| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00493/И |
| Дугаар | 478 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 478
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00493/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Хийд”-ийн 18-08 тоотод оршин суух, Чойдогийн Эрдэнэчимэгт (РД:СЕ 83060500) холбогдох,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
"төлбөр болон нотариатын үйлчилгээний 191 500 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хэнтий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төв нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ажилчдаа хамруулж гар утас зээлээр худалдан авсан юм. Энэхүү гэрээнд Ч.Эрдэнэчимэг нь хамрагдаж “Alcatel 990C” маркийн 2 ширхэг гар утсыг 12 сарын хугацаатай, сард 55 000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр нийт 660 000 төгрөгөөр гар утас худалдан авсан юм. Ч.Эрдэнэчимэг нь энэхүү гэрээний үүргээ үл биелүүлэн үлдэгдэл 185 000 төгрөгийг төлөлгүй биднийг хохироож байна. Иймд Ч.Эрдэнэчимэгээс төлбөрийн үлдэгдэл болох 185 000 төгрөг, нотариатын зардалд 6 500 төгрөг нийт 191 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Олзвойн шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Скайтел” ХХК нь хариуцагч Ч.Эрдэнэчимэгээс 185 000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Хариуцагч Ч.Эрдэнэчимэг нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 185 000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Маргаантай зүйл байхгүй тул энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 20 тал)
Хариуцагч Ч.Эрдэнэчимэг нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: “Скайтел” ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие тус компаниас зээлээр авсан 2 ширхэг гар утасны төлбөрийг байгууллагын нягтлан бодогч Ш.Сарангэрэлээр дамжуулан төлсөн. Үлдэгдэл 185 000 төгрөгийг миний бие 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүрэн төлж дуусгасан. Маргаантай зүйл байхгүй тул энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 14 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Ч.Эрдэнэчимэгээс “төлбөр болон нотариатын үйлчилгээний 191 500 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Эрдэнэчимэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөр болон нотариатын үйлчилгээний 191 500 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Олзвойн шүүхэд гаргасан хүсэлт (хх-ийн 20 тал), 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлсөн баримт (хх-ийн 19 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ч.Эрдэнэчимэгт холбогдох, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй “төлбөр болон нотариатын үйлчилгээний 191 500 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6 395 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 3 197,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3 197,5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д, хариуцагч Ч.Эрдэнэчимэгээс 3 197,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д тус тус олгосугай.
3. Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ