| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0765/Э |
| Дугаар | 784 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 784
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
Хохирогч А.Алтантулга, Б.Нямбилэг,
Шүүгдэгч Б.А, Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Мг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 01393 0920 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9 дүгээр гудамжны 203 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бийн А /РД:........../,
2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 19 дүгээр гудамжны 308 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Тын М /РД:........../
Б.А нь 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ибиза” баарны гадна иргэн А.Алтантулгыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Мөн Б.А, Т.М нар нь бүлэглэж 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ибиза” баарны гадна иргэн Б.Нямбилэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Алтантулгын өгсөн: “... Хэрэг гардаг тэр өдөр би Нямбилэг гэх найзтайгаа хамт хүнтэй уулзахаар тэр бааранд очсон. Баарнаас гарах замдаа шүүгдэгч гэх энэ хоёр хүнтэй шүргэлцээд өнгөрсөн. Намайг дуудахаар нь би уучлаарай гэхэд нэг нь надад чи ямар хэгжүүн юм бэ гээд намайг цохисон. Миний хамар луу цохиж, дахиж татаж нэг элэгдсэн. Миний хамар, нүүр тэр чигтээ цус болчихоор нь би буцаж ороход баарны ажилчид нойлын цаас авчирч өгсөн. Би Нямбилэгийн хамт буцаж баарнаас гарахад А нь над руу салаавч гаргасан. А гэх залуу нь миний зүүн гар талын шанаа руу хүчтэй цохиж, нүүр лүү өшиглөсөн. Би хэсэг ухаан балартаад ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэргэтэл Нямбилэгийг зодож байсан. А нь намайг цохиж байхад баарны хамгаалагч ирж салгасан. Би зодуулсныхаа дараа 3-4 хоног гэртээ хэвтрийн байдалтай байсан. Миний хувьд шанаа хацрын хэсэг цөмөрсөн. Би дахиж 6-7 сард хагалгаанд орно. Ерөнхийдөө бид 4 ярилцаад шүүгдэгч нараас 12.000.000 төгрөг өгөөд салъя гэж ярилцсан. Бид хоёрт 4.190.000 төгрөг өгсөн. Нямбилэг бид хоёр өгсөн мөнгийг яг тэнцүү хуваагаад авсан. Үлдсэн мөнгийг өгөөгүй алга болсон. Хагалгаанд 1.000.000 төгрөг зарцуулсан. Одоохондоо надад хагалгаанд дахиж орох шаардлагатай гэсэн бичиг хийж өгсөн. Нүүрэндээ сорвитой үлдсэнийг лазераар янзлуулмаар байна. Үлдсэн мөнгөн хохирлоо барагдуулчихвал бид хоёр гомдолгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Нямбилэгийн өгсөн: “... 2019 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө бид хоёр бааранд хүнтэй уулзахаар очсон. Би Орхон гэх залуутай сууж байтал Алтантулга гаднаас зодуулчихсан орж ирсэн. Тэгээд аваад гарахад шүүгдэгч нар гадаа зогсож байсан. А нь Алтантулгыг нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж байх үед баарны хамгаалагч ирж салгасан. Миний биед учирсан гэмтэл бол хамрын таславч мурийж, хөмсөг язарсан байсан. Энэ гэмтлүүдийг шүүгдэгч нар надад учруулсан...” гэх мэдүүлэг,
“Ибиза” баарны гадна талын хяналтын камерын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нямбилэгийн өгсөн: “... Тэгэхээр нь би очоод салгатал хар цамцтай залуу миний толгой руу цохиод куртканаас татаад хашаа руу тулгасан. Гэтэл хар курткатай, шар гуталтай залуу Алтантулгыг өшиглөөд газар унагаачихсан. Тэгээд xap цамцтай залуу дахиад намайг цохиод миний хувцаснаас барьчихсан байсан. Тэгээд хар цамцтай залуу миний куртканы малгайнаас татаад доош дарсан хойно хар урт курткатай эрэгтэй миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиж өвдөглөсөн. Тэгээд хар цамцтай залуу намайг хавсарч унагаагаад дээрээс минь цохичихсон. Тэгээд хамгаалагч эрэгтэй гарч ирээд салгасан. Би газраас босч ирээд байж байтал хар урт курткатай залуу өөдөөс ирэхээр нь би биеэ хамгаалаад хүрэх төдий өшиглөтөл хар цамцтай залуу ирээд намайг дахин цохисон. Гэтэл хажуунаас нь хар курткатай залуу ирээд миний хэвлий болон нүүрэн тус газарт 5-6 удаа цохисон. Тэгээд дахин Ибиза баарны хамгаалагч салгаж холдуулахад нь би хар цамцтай залууг зүүн гараараа түлхтэл намайг өшиглөөд газар унагаачихсан... тухайн 2 залуу хоёулаа миний нүүр, хэвлий, толгойн хэсэгт маш их цохиж өшиглөсөн. Хар цамцтай залуу гараараа их цохисон. Хар урт курткатай эрэгтэй хөлөөрөө өшиглөж байсан... А гэх залуу хар урт курткатай, шар гуталтай байсан. Харин М нь хар цамцтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,
“...Дээрх гэмтлүүдийг хоёулаа учруулсан гэж үзэж байна. А миний нүүрэн тус газарт гараараа болон хөлөөрөө өшиглөж, цохисон. Харин М олон удаа нүүр лүү цохисон..." гэх мэдүүлэг /хх.113/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Алтантулгын өгсөн: “... тэгээд хэсэг маргалдаж байтал урт хар куртиктэй эрэгтэй миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд татаж ирээд нэг удаа хэвлий тус газар өвдөглөсөн гэтэл хамт явж байсан эрэгтэй нь салгаад одоо боль гэхээр нь би баар луу буцаж ороод Нямбилэгийг дуудаж хүнд зодуулчихлаа гээд Нямбилэгийг аваад баарны гадна гартал баарны хашаанаас гараад явж байсан. Тэгээд би араас нь гүйж очоод нэг удаа араас нь өшиглөтөл эргэж хараад миний зүүн талын шанаа руу цохиход нь би газар уначихсан. Гэтэл миний дээрээс нүүр хэсэг рүү урт хар куртиктэй эрэгтэй өшиглөөд эхэлсэн. Гэтэл Нямбилэг хамт явсан хүнийг нь нэг удаа цохитол нөгөө 2 залуу нийлээд манай найз Нямбилэгийг зодоод эхэлсэн. Тэр үед нь миний нүд харанхуйлаад толгой эргээд газар уначихсан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа бага зэрэг сэргээд найз руугаа хартал тухайн 2 залууд зодуулж байсан...” гэх мэдүүлэг /хх.18-19/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2610 дугаартай: “... А.Алтантулгын биед зүүн талын хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд болон ар ханын цөмөрсөн хугарал, хацар ясны духны сэртэнгийн зөрүүгүй хугарал, зүүн гайморовын хөндийд цус хуралт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн хацарт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зүүн 1-р шүдний сулрал, дээд уруулын салстад язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.32/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2609 дугаартай: “... Б.Нямбилэгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх.37/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 432 дугаартай: “... Б.Нямбилэгийн биед тогтоосдсон тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зовхинд цус хуралт, хөмсөгний зулгаралт гэмтэл нь дангаараа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх нэмэлт дүгнэлт /хх.77/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 431 дугаартай: “... Алтанцэцэг овогтой Алтантулга /ИЭ99061338/-ийн биед зүүн талын хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд болон ар ханын цөмөрсөн хугарал, хацар ясны духны сэртэнгийн зөрүүгүй хугарал, зүүн гайморовын хөндийд цус хуралт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцар л, дээд уруул, зүүн хацарт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зүүн 1-р шүдний сулрал, дээд уруулын салстад язрал гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтлүүдээс учирсан зүүн талын хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийд урд болон ар ханын цөмөрсөн хугарал, хацар ясны духны сэртэнгийн зөрүүгүй хугарал, зүүн гайморовын хөндийд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зүүн 1-р шүдний сулрал, дээд уруулын салстад язрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой учир тухайн гэмтлүүдийг салгаж үзэхгүй нэг бүхэл гэмтэл гэж ойлгох бөгөөд тухайн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх нэмэлт дүгнэлт /хх.78/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Мгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Алтантулга гэх залуу ... ирээд миний нүүрэн тус газарт цохисон. Тэгэхээр бид хоёр барьцалдаад авсан. Тэр үед хамгаалагч болон А хоёр ирээд салгасан... Нямбилэг нь Аы хөл рүү өшиглөөд нүүрэн тус газарт нь цохисон. Тэгэхээр нь би Нямбилэгийг барьж аваад цохилдож зодолдсон. Би Нямбилэгийн нүүр, суга хэсэгт нь гараараа цохисон. Нүүрэн тус газарт нь 1-2 удаа цохисон. Суга руу нь олон удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин алдаа дутагдал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх.20-22, 118-119/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аы гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Нямбилэг гэх залуу гарч ирээд ардаас “Хөөе гөлөг минь наанаа байж бай” гэх үгээр доромжилсон. Тэгэхээр нь би эргэж хараад “За одоо цаашаа явчихаа хөгшөөн” гээд гараараа дохиод эргэж хараад явах гэж байтал араас шар израль гуталтай залуу өшиглөж аваад надтай барьцалдаж авсан. Тэр үед би барьцалдаж аваад би ч цохиод тэр ч цохиж аваад зодолдсон. Би Алтантулгын цээж тус газарт нь цохисон. Би нүүрэнд нь цохисон талаар санахгүй байна. Салгаж байгаад хэвлий тус газарт нь нэг удаа өшиглөсөн. Би Нямбилэгтэй ойртоогүй. Мтай зууралдсан байх үед нь очиж салгахдаа түлхээд салахгүй байхаар нь хэвлий тус газарт нь нэг удаа цохисон... Би Алтантулгын биед халдсан. Нямбилэгийн биед түлхэж хүрээгүй. Зодоон дундуур би цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх.23-25, 122-123/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Б.А нь 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ибиза” баарны гадна иргэн А.Алтантулгыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан
Мөн Б.А, Т.М нар нь бүлэглэж 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ибиза” баарны гадна иргэн Б.Нямбилэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
“Ибиза” баарны гадна талын хяналтын камерын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нямбилэгийн өгсөн: “... Тэгэхээр нь би очоод салгатал хар цамцтай залуу миний толгой руу цохиод куртканаас татаад хашаа руу тулгасан. Гэтэл хар курткатай, шар гуталтай залуу Алтантулгыг өшиглөөд газар унагаачихсан. Тэгээд xap цамцтай залуу дахиад намайг цохиод миний хувцаснаас барьчихсан байсан. Тэгээд хар цамцтай залуу миний куртканы малгайнаас татаад доош дарсан хойно хар урт курткатай эрэгтэй миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиж өвдөглөсөн. Тэгээд хар цамцтай залуу намайг хавсарч унагаагаад дээрээс минь цохичихсон. Тэгээд хамгаалагч эрэгтэй гарч ирээд салгасан. Би газраас босч ирээд байж байтал хар урт курткатай залуу өөдөөс ирэхээр нь би биеэ хамгаалаад хүрэх төдий өшиглөтөл хар цамцтай залуу ирээд намайг дахин цохисон. Гэтэл хажуунаас нь хар курткатай залуу ирээд миний хэвлий болон нүүрэн тус газарт 5-6 удаа цохисон. Тэгээд дахин Ибиза баарны хамгаалагч салгаж холдуулахад нь би хар цамцтай залууг зүүн гараараа түлхтэл намайг өшиглөөд газар унагаачихсан... тухайн 2 залуу 2-уулаа миний нүүр, хэвлий, толгойн хэсэгт маш их цохиж өшиглөсөн. Хар цамцтай залуу гараараа их цохисон. Хар урт курткатай эрэгтэй хөлөөрөө өшиглөж байсан... А гэх залуу хар урт курткатай, шар гуталтай байсан. Харин М нь хар цамцтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,
“... Дээрх гэмтлүүдийг хоёулаа учруулсан гэж үзэж байна. А миний нүүрэн тус газарт гараараа болон хөлөөрөө өшиглөж, цохисон. Харин М олон удаа нүүр лүү цохисон...” гэх мэдүүлэг /хх.113/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Алтантулгын өгсөн: “... тэгээд хэсэг маргалдаж байтал урт хар куртиктэй эрэгтэй миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд татаж ирээд нэг удаа хэвлий тус газар өвдөглөсөн гэтэл хамт явж байсан эрэгтэй нь салгаад одоо боль гэхээр нь би баар руу буцаж ороод Нямбилэгийг дуудаж хүнд зодуулчихлаа гээд Нямбилэгийг аваад баарны гадна гартал баарны хашаанаас гараад явж байсан. Тэгээд би араас нь гүйж очоод нэг удаа араас нь өшиглөтөл эргэж хараад миний зүүн талын шанаа руу цохиход нь би газар уначихсан. Гэтэл миний дээрээс нүүр хэсэг рүү урт хар куртиктэй эрэгтэй өшиглөөд эхэлсэн. Гэтэл Нямбилэг хамт явсан хүнийг нь нэг удаа цохитол нөгөө 2 залуу нийлээд манай найз Нямбилэгийг зодоод эхэлсэн. Тэр үед нь миний нүд харанхуйлж толгой эргээд газар уначихсан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа бага зэрэг сэргээд найз руугаа хартал тухайн 2 залууд зодуулж байсан...” гэх мэдүүлэг /хх.18-19/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2610 дугаартай: “... А.Алтантулгын биед учирсан зүүн талын хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд болон ар ханын цөмөрсөн хугарал, хацар ясны духны сэртэнгийн зөрүүгүй хугарал, зүүн гайморовын хөндийд цус хуралт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн хацарт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зүүн 1-р шүдний сулрал, дээд уруулын салстад язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.32/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2609 дугаартай: “... Б.Нямбилэгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх.37/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 432 дугаартай: “... Б.Нямбилэгийн биед тогтоосдсон тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцар л, цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зовхинд цус хуралт, хөмсөгний зулгаралт гэмтэл нь дангаараа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх нэмэлт дүгнэлт /хх.77/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 431 дугаартай: “... Алтанцэцэг овогтой Алтантулга /ИЭ99061338/-ийн биед учирсан зүүн талын хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд болон ар ханын цөмөрсөн хугарал, хацар ясны духны сэртэнгийн зөрүүгүй хугарал, зүүн гайморовын хөндийд цус хуралт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцар л, дээд уруул, зүүн хацарт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зүүн 1-р шүдний сулрал, дээд уруулын салстад язрал гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтлүүдээс учирсан зүүн талын хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийд урд болон ар ханын цөмөрсөн хугарал, хацар ясны духны сэртэнгийн зөрүүгүй хугарал, зүүн гайморовын хөндийд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зүүн 1-р шүдний сулрал, дээд уруулын салстад язрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой учир тухайн гэмтлүүдийг салгаж үзэхгүй нэг бүхэл гэмтэл гэж ойлгох бөгөөд тухайн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх нэмэлт дүгнэлт /хх.78/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Мгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр нь би Нямбилэгийг барьж аваад цохилцож зодолдсон. Би Нямбилэгийн нүүр, суга хэсэгт нь гараараа цохисон. Нүүрэн тус газарт нь 1-2 удаа цохисон. Суга руу нь олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.20-22, 118-119/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аы гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би Алтантулгын цээж тус газарт нь цохисон. Би нүүрэнд нь цохисон талаар санахгүй байна. Салгаж байгаад хэвлий тус газарт нь нэг удаа өшиглөсөн. Би Нямбилэгтэй ойртоогүй. Мтай зууралдсан байх үед нь очиж салгахдаа түлхээд салахгүй байхаар нь хэвлий тус газарт нь нэг удаа цохисон... Би Алтантулгын биед халдсан...” гэх мэдүүлэг /хх.23-25, 122-123/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Алтантулгын өгсөн: “... Намайг дуудахаар нь би уучлаарай гэхэд нэг нь надад чи ямар хэгжүүн юм бэ гээд намайг цохисон. Миний хамар луу цохиж, дахиж татаж нэг элэгдсэн. Миний хамар, нүүр тэр чигтээ цус болчихоор нь би буцаж ороход баарны ажилчид нойлын цаас авчирч өгсөн... А гэх залуу нь миний зүүн гар талын шанаа руу хүчтэй цохиж, нүүр лүү өшиглөсөн. Би хэсэг ухаан балартаад ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэргэтэл Нямбилэгийг зодож байсан... Миний хувьд шанаа хацрын хэсэг цөмөрсөн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Нямбилэгийн өгсөн: “... Алтантулга гаднаас зодуулчихсан орж ирсэн. Тэгээд аваад гарахад шүүгдэгч нар гадаа зогсож байсан. А нь Алтантулгыг нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж байх үед баарны хамгаалагч ирж салгасан. Миний биед учирсан гэмтэл бол хамрын таславч мурийж, хөмсөг язарсан байсан. Энэ гэмтлүүдийг шүүгдэгч нар надад учруулсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А, Т.М нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Мг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Аыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд, Б.А, Т.М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.
Б.А, Т.М нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч А.Алтантулга 1.467.250 төгрөг, хохирогч Б.Нямбилэг 3.800.100 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч цаашид гарах эмчилгээний зардал 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих үндэсэлэлтэй бөгөөд шүүгдэгч Б.А, Т.М нар нь нийт 4.190.000 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлж нөхөн төлжээ.
Хохирогч А.Алтантулга, Б.Нямбилэг нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.А, Т.М нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор, Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.А, Т.М нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Ад оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цагийн хугаацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А, Т.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Б.Ад оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Т.Мд оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.А, Т.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Бийн Аыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах”, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Тын Мг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар, Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.А, Т.М нарт тус тус сануулсугай.
5. Б.А, Т.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, нийт 4.190.000 төгрөгийг хохирогч А.Алтантулга, Б.Нямбилэг нарт хувь тэнцүүлж нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
7. Хохирогч А.Алтантулга, Б.Нямбилэг нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.А, Т.М нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.А, Т.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР