн хар өнгийн нөүтбүүкийг аваад гарсан. Би 2017 оны 11 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 2 давхарт гарсан. Яг тоотыг нь мэдэхгүй байна. Цаад талын үзүүрээс наашаа 2 дахь хаалга шиг санагдаж байна. Явж байхад коридорт гал командын тавиурны дээд талд сул түлхүүр байхаар нь түлхүүрийг нь аваад гэрийг нь онгойлгож ороод цэнхэр өнгийн нөүтбүүк, цагаан өнгийн годон гутал зэргийг нь хулгай хийгээд аваад гарсан. Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны үед байх ганцаараа халамцуу найз охинтойгоо уулзахаар явж байгаад Дарь-Эхэд Ариунтэнгис худалдааны төвөөс ертөнцийн зүгээр зүүн тийш уул тал руу явж байгаад хувийн цэцзрлэгийн байшингийн ард байх улаан тоосгон байшингийн 1 давхарын том өрөөний вакум цонхыг түлхэж ороод 2 давхарт гарч саарал өнгийн зөөврийн компьютерийг авсан. Доош буугаад 1 давхарын том өрөөний сервантанд байсан мөнгөн аягануудыг авсан. Том, жижиг нийлсэн 17 орчим мөнгөн аяганууд бас хүүхдийн цүнхэнд нь хийгээд буцаад орсон цонхоороо гарсан. Би энэ хэргүүдээ ганцаараа үйлдсэн юм.” гэх мэдүүлэг /1хх-н 83-86, 176-177, 205-206, 4хх-н 108-110, 6хх-н 217, 7хх-н 20/
болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон бусад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж зааснаар хөнгөрүүлэн өөрчлөн шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн ерөний ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна гэж үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;” гэж зааснаар шүүгдэгч Л.Бат-Эрдэнийн үйлдсэн гэх дээрхи гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Л.Бат-Эрдэнийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Бэс нийт 19.704.800 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Жаргалсайханд 948.200 төгрөг, хохирогч Ц.Нандинчимэгт 335.000 төгрөг, хохирогч Б.Ихбаярмаад 3.184.000 төгрөг, хохирогч Т.Ганзоригт 500.000 төгрөг, хохирогч Б.Нарантуяад 865.000 төгрөг, хохирогч Г.Мянганбаярт 720.000 төгрөг, хохирогч М.Цогзолтуяад 380.000 төгрөг, хохирогч Ж.Сэлэнгэд 220.000 төгрөг, хохирогч Д.Пүрэвжаргалд 500.000 төгрөг, хохирогч О.Оюунгэрэлд 304.600 төгрөг, хохирогч Л.Бямбарагчаад 1.026.000 төгрөг, хохирогч У.Марал-Эрдэнэд 360.000 төгрөг, хохирогч Г.Биндэръяад 1.700.000 төгрөг, хохирогч Д.Баярхүүд 800.000 төгрөг, хохирогч О.Мөнх-Очирт 982.000 төгрөг, хохирогч Х.Бизъяад 660.000 төгрөг, Н.Отгонбуудайд 6.220.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна гэж үзэв.
Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Л.Бг 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө “Элбэг” хүнсний дэлгүүрийн хажуу талын жалганд хохирогч Н.Энхчимэгийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, бэлэн 20.000 төгрөг, Эл Жи маркийн гар утас, эмэгтэй хүний гар цүнх, хаан банкны виза карт, олон түлхүүр зэргийг дээрэмдэж, түүнд 280.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.Энхчимэгийн өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн орчим найз Энхтөрийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх "Камел" бааранд ороод хүн тус бүр 5 шил Сэнгүр пиво уугаад ойролцоогоор шөнийн 02 цагийн үед баарнаас гараад Энхтөр намайг гэрт хүргэж өгөөд 03 цагийн үед гэрт орж ирээд гарсан юм. Би гэртээ байж байгаад гэнэт охиноо санаад Чингэлтэй дүүрэгт байх эгч Чимгээгийнхээс очиж авъя гээд гэрээсээ шөнийн 03 цагийн орчим гараад доошоо уруудаад такси баръя гээд явж байхад такси олдохгүй байсан юм. Тэгээд алхаад явж байхад 20-23 насны 1 хүүхэд "намайг хүргээд өгье" гээд байсан. Би юм ярьж байгаад цаашаа ганцаараа 104.5 радиогийн хажууд алхаж байтал миний куртикны малгайгаар намайг чирээд "Элбэг" хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд зүгт байх хонхорхой нүх рүү намайг чирч оруулаад би чирэгдэж байхдаа "авраарай, туслаарай” гэж орилсон.” гэх мэдүүлэг /2хх-н 115-117/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-81-82/, Хохирогч Н.Энхчимэгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-86, 88-89/, хохирогч Н.Энхчимэгт Эл Жи маркийн гар утас, хар өнгийн урт загвартай куртик, хар өнгийн өсгийтэй хос гутал, хаан банкны виза карт, 11 ширхэг түлхүүр зэргийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,
гэрэл зургийн үзүүлэлт /2хх-100-102, 103-111/, яллагдагч Л.Бат-Эрдэнийн оршин суух гэх Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 41 дүгээр гудамжны 2107 дугаар нийтийн байрны 09 тоот өрөөнд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-100-102, 103-111/, хохирогч Н.Энхчимэгийн өмчлөлийн эд зүйлийг 280.300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2хх-110-113/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Л.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж үзэв.
Иймд шүүгдэгч Л.Б бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Энхчимэгт 280.300 төгрөгийг хохирол учирснаас шүүгдэгч Л.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 230.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хохирогч Н.Энхчимэгт 50.300 төгрөгийг Л.Бэс гаргуулж олгох нь зүйтэй байна.
Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Л.Б 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө хохирогч Н.Энхчимэгт хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.Энхчимэгийн өгсөн: “...Миний өмсөж байсан урт куртикны цахилгааныг бас хар өнгийн ноосон триког шувтлаад миний дээр гараад миний үтрээ рүү бэлэг эрхтэнээ хийгээд намайг хүчиндээд нэг удаа гадуур нь дур тавьсан. Тэр залуу өмдөө татаад миний цүнхийг онгойлгоод миний цүнхнээс миний элжи маркийн гар утсыг аваад зугтаасан. Намайг хүчиндсэн залууг өмнө нь харж байгаагүй. Би айгаад эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Гараа хөдөлгөх гэхээр миний гар хөдлөхгүй байсан.” гэх мэдүүлэг /2хх-н 115-117/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Ганчулууны өгсөн: “...Би 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчим өөрийн ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сондор трейд" ХХК барьцаалан зээлдүүлэх газарт ганцаараа сууж байтал 23-24 орчим насны 2 залуу ломбарданд орж ирээд иргэний үнэмлэхээ үзүүлээд "үүнийг 70.000 төгрөгийн барьцаанд тавъя" гээд Элжи маркийн цагаан өнгийн андройд гар утсыг 165 см өндөртэй залуу нь гаргаж үзүүлэхээр нь би гар утсыг үзээд уг гар утас нь антен байхгүй, асаахад дэлгэц нь анивчаад байхаар нь "барьцаанд авах боломжгүй" гэж хэлэхэд тэр залуу "ахаа та үүнийг авчихаач, таксины мөнгө өгөх гэсэн юм, 40.000 төгрөгөөр авчих" гээд гуйгаад байхаар нь би тэр хүүхдэд 40.000 төгрөгийг бэлнээр өгөөд тэр утсыг нь авсан." гэх мэдүүлэг /2хх-ийн 118-119/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.Буянхоролын өгсөн: “...Би Л.Бтэй 2016 оны 09 дүгээр сарын орчим танилцсан. Тэмүүжин гэдэг найз нь манай ангид сурч байсан. Тэгээд танилцсан. Сургуульд сурдаггүй гэж байсан. Бид хоёр 21 хоног үерхээд больсон. Надтай үерхэж байхдаа мөнгөтэй байдаг байсан. Ямар ч байсан боломжийн айлын хүүхэд юм шиг л яриад байдаг байсан. Надад мөнгө авчирч өгч байгаагүй, өөрөө утас барих сонирхолгүй утас барихаар гэрээс залгаад байдаг юм гэж ярьж байсан." гэх мэдүүлэг /2хх-н 53/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.Буяндэлгэрийн өгсөн: "...Би 2017 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 05 цаг 45 минутын орчим Дарь-Эхэд найзыгаа гэрт нь хүргэж өгөөд өөрийн ззэмшлийн “Тоёота королла” маркийн машинаа унаад 104.5 радио байрлах байрны хажууд шороон замаар явж байхад хар өнгийн куртик өмссөн эмэгтэй машины урдуур 2 гараа алдлаад гараад ирэхээр нь би зогссон чинь жолоочийн хажуу талын хаалган дээр ирээд "намайг хүчиндээд, дээрэмдчихлээ цагдаа дуудаад өгөөч" гэхээр нь 102 руу залгаж цагдаа дуудсан. Цагдаа ирэхгүй болохоор нь уг эмэгтэйг "цагдаа руу хүргэж өгье" гэтэл дуудлага авсан цагдаа нь намайг "тухайн эмэгтэйтэй цуг байж бай наанаа орхиод явчихвал наад эмэгтэй чинь дахиад зодуулчихвал яах юм бэ" гэхээр нь би цагдаа иртэл хүлээж байгаад цагдаа нар ирэхээр нь явсан. Тухайн эмэгтэй хүчиндүүлчихлээ, дээрэмдүүлчихлээ гэж байсан эмэгтэйг урьд нь огт харж байгаагүй. Тухайн эмэгтэй миний машины урдуур орохдоо ерөнхийдөө их согтолттой байсан машин дотор орж ирээд "охин дээрээ очих гээд гарсан юм" гээд уйлаад байсан. Тухайн эмэгтэйгийн нүүр, ам нь хэвийн байдалтай байсан. Харин түүний өмсөж байсан хувцсыг сайн анзаарч хараагүй.." гэх мэдүүлэг /2хх-н 120-121/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын лабораторийн шинжээчийн мөр судлалын шинжилгээ хийсэн №1565 дугаартай дүгнэлт:
2. Хар хүрмэнд гарсан 35мм, 33 мм хэмжээтэй уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ ханзарсан уранхайнууд байна. Дээрх уранхайнуудыг хэд хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.
3. Хар хүрмэнд гарсан 40 мм хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна.
4. Хар өмдөнд гарсан 2х1 мм, 5х1 мм, 3х1 мм, 1х1 мм хэмжээтэй уранхайнууд нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ цоорхойнууд байна.
5. Хар гуталд гарсан 7х4 мм хэмжээтэй уранхай нь хатуу мохоо зүйлийн гогдох, татах хүчний 1 удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гогдсон уранхай байна.
6. Хар гуталд гарсан 10 мм хэмжээтэй уранхай нь эдэлгээний явцад татах, чангаах хүчний олон удаагийн үйлчлэлээр гарсан хуучин уранхай байна.
7. Хар гутланд гарсан 5х12 см, 1.5х1.2 см, 7.5х11 см, 11х3 см, 4.2х1 см, 12х3 см, хэмжээтэй талбайд гарсан гэмтлүүд нь хатуу гадаргуутай 1 удаагийн харилцан үйлчлэлээр тус тус гарсан халцархайнууд байна.
8. Дээрх хувцсанд гарсан уранхай болон гэмтлүүдийг ямар хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй. /2хх-н 131-135/,
Иймд шүүгдэгч Л.Б хохирогчид хүч хэрэглэж, бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэн хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Л.Б үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,
мөн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар,
мөн хохирогчид хүч хэрэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Бэс нийт 19.755.100 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Жаргалсайханд 948.200 төгрөг, хохирогч Ц.Нандинчимэгт 335.000 төгрөг, хохирогч Б.Ихбаярмаад 3.184.000 төгрөг, хохирогч Т.Ганзоригт 500.000 төгрөг, хохирогч Б.Нарантуяад 865.000 төгрөг, хохирогч Г.Мянганбаярт 720.000 төгрөг, хохирогч М.Цогзолтуяад 380.000 төгрөг, хохирогч Ж.Сэлэнгэд 220.000 төгрөг, хохирогч Д.Пүрэвжаргалд 500.000 төгрөг, хохирогч О.Оюунгэрэлд 304.600 төгрөг, хохирогч Л.Бямбарагчаад 1.026.000 төгрөг, хохирогч У.Марал-Эрдэнэд 360.000 төгрөг, хохирогч Г.Биндэръяад 1.700.000 төгрөг, хохирогч Д.Баярхүүд 800.000 төгрөг, хохирогч О.Мөнх-Очирт 982.000 төгрөг, хохирогч Х.Бизъяад 660.000 төгрөг, Н.Отгонбуудайд 6.220.000 төгрөг, хохирогч Н.Энхчимэгт 50.300 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заасныг баримтлан шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэнийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь 859 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.